gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дүүжин тээврийн 19 тулгуур багана барихаас 14-ийг нь угсарч дуусчээ

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-02-12
8
Twitter logo
Г.Тэгшсүрэн
8
Twitter logo
Нийгэм
2026-02-12
Дүүжин тээврийн 19 тулгуур багана барихаас 14-ийг нь угсарч дуусчээ Гэрэл зургийг архиваас ашиглав.

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 16 мега төслийн гүйцэтгэл, тулгамдсан асуудлыг тогтмол хэлэлцдэг долоо хоног тутмын шуурхай хурал өнөөдөр болж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдан зохион байгууллаа.

Хурлаар дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр, орон сууцжуулалт, эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл, шийдвэрлэх шаардлагатай асуудал болон өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх тодорхой чиглэл, үүргийг холбогдох байгууллагуудад өгөв.

Хурлын үеэр мега төслүүдийн явцаас танилцууллаа. Үүнд: 

  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцож, тодруулга хүргүүлээд байна.
  • Улаанбаатар Трам төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлд танилцуулахаар бэлтгэл хангасан.
  • Нэгдүгээр тойрог зам төслийн нарийвчилсан зураг төслийн даалгаврын бэлтгэл хангагдсан бол хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.
  • Туулын хурдны зам төслийн ажлын зураг 94.5 хувьтай, геологийн өрөмдлөг 15 хувьтай, 3 дугаар кемпийн оффис, ажилчдын орон сууц болон түр байгууламжийн ажлын явц 45 хувьтай үргэлжилж байна. 4 дүгээр кемпийн газрын зөвшөөрөл гарсан бөгөөд кемпийн бүтээн байгуулалтад шаардлагатай бараа, материалыг талбайд буулгах бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх сарын 15-наас газар шорооны ажлыг, дөрөвдүгээр сарын дундаас гүүрийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
  • Тусгай замын автобус (BRT) төслийн ТЭЗҮ магадлалын шатандаа явж байгаа бөгөөд зээлийн хэлэлцээр Засгийн газраар дэмжигдэж, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаа үргэлжилж байна.
  • Олон түвшний уулзвар төслийн хүрээнд таван байршилд ТЭЗҮ болон зам гүүрний ажлын зураг төсвийн магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Инженерийн шугам сүлжээний зөвшилцөл хийж байна.
  • Дүүжин замын тээвэр төслийн “Яармаг–Өнөр хороолол” чиглэлд 4.2 км шугам 54 хувийн гүйцэтгэлтэй. 19 тулгуур баганаас 14-ийг угсарч дууссан. 150 чингэлэг ачаанаас 114 нь талбайд буусан.
  • Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн газар чөлөөлөлт 73 хувьтай. Үнсэн шугам шилжүүлэх ажил дууссан. Байгаль орчны үнэлгээ болон усны судалгааны ажил үргэлжилж байна.
  • Сэлбэ орон сууцжуулах төслийн талбайд өнөөдрийн байдлаар 120 гаруй хүн, 17 техник ажиллаж байна. Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын материалыг гуравдугаар сарын 2-ны өдрийн 16:00 цагт хаана.
  • Ханын материал орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 98 хувьтай буюу 6 нэгж талбар үлдсэн. Ажлын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй.
  • Баянхошуу хот орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр НОСК-ийн ашиглалтын хэлтэс гүйцэтгэгчээс байрнуудын түлхүүрийг хүлээн авч дууссан бөгөөд 2026 оны үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулаад байна.
  • Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн хүрээнд гүйцэтгэгчтэй тарифын асуудлыг гэрээнд тусгахаар шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Түүнчлэн Морингийн давааны хогийн цэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөлтийн шийдэл боловсруулсан.
  • Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийн “Багц 1”-т үерийн ус зайлуулах далан, “Багц 2”-т бохир усны шугам доторлох ажлын хүрээнд боловсруулж буй ТЭЗҮ-ийн эцсийн шатны тайланг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд EPC гэрээний дагуу зургийн ажил эхэлсэн.
  • Хүннү хот төслийн хүрээнд Улаанбаатар-Хүннү олон улсын транзит зочид буудлын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төсөлд хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Хөрөнгө оруулагч тал болон нийслэл хэдэн хувийг эзэмших асуудлыг ажлын хэсгийн хурлын шийдвэрээр тогтооно.
  • Туул усан цогцолбор төсөлд ТЭЗҮ болон холбогдох судалгааны ажил үргэлжилж байна. 
  • Лаг шатаах үйлдвэр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Эх сурвалж: НЗДТГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан