Энэ сарын 11-нд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /ХГБХХЕГ/-ын дарга Б.Баярсайхан ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Мария Львова Беловатай уулзсан.
Тэд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох талаар хэлэлцсэн байна.
Энэ хүрээнд талууд
- Хоёр улсын хүүхдүүдэд зориулсан зуслангийн тусгай хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
- Орос Улсын хүүхдийн зуслангийн зохион байгуулалт, туршлагаас судлах;
- Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах арга зүйн сургалтыг хосолсон байдлаар зохион байгуулах;
- Эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлүүдийг дэмжих
- Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах;
- Хүүхдийн хөгжлийн олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Орос, Монгол Улсын соёлыг сурталчлан таниулах зэрэг саналуудыг солилцож, хамтран ажиллахаар болсон хэмээн мэдээлсэн юм.
Хамтран ажиллахаар болсон Мария Львова Беловаг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/-ээс баривчлах шийдвэрийг 2023 онд гаргаж байв.
Тодруулбал 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ОУЭШ Урьдчилсан шатны II танхим Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр хүнийг баривчлах захирамж гаргасан.
Тэдгээр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин болон Мария Алексеевна Львова Белова нар юм.
Тэднийг дайнаар ОХУ-д эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрээс хүмүүс ялангуяа хүүхдүүдийг хууль бусаар албадан шилжүүлсэн гэх гэмт хэрэгт буруутгасан байдаг.