Канадын Бритиш Колумб мужийн Тамблер Ридж тосгонд байрлах нэгэн сургуульд гарсан халдлагыг 18 настай, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай эмэгтэй үйлдсэнийг зарлалаа.
Уг халдлагаар найман хүний амь үрэгдсэн бөгөөд тус этгээд өөрийн амийг егүүтгэсэн байдалтай олджээ. Тэрээр өөрийн ээж болон дүүгийнхээ аминд мөн хүрсэн аж.
Мөрдөн шалгалтын явцад тэрээр эхлээд 39 настай ээж болон эх нэгтэй, 11 настай дүүгээ буудан хөнөөсөн. Үүний дараа хэрэг гарсан сургуульд очиж, нэг багш, таван сурагчийн аминд хүрсэн нь тогтоогджээ. Хэргийн газраас бууг нь олсон.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд цагдаа нар хэрэг үйлдсэн Ван Рутселар хэмээх эмэгтэйн гэрт хэд хэдэн удаа очиж, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг нь шалгаж байсан гэв.
Рутселар хэрэг үйлдсэн сургуульд өөрөө сурч байсан бөгөөд дөрвөн жилийн өмнөөс сургуулиа хаясан байна.
Цагдаа нарын мэдээлснээр тэрээр уг хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд халдлагын сэдлийг тогтооход эрт байна гэв.
Канадад энэ төрлийн халдлага гарах нь ховор бөгөөд энэ удаагийн хэрэг 2019 оноос хойш гарсан хамгийн том хохиролтой халдлагад тооцогдож байна.
Канадын ерөнхий сайд уг хэрэгтэй холбоотойгоор Европ руу хийх байсан айлчлалаа хойшлуулсан аж.
Эх сурвалж: Reuters