gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Израилын парламентын бүлгийн дарга нартай цахимаар уулзав

Г.Тэгшсүрэн
Улс төр
2026-02-12
4
Twitter logo
Г.Тэгшсүрэн
4
Twitter logo
Улс төр
2026-02-12

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуун Израил Улсын Кнессетийн гишүүн, Кнессет дахь Израил-Монголын парламентын бүлгийн дарга Д.Илоүзтэй цахимаар уулзав.

Бүлгийн дарга О.Саранчулуун уулзалтын эхэнд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, Монгол Улс Ойрхи Дорнодын улс орнууд, түүний дотор Израил Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа харилцан хүндлэл, ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол, Израилын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд өндөр, дээд түвшинд болон яам, агентлагийн түвшинд төлөөлөгчдөө харилцан айлчлуулж, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг салбаруудад хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.

Түүнчлэн хууль тогтоох байгууллага болон парламентын гишүүд нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал гүүр болдог бөгөөд цаашид Израил Улстай хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, эрчим хүч, технологи, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, инноваци зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов.

Бүлгийн дарга Д.Илоүзийн зүгээс хоёр талын парламентын бүлэг хоорондын анхны танилцах уулзалт амжилттай болсныг сайшааж, цаашид энэ харилцааг үргэлжлүүлэн хууль тогтоох байгууллага хооронд сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэв.

Мөн хоёр улсын хооронд болон Улаанбаатар, Тель Авив хотноо болох олон улсын хурал чуулганд Израилын тал идэвхтэй оролцоход бүлгийн даргын зүгээс онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан