gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэдийн сар шинийн худалдан авалт сүүлийн 10 хоногт эрчимтэй нэмэгдсэн гэв

А.Анужин
Нийгэм
2026-02-11
2
Twitter logo

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл "Их наяд" болон “Соёолж молл” худалдааны төвд үргэлжилнэ.

Үзэсгэлэн худалдаагаар 21 аймаг, есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйлдвэрийн үнээр борлуулж буй. Энэ үеэр ЖДҮ эрхлэгчдээс мэдээлэл тодрууллаа.

Хөвсгөл аймгийн ЖДҮ эрхлэгч Б.Отгон-Өлзий “Манайх ‘Амар байна уу’ үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож байна. Анх варень үйлдвэрлэж эхэлж байсан бол одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, ааруул, аарц, өрөм, хайлмаг зэрэг цагаан идээгээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмсэн.

Чихэртэй, чихэргүй 10 төрлийн ааруул зарж байна. Сүүлийн 10 хоногт борлуулалт эрс нэмэгдсэн. Сар шинийн баяр дөхөж байгаа болохоор тавгийн ааруул их авч байна. Нийслэлээс дэмжиж, лангууны түрээс төлөхгүй байгаа учраас иргэдэд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр санал болгож байна.

Мөн бүтээгдэхүүн худалдан авч буй иргэдийн сэтгэгдэл эерэг байна. Гадуур түрээсийн төлбөртэй үзэсгэлэнгүүдийн бараа өндөр үнэтэй байна гэж худалдан авагчид хэлж байгаа. Ийм боломж олгосон нийслэлийн Засаг даргын Тамгын газарт талархаж байна” гэв.

Архангай аймгийн Хотонт сумын ЖДҮ эрхлэгч Т.Батзаяа “Бид энэ үзэсгэлэнд дөрөв дэх жилдээ оролцож, нутгийнхаа сайхан айргийг зарж байна. Нэг литр айраг 9000 төгрөг, ихээр авбал 8000 төгрөг. Ирэх жил ч мөн энэ үзэсгэлэнд дахин оролцоно. Сар шинийн баяр дөхөж байгаа учраас хөл хөдөлгөөн ихэссэн, худалдан авалт сайн байна. Өмнөх жилүүдэд манайхаас айраг авч байсан хүмүүс дахин ирж худалдан авалт хийж байгаад баяртай байна” гэв.

Сүхбаатар дүүргийн ЖДҮ эрхлэгч Б.Баянжаргал “Манайх сарлагийн шар тостой хэвийн боов үйлдвэрлэдэг. Энэ жил “Амар байна уу” үзэсгэлэнд гурав дахь удаагаа оролцож байна. Хэвийн боовоос гадна ааруул, цагаан идээ борлуулж байгаа. Ул боов 9000 төгрөг, тахилын боов 4500 төгрөг, тавгийн идээний ааруул 40 мянган төгрөг, бусад ааруулаа 35 мянган төгрөгөөр худалдаалж байна. Түрээсгүй зогсож байгаа учраас үйлдвэрийн үнээр борлуулж байгаа. Бусад газарт түрээс төлж бүтээгдэхүүнээ борлуулахад зардал өндөр байдаг. Жил бүр ЖДҮ эрхлэгчдэд түрээсгүй зогсох боломж олгодогт баярлалаа” гэсэн юм.

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид иргэдийн худалдан авалт, борлуулалт нэмэгдсэн гэдгийг онцолж байна. Үзэсгэлэн нээгдээд удаагүй байх үед борлуулалт дундаж түвшинд байсан бол сүүлийн 10 хоногт эрэлт огцом өсжээ.

Эх сурвалж:НЗДТГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан