Билгийн тооллын XVII жарны Сүрээр дагагч хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ОУОХ-ны хүндэт гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магванд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнахаар болжээ.
99 насыг зооглож буй Ш.Магван нь 1969-1978 онд МҮОХ-г тэргүүлж байсан бөгөөд 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон хүндтэй хүмүүн юм.
Тэрбээр ОУОХ-ны гишүүний хувьд “Мюнхен-1972” олимпын наадмаас хойш өвөл, зуны нийт 25 олимпын наадамд оролцжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нь 1969 онд Биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлийн дарга, дараа нь МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдон 1978 он хүртэл ажиллаж байв.
1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон бөгөөд 2007 оноос өнөөг хүртэл ОУОХ-ны хүндэт гишүүнээр улс эх орноо төлөөлөн ажиллаж байна.