gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хэрэглээнд суурилсан дулааны тоолууржуулалтад ₮1.35 их наяд шаардлагатай гэж тооцоолсон"

Б.Азбаяр
Нийгэм
2026-02-11
3
Twitter logo

Хэрэглээнд суурилсан дулааны тоолуур суурилуулах, үйлдвэрлэх, импортлох асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо болон ААН-үүдийн уулзалт боллоо. 

Одоогоор барилга, орон сууцны дулааны төлбөрийг квадрат метрийн хэмжээгээр тооцож, төлбөр төлөх тогтолцоо хэрэгжиж буй. Тодруулбал, хэрэглээ хэр их байснаас үл харгалзан байрныхаа том, жижгийн хэмжээнээс хамааран тогтсон нэг төлбөрийг хэрэглэгч төлдөг. Өөрөөр хэлбэл, халсан ч, халаагүй ч ижил төлбөр төлдөг учраас дулаан хэмнэх боломжгүй. 

Тэгвэл дээрх уулзалтаар Улаанбаатар хотын нийт орон сууцыг хэрэглээнд суурилсан дулааны тоолууртай болгох асуудлыг хэлэлцлээ. Шинэ журам, стандартыг хэрэгжүүлэхэд гарах практик бэрхшээл, тоолуурын мэдээллийн нэгдсэн системийг ашиглах боломж, үйлдвэрлэл, суурилуулалт, засвар үйлчилгээний зохицуулалтын талаар санал солилцсон юм. 

Энэ талаар ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга А.Бат-Эрдэнэ хэлэхдээ, "Улаанбаатар хотод нийт 327 мянга орчим орон сууцны айл өрх бий. Үүнээс 171 мянган айлд дулааны тоолуур суурилуулах техникийн боломжтой гэж үзэж байна. Харин үлдсэн 159 мянган айл нь босоо хоёр хоолойн системтэй, нэг айлаас нөгөөд дамжсан шугамтай учраас айл бүр дээр бие даасан тоолуур тавих боломжгүй. Тэгэхээр үндсэндээ 170 гаруй мянган айл өрхийг тоолууржуулах бодит боломжтой гэсэн үг.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2025 оноос эхлэн дулааны төлбөрийг хэрэглээнд суурилсан тогтолцоонд шилжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дээрх боломжтой айлуудад тоолуур суурилуулахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ өнөөдрийн байдлаар хэрэглэгч өөрөө санаачлан тоолуур худалдан авч, стандартын дагуу эрх бүхий байгууллагаар суурилуулж, төлбөр тооцоондоо ашиглах боломж нээлттэй хэвээр байна. Ялангуяа халаалтын бус улиралд айлууд урьдчилан бэлтгэлээ хангаж суурилуулах нь илүү тохиромжтой.

Цаашид айл өрхүүдийг үе шаттайгаар тоолууржуулах бодлого баримтална. Үүний тулд хэрэглэгчдэд ойлголт, мэдээлэл өгөх, техникийн нөхцөл болон зөвшөөрлийн шат дамжлагыг хялбаршуулах, алсаас заалт авдаг ухаалаг тоолуурыг нэвтрүүлэхийг импортлогч, нийлүүлэгчдэд уриалах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Одоогоор дулааны тоолуур импортолж, борлуулдаг 30 гаруй компани бий. Эдгээр аж ахуйн нэгжүүд суурилуулалт, нийлүүлэлтийн зөвшөөрөлтэй бөгөөд зөвшөөрлийг Стандарт, хэмжил зүйн газраас олгодог. Салбарын хэмжээнд дүрэм журамд орсон өөрчлөлтүүдийг танилцуулах, нэг ойлголтод хүрэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Үнийн хувьд үйлдвэрлэгч улс, брэндээсээ хамааран ялгаатай. БНХАУ-д үйлдвэрлэсэн тоолуур ойролцоогоор 1.6 сая төгрөг, Европын холбооны улсуудынх 1.2-1.3 сая төгрөг, ОХУ-ынх 1.9 сая төгрөг орчим үнэтэй байна. Үүн дээр суурилуулалтын зардал дунджаар 400-500 мянган төгрөг нэмэгдэнэ. Ингэснээр нэг айл ойролцоогоор 1.4 сая төгрөгийн зардлаар дулааны тоолуур суурилуулах боломжтой гэсэн тооцоо гарч байна.

Одоогийн мөрдөж буй дүрмийн дагуу дулааны тоолуурыг дөрвөн жил тутамд баталгаажуулж, хэмжилтийн үнэн зөв байдлыг шалгуулна. Цаашид хэрэглээнд суурилсан төлбөрийн тогтолцоонд бүрэн шилжихийн тулд техникийн боломж, эрх зүйн орчныг зэрэг бүрдүүлэх шаардлагатай" гэв. 

Харин орон сууцнуудад тоолуур суурилуулах нөхцөл болон тоолуурын импортын талаар "Мэйжүрмэнт" ХХК-ийн Хэмжүүрийн инженер А.Ганболд хэлэхдээ, "Эхний ээлжид шинээр баригдаж буй орон сууцнуудад дулааны тоолуур суурилуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүнд Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлагатай. Шинэ барилгуудыг зураг төслийн шатнаас нь тоолууртайгаар төлөвлөх нь хамгийн хялбар шийдэл.

Харин хуучин орон сууцнуудын хувьд хүндрэл их. Ялангуяа 1990-ээд оноос өмнөх барилгууд босоо шугамын системтэй тул айл бүрд дулааны тоолуур суурилуулах техникийн боломж хязгаарлагдмал. Европын холбооны орнууд энэ асуудлыг дулааны зардал хуваарилагч буюу радиатор дээр суурилуулдаг тусгай төхөөрөмжөөр шийдсэн туршлагатай. Барилгын доод хэсэгт нэг төв тоолуур тавьж, нийт хэрэглээг хэмжээд, айл бүрийн радиатор дээр суурилуулсан хуваарилагчаар дамжуулан тухайн өрхийн хэрэглээг тооцож хуваарилдаг. Ингэснээр метр квадратаар бус, бодит хэрэглээгээр төлбөр тооцох боломж бүрдэх юм. 

Жишээлбэл, 70 гаруй м.кв байртай айл сар бүр 150 мянган төгрөг тогтмол төлдөг байсан бол дулаанаа хэмнэснээр төлбөрөө мэдэгдэхүйц бууруулах боломжтой.

Сүүлийн үеийн тоолуур, төхөөрөмжүүд алсын зайн мэдээлэл дамжуулах боломжтой болсон. Айл бүрээр орж заалт авах шаардлагагүй, орц бүрд нэгдсэн программ хангамжаар хянах боломжтой. Ирж буй болон буцаж буй усны температур, зарцуулалт зэрэг мэдээллийг бүрэн харах боломж бүрдсэн гэсэн үг. 

Бид цахилгаан, усаа тоолуураар хэмжиж чаддаг атлаа дулааныг хэмждэггүй нь хоцрогдол. Улаанбаатар хотод барилгажилт эрчимжиж, дулааны эрчим хүчний дутагдал үүсэж байгаа энэ үед хэмнэлтээр эх үүсвэр гаргах бүрэн боломжтой.

Хууль эрх зүйн асуудлын талаар зохицуулах байгууллагууд дэлгэрэнгүй тайлбарлах байх. Харин техникийн хувьд шинээр баригдаж буй орон сууцнуудад тоолуур суурилуулах бүрэн боломжтой. Японы стандартаар баригдсан зарим орон сууцнууд (жишээлбэл "4 улирлын цэцэрлэг" хөтөлбөрийн хүрээнд баригдсан барилгууд) дулааны тоолууртай, хэрэглээгээ бүрэн тооцож байна. Энэ туршлагыг нэвтрүүлэх боломж бий.

Манай компани 2008 оноос хойш бүх төрлийн хэмжих хэрэгслийг импортолж, суурилуулж, засварлаж ирсэн. Цахилгаан, усны тоолуурыг ухаалаг системд шилжүүлсэн. Сүүлийн 2-3 жилд Германы хамтын ажиллагааны байгууллагатай хамтран угсармал орон сууц бүхий хорооллуудын дулааны алдагдлыг судлах хүрээнд 149 дулааны тоолуур суурилуулсан. Эдгээр нь алсын зайнаас мэдээлэл авч, программ хангамжаар хянах боломжтой.

Одоогоор Монгол Улсад дулааны тоолуур импортолдог 4-5 аж ахуйн нэгж бий. Жилд ойролцоогоор 300-400 орчим тоолуур импортлогддог бөгөөд энэ нь ихэвчлэн аж ахуйн нэгжүүдийн хэрэглээ юм. Ахуйн хэрэглэгчдэд зориулсан импорт бараг байхгүй. Хэрэв айл өрхүүдийг тоолууржуулах бодлого хэрэгжвэл импорт мянга мянган ширхгээр яригдана.

Импортын татварын хувьд 5 хувийн гаалийн татвар, 10 хувийн НӨАТ ногддог. Дулааны тоолуурын үнэ цахилгаан, усны тоолуураас өндөр. Диаметрээсээ хамаарч 2-10 гаруй сая төгрөг хүртэл үнэтэй. Харин айл өрхийн зориулалтын тоолуурыг аль болох хямд өртгөөр, магадгүй нэг сая төгрөгийн дотор шийдэх боломжийг эрэлхийлж байна.

Шинэ орон сууцуудад барилгын үе шатнаас нь суурилуулбал илүү хялбар. Харин хуучин барилгуудад төвөгшил бий ч барилгын доор нэг төв тоолуур байрлуулж, айл бүрийн радиатор дээр дулаан хуваарилагч төхөөрөмж суурилуулах хувилбар илүү бодитой шийдэл гэж үзэж байна" гэлээ. 

Тэгвэл хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар ЭХЗХ-ны зохицуулагч Л.Дашмягмаржав, "Одоогийн байдлаар ахуйн хэрэглээний дулааны тариф метр квадрат нь 506 төгрөг байна. Өнөөдөр Улаанбаатар хотын ахуйн хэрэглэгчдийн 99 хувь нь дулааны тоолуургүй, талбайн хэмжээгээр төлбөр төлж байгаа нь хэрэглээнд суурилсан шударга тогтолцоо бүрдэхэд саад болж байна.

Иймд дулааны төлбөрийг бодит хэрэглээнд суурилсан хэлбэрт шилжүүлэх асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй хамтран зөвлөлдөж байна. Хэрэглэгч өөрийн хэрэглэсэн дулааны хэмжээг тохируулж, хэмнэж, түүндээ тохирсон төлбөр төлөх боломж одоогоор хангалтгүй байгаа.

Цахилгааны салбарт 2023 оноос ухаалаг тоолуурт үе шаттай шилжиж эхэлсэн бөгөөд 2028 он гэхэд 100 хувь бүрэн шилжүүлэх төлөвлөгөөтэй. Үүний дараагийн шат нь дулааны хэрэглээг тоолууржуулах ажил юм. 2024 оноос холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Эхний ээлжид хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлагатай. Мөн нийт хэрэглэгчдийг тоолууржуулах боломж, тоолуур баталгаажуулах лабораторийн хүчин чадал, импортын нийлүүлэлт зэрэгт судалгаа хийсэн. Одоогоор Улаанбаатарт дулааны тоолуур баталгаажуулдаг лаборатори цөөн бөгөөд 300 гаруй мянган өрхийг тоолууржуулахад дор хаяж 10 гаруй лаборатори шинээр байгуулах шаардлагатай гэсэн тооцоо гарсан.

Улаанбаатар хотод 370 гаруй мянган ахуйн хэрэглэгч бий. Харин аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь дулаанаа тоолуураар хэмжиж төлбөр төлдөг. Ахуйн хэрэглэгчдийн хувьд л асуудал илүү тулгамдаж байна.

Дулааны тоолууржуулалт нь зөвхөн орлого, алдагдлын асуудал биш. Эрчим хүчний хэмнэлт, шинээр холбогдох хэрэглэгчдэд эх үүсвэр бий болгох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй ч холбоотой. Тоолуур суурилуулснаар орлого тодорхой хэмжээнд буурах эрсдэл бий ч энэ нь реформыг хойшлуулах шалтгаан болохгүй.

Тарифын тухайд, Эрчим хүчний зохицуулах хороо 2025 оны тавдугаар сарын 16-наас дулааны тарифыг нэмэгдүүлэх тогтоол гаргасан ч Засгийн газрын шийдвэрээр үнэ, тарифыг нэмэгдүүлэхийг хойшлуулсан. Сүүлд 2025 оны арванхоёрдугаар сард гарсан шийдвэрээр дулааны тарифын өөрчлөлтийг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулсан.

Тоолууржуулах ажлын нийт хөрөнгө оруулалтын хэрэгцээ ойролцоогоор 1.35 их наяд төгрөг гэж тооцоолсон. Үүнд тоолуур, лаборатори, мэдээллийн сан, дэд бүтэц зэрэг бүх зардал багтсан.

Ахуйн хэрэглээнд аж ахуйн нэгжүүдийн ашиглаж буй өндөр өртөгтэй тоолуурыг шууд нэвтрүүлэхэд хүндрэлтэй тул илүү хямд өртөгтэй, төлбөр тооцоонд ашиглах боломжтой хэмжих хэрэгслийг судалж байна. Олон улсад хэрэглэгддэг, тоолуураас хямд төхөөрөмжүүдийг ч судалж байгаа.

Тоолуурын үнийг жилийн дулааны төлбөрт бага багаар шингээж төлөх хувилбар зэргийг судалж байна.

Шинээр баригдах барилгуудыг зураг төслийн шатнаас нь тоолууржуулсан байдлаар барих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Харин одоо ашиглалтад байгаа хуучин барилгуудын хувьд дотоод шугам сүлжээний зохион байгуулалтаас хамааран тоолуур суурилуулах боломж харилцан адилгүй. Коллектор системтэй байрнуудад суурилуулах боломжтой бол босоо шугамтай хуучны байрнуудад илүү хүндрэлтэй.

Цаашид айл өрхүүд тоолуур суурилуулахдаа зээл, хэсэгчилсэн төлбөрийн хэлбэрээр шийдэх боломжийг ч хэлэлцэж байна. Жишээлбэл, тоолуурын үнийг жилийн дулааны төлбөрт бага багаар шингээж төлөх хувилбар зэргийг судалж байна.

Хууль, дүрэм, стандартын өөрчлөлтийн ажил холбогдох яамд болон Стандарт, хэмжил зүйн байгууллагад үргэлжилж байна. Аль болох богино хугацаанд хэрэгжүүлэх зорилготой ч одоогоор ахуйн хэрэглэгчдийн дунд туршилтын төсөл эхлээгүй байна.

Эцсийн зорилго нь, хэрэглэгч хэрэглэсэн дулааныхаа хэмжээгээр төлбөр төлдөг, шударга, хэмнэлттэй тогтолцоонд шилжих юм" гэдийг онцоллоо. 

Уулзалтад Стандарт хэмжил зүйн газар, УБДС ТӨХК, ОСНААУГ, тоолуур импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцов.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан