gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

FACTCHECK: Гэмтсэн шүдний пааланг оогоор нөхөн сэргээх боломжгүй

Монголын баримт шалгах төв
Нийгэм
2026-02-11
2
Twitter logo

Ерөнхий агуулга
“Шүдний пааланг нөхөн сэргээгч шүдний оо” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.
Баримт шалгалтын үр дүн
Шүдний паалан нь амьд эд биш тул дахин төлждөггүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт гэмтсэн пааланг нөхөн сэргээх боломжгүй. Харин шүдний эрдэсжилтийг дэмжих бүтээгдэхүүн хэрэглэснээр хүнд төрлийн гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Newshop нэртэй хуудаснаас “Шүдний пааланг нөхөн сэргээгч шүдний оо. Гидроксиапатит -Шүдний паалангаас алдагдсан эрдэс бодисыг нөхөж , шүдний гадаргууг нөхөн сэргээнэ. Кальцийн карбонат- Шүдийг зөөлөн цэвэрлэж , шүдний гадаргуу дээрх толбо болон шүдний чулууг арилгаж цайруулна” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус бичлэг 1400 гаруй сэтгэгдэл авч, 1500-аад удаа цааш түгээгдсэн байна.

FACTCHECK:

Шалгасан мэдээлэлд “паалан нь ихээр гэмтэж, цоорч, хагарсан шүдийг гидроксиапатиттай оогоор нөхөн төлжүүлсэн” мэт харагдах дүрс хавсаргажээ. Гэвч энэ төрлийн гэмтлийг бүрэн нөхөн сэргээх боломжгүй юм. Тэр дундаа энгийн оогоор эмчлэхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Түүнчлэн эл дүрсийг хиймэл оюун таних Hive Moderation хэрэглүүрээр давхар нягталсан. Шалгалтаар тус дүрсийг 66% хиймэл оюунаар бүтээсэн гэдгийг илрүүллээ. Эдгээр нь уг мэдээллийг төөрөгдүүлсэн агуулгатай гэж дүгнэх үндэслэл болов.

Зургаар хайсан нь:

Үргэлжлүүлээд шалгасан мэдээлэлд буй ооны зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад Beamach нэртэйгээр олон улсын худалдааны сайтуудад борлуулагдаж буй нь илэрсэн.

Дэлгэрүүлбэл, “Beamach 7.5% гидроксиапатит шүдний оо нь шүд цайруулж, паалан хамгаалж, нөхөн сэргээнэ “ гэсэн тайлбартай түгээжээ.

Иймээс уг агуулгыг нягтлахын тулд олон улсын судалгааны сангуудыг шүүж ажиллалаа. Тодруулбал, PubMed, Google Scholar зэргээс “гидроксиапатит агуулсан оогоор шүдний пааланг нөхөн сэргээх боломжтой эсэх”-ийг түлхүүр үгээр хайсан. Ихэнх илэрцүүд нь шүдний паалангийн эрдэс бүрэлдэхүүнийг дэмжих, мэдрэмтгий чанарыг бууруулах, цоорлоос хамгаалах зэрэг давуу талтайг шинжилсэн судалгааны материалууд байв. Жишээ нь,

2014 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Нано гидроксиапатитыг шүдний эмчилгээнд хэрэглэгдэх байдал” судалгааны тоймд нано-гидроксиапатит нь шүдний эрдэсжилтийг дэмжиж, элэгдлийг багасгахад туслах боломжтой гэж тэмдэглэжээ. Мөн уг элементийн үр нөлөөг бататгах үүднээс нэмэлт судалгаа хийх шаардлагатай байгааг ч дурдсан байна. Учир нь нано гидроксиапатит агуулсан оо нь шүдний гадаргуун эрүүл мэндийн дэмжиж, эрдэсжүүлэх боломжтой ч гэмтсэн пааланг бүрэн сэргээж чадахгүй аж.

Цаг хугацааны аясаар шүдний эрдэс бодис багасаж, пааланд гэмтэл үүсэх нь бий. Энэ тохиолдолд шүдийг бүрэн нөхөн сэргээх боломжгүй. Харин пааланг эрдэсжүүлэхэд туслах бүтээгдэхүүн хэрэглэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Энэ талаар Пенсильванийн их сургуулийн Шүд, нүүр ам судлалын танхимын сайтад “Шүдний паалан нь амьд эд биш тул дахин ургах боломжгүй. Үүнийг байгалийн аргаар ч, хиймлээр ч бүрэн сэргээж, ургуулах боломжгүй байдаг. Пааланг эрдэсжүүлэх амны хөндийн бүтээгдэхүүн хэрэглэснээр шүдийг дахин ургуулж, бүрэн нөхөн төлжүүлж чадахгүй ч гадаргуун бат бөх байдлыг хамгаалахад тусгай” гэж мэдээлжээ.

Мөн Кливлэнд Клиник сайтын мэргэжилтнүүд “Паалан нь шүдний титмийг хамгаалж, дотоод давхаргуудыг гэмтлээс сэргийлэх үүрэгтэй хатуу бодис юм. Гэвч хоол хүнснээс үүсэх хүчил, шүдний өнгөр, элэгдэл зэргээс шалтгаалан паалан аажмаар гэмтэж эхэлдэг. Паалан нэгэнт гэмтэж, унасан бол дахин ургадаггүй тул амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй” хэмээн сануулсан байна.

Дүгнээд үзэхэд, Шүдний паалан нь амьд эд биш тул дахин төлждөггүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт гэмтсэн пааланг нөхөн сэргээх боломжгүй. Харин шүдний эрдэсжилтийг дэмжих бүтээгдэхүүн хэрэглэснээр хүнд төрлийн гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан