gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хувийн сургуулиудын “Үдийн хоол”-ны зардлыг төсвөөс гаргах ёстой гэж өргөдөл гаргажээ

Э.Энхмаа
Боловсрол
2026-02-11
76
Twitter logo

Боловсролын ерөнхий хуулийг 2023 онд шинэчлэн батлахдаа улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын жагсаалтад зөвхөн “төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны зардал”-ыг төвсөөс санхүүжүүлэхээр заасан нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчиж байна гэж иргэн Г.Отгончимэг өргөдөл гаргажээ.

Иргэн Г.Отгончимэг хуулийн дээрх зохицуулалтад өөрчлөлт оруулж өмчийн хэлбэр үл харгалзан төр, хувийн хэвшлийн бүх сургуулийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт тэгш хамрагдах ёстой хэмээн 2026 оны 2-р сарын 5-ны өдөр УИХ-ын DParliament.mn цахимд платформд байршуулан иргэдийн саналыг авч эхэлжээ.

Уг санал нь 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэний дэмжлэг авбал хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм. 2—р сарын 5-ны өмнө нийтэлсэн уг саналыг дэмжиж 2-р сарын 11-ний 10.00 цагийн байдлаар 3585 иргэн гарын үсэг зураад байна.

Иргэн Г.Отгончимэгийн өргөдөлд:
2006 онд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр УИХ-ын 66 дугаар тогтоол, Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч, 2006–2007 оны хичээлийн жилээс улс орон даяар 1–2-р ангийн сурагчдыг хамруулсан. 2008 оноос 1–5-р ангийн сурагчид хамрагдаж, 2019 оноос “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлсэн. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын хоол тэжээлээс авах амин дэмийн чанар сайжирч, сургуульд ирэх ирц нэмэгдэж, суралцах идэвх дээшилж, сурлагын амжилтад эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон улсын болон дотоодын судалгаанууд нотолсон.

2023 онд Боловсролын ерөнхий хууль шинэчлэгдэн батлагдахад 38.5.6 дахь заалтад, Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын жагсаалтад зөвхөн “төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны зардал”-ыг төвсөөс санхүүжүүлэхээр зааж, өмнө нь мөрдөж байсан “өмчийн хэлбэр үл харгалзах” зарчим тусгагдаагүй. Энэ нь хувийн сургуульд суралцагч хүүхдүүдийг Үдийн хоол хөтөлбөрөөс хасаж, Үндсэн хуулиар эдлэх ёстой эрх тэгш байх, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх эрхийг хүүхэд насаас нь зөрчсөн заалт болов.

Өнөөдрийг хүртэл гурав дахь жилдээ хувийн сургуулийн сурагчдын эрхийг зөрчиж байна. Дээрх хуулийн өөрчлөлтөөс үүдэн дараах нөхцөл байдал үүссэн.

  •  Хувийн сургуулийн сурагчид үдийн хоолны санхүүжилт авах боломжгүй болсон.
  • Хувийн сургуулийн сурагчид ялгаварлан гадуурхалтад өртөж байна.
  • Хувийн сургуулийг сонгосон 80,000 гаруй хүүхэд, тэдний эцэг эх санхүүгийн нэмэлт дарамтад орж байна.

Монгол Улсад хувийн 189 сургууль үйл ажиллагаа явуулж, 80 мянга орчим сурагч суралцаж байна. Нийт ЕБС-ийн сурагчдын 10 хувь нь хувийн сургуульд сурч байгаа нь төрийн ачааллыг хуваалцаж, улсын төсвийн дарамтыг бууруулах бодит хувь нэмэр юм.

Хувийн сургуульд хүүхдээ сургадаг бүх өрх айлууд Монгол улсын хуулийн өмнө эрх тэгш байдлаар татвар, хураамжаа төлдөг татвар төлөгчид бөгөөд төсвийн орлогыг бүрдүүлдэг, төрийн үйлчилгээг тэгш хүртэх эрхтэй хүмүүс билээ.

2019 онд Боловсролын ерөнхий хуульд орсон өөрчлөлт иргэний сурч боловсрох, тэгш боломжоор хангагдах эрхийг дордуулсан зохицуулалт болсныг засаж, “Үдийн хоол” хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бүрэн хамруулах санал нь шинээр зардал үүсгэх биш, харин иргэдийн эрхийг доруулсан хуулийг засахад чиглэгдсэн төсвийн зардал шинээр үүсгэх бус өмнө нь байсан санхүүжүүлэх эх үүсвэрийг үргэлжлүүлэн тухайн зардалд зарцуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа болно.

Иймд Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.6 дахь заалтад дараах гол өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж үзэж байна.

“Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдын үдийн хоолны зардлыг төрөөс хариуцна гэж өөрчлөлт оруулах нь Үндсэн хуулийн “Тэгш байдал”-ын зарчимд нийцнэ.

Өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг Үдийн хоол хөтөлбөрт тэгш хамруулах хуулийн өөрчлөлтийг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Улсын Их Хуралд хүсэж байна гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан