gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэгдүгээр тойрог зам төслийн тендерийг ирэх сарын 2-нд нээнэ

Б.Азбаяр
Нийгэм
2026-02-10
8
Twitter logo

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаад байна. Тус тендерийг “түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд тендерийг 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдөр нээнэ.

Тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Нэгдүгээр тойрог замын төсөл нь УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.5-д тусгагдсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий тойрог замын сүлжээг бий болгох зорилго бүхий стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Төслийн трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.6 км нь далан, 2.08 км нь туннелийн хэсэг байхаар төлөвлөгдсөн. Мөн 13 байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, гурван явган хүний гүүр, дөрвөн нүхэн гарц барихаар тусгасан. Авто замыг гол гудамж зам болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн.

Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь хоёр урсгалтай, нийт зургаан эгнээтэй, тооцоот хурд 100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлэх үндсэн үүрэгтэй. Харин туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчихоор зохион байгуулагдсан. Ингэснээр богино зайн, бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулах юм. 

Трассын баруун хэсэгт Нэгдүгээр тойрог зам нь Хоёрдугаар тойрог замтай огтлолцож, урдаас хойд чиглэлд Баянхошууны гудамжтай холбогдоно. Уулын өндөрлөг хэсгийг туннелээр нэвтрүүлэх шийдэл нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих тав тухыг хангах ач холбогдолтой. Туннелийн нийт урт 2080 метр бөгөөд хоёр тусдаа хонгилтой, зургаан эгнээ замтай байна.

Туннелээр гарсны дараа замын трасс нь Хайлааст, 7 буудлын бүсийг дайран өнгөрч, 7 буудалтай огтлолцох хэсэгт олон түвшний уулзвар байгуулахаар төлөвлөжээ. Улмаар зүүн тийш чиглэн эмнэлэг, сургуулийн зориулалттай газруудын ойролцоогоор одоогийн замын чиглэл дагуу үргэлжилж, Сэлбэ голыг тойрон, Сэлбэ дэд төвийг дайран гарна. Гол гудамж зам нь Дарь эхийн замыг дайран өнгөрөх бөгөөд хоёр талд нь гарц гарган холбохоор төлөвлөсөн. Мөн трассыг сургуулийн бүсийг тойруулан, уулын бэл дагуу байрлуулснаар хот төлөвлөлт, аюулгүй байдлын уялдааг хангах шийдэл болжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр шууд болон шууд бусаар нийт 14,160 ажлын байр бий болох бөгөөд үүнээс 3540 нь байнгын ажлын байр байх тооцоо гарсан байна. Түүнчлэн 3000 яндан буурна гэж урьдчилсан тооцоолол хийгдсэн нь төслийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөг илтгэж байна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан