gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шүүх хурлаас: Орон нутгийн чанартай замыг яагаад улсын чанартай болгон шилжүүлэв?

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-02-11
7
Twitter logo
Г.Тэгшсүрэн
7
Twitter logo
Нийгэм
2026-02-11
Шүүх хурлаас: Орон нутгийн чанартай замыг яагаад улсын чанартай болгон шилжүүлэв? Гэрэл зургийг архиваас ашиглав.

Зам тээврийн, хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын даргын дарга асан З.Энхболд нарт холбогдох авлига, албан тушаалтын гэмт хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна. 

Шүүх хурал мэтгэлцэх зарчмаар явагддаг. Яллагч болон яллагдагч талын мэтгэлцээний хэсгээс хүргэж байна.

Прокурор:

-Дээрх (өмнөх мэдээг ЭНД-ээс унших боломжтой) хамаарал бүхий этгээдүүдэд нүүрс тээвэрлэх ашиг, сонирхол байжээ. Шороон замаар явах гэхээр гурван аймгийн таван сумын Засаг дарга, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд хориглох арга хэмжээ авч байсан, энэ талаараа хэлсэн. Жишээ нь, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга “Бид өөрсдийн хэмжээнд хориглох үйл ажиллагаа явуулж байтал Ш.Батдэлгэр гэдэг хүн Засгийн газрын тогтоол 7 хоногийн дараа гараад энэ замын ангиллыг шилжүүлчихнэ. Тэгэхээр та нар хориглож чадахгүй, бид явна” гэдэг агуулгыг хэлж байсан” гэдэг мэдүүлэг өгч байсан.
Удалгүй 2019 оны тавдугаар сард Зам тээврийн хөгжлийн сайдын 134 дугаартай тушаал гарч орон нутгийн чанартай байсан замын ангиллыг улсын чанартай замын ангилалд шилжүүлсэн. Ингэж ангиллыг шилжүүлсэн ч зам бол ердийн хуурай, шороон хэвээр байсан. Харин ингэж замын шилжүүлсний дараа орон нутаг хяналтаа тавих, тухай замаар үйл ажиллагаа эрхэлж байгаа тээврийн компаниуд тээвэр хийхийг зогсоох, хориглох эрх нь орон нутагт байхаа больсон. Тэд хориглох чадваргүй болсон гэсэн үг. Ийм учраас “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК болон дурын бүх компани тээвэр хийх нөхцөл үүссэн.
Ингээд тээвэр хийгдсэн. Улмаар малчид болон иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх болоод экологийн тэнцвэрт байдал алдагдсан талаар Зам тээврийн яамнаас томилсон хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт 2020, 2021 онд тус тус гарсныг улсын яллагч нар шинжлэн судалсан.
Дараа нь 2019 оны долоодугаар сард “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д замыг эзэмшүүлсэн. Ингэж замыг эзэмшүүлсэн тохиолдол түүхэндээ байхгүй гэдгийг яамных нь ахлах мэргэжилтэн хэлээд байгаа юм. Гэвч шүүгдэгч энэ мэргэжилтэн худлаа яриад байна гэж буй.
Энэ хоёр тушаалыг З.Энхболдын нөлөөлөлд автаж гаргасан, энэ хүн өөрийн хүсэл сонирхлыг шүүгдэгч Б.Энх-Амгаланд илэрхийлсэн нөхцөл, байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Энх-Амгалан:

-Миний өмнө ч, миний үед ч, миний дараа Л.Халтар, С.Бямбацогт сайдын үед ч мидлингийн тээвэр хийсэн тул зам нь эвдэрсэн. Энэ замыг бүр эвдэхгүйн тулд тухайн үеийн Төв аймгийн Засаг дарга нэлээд том асуудал тавьж байсан. Ингэхээс аргагүй байсан.  Засгийн газар нэг л зүйлийг хэлж байгаа, Монгол хүний эрүүл мэнд, амь нас хэрэгтэй юу. Эргээд засаж болдог зам хэрэгтэй юу гэдэг. Тиймээс Засгийн газраас манайхыг бодлогын яамны хувьд ачааллаа тэнцүүлээд өөрсдөө зохицуул гэдэг асуудлыг ярьж байсан.
Би байх, байхгүйгээс үл шалтгаалаад энэ тушаал гарах байсан. Энэ тушаалыг би гаргаагүй бол хийх ёстой ажлаа хийгээгүй болно. Чи өөрт олгосон эрхээ хэрэгжүүлээгүй, чи мэргэжлийн байгууллагын үгийг сонсоогүй. Зам эвдэрснээс үүдэн чи улсад 83 тэрбум төгрөгийн алдагдал учруулсан гэдэг үндэслэлээр би өнөөдөр энэ шүүгдэгчийн ширээний ард зогсох байсан.  
Хүнд даацын тээврийн хэрэгслийн урсгалыг нэг чиглэлд хуваарилаад Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын ачааллыг тэнцвэржүүлснээр тухайн замаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг үндэслэлийг судалгаагаар гаргаж ирсэн. Энэ судалгаанд үндэслэн гаргасан тушаал юм. Гэтэл “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгох гэж гаргасан тушаал гээд гүтгээд байгааг би ойлгохгүй байна. Энэ тушаал гарангуут орон нутгийн хяналтгүй болсон гэдэг худлаа.
Дараагийн асуудал. 2019 оны зургаадугаар сарын 24-нд “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-иас албан бичиг ирсэн. Улсын төсөв хүнд байгаа энэ үед концессын жагсаалтад оруулаад хувийн компани өөрийн мөнгө, хөрөнгөөр зам тавьчихъя гэж байна. Тэд мөнгөө босгочихсон гэж байна, энэ бол алтан боломж. Нэг уулзъя гэдэг асуудал тавьсан. Уулзалтын үр дүнд концессын жагсаалтад орохын тулд материалын бүрдүүлэлт хийхээр болсон. Зургийн даалгаврыг гаргасан, үүний дагуу энэ компани ажлаа хийж эхэлсэн. Бидэнд түр эзэмшүүлэх эрх өгөөч бид энэ хооронд арчлалт хамгаалалтыг аваад явъя гэсэн тул өгсөн. Энэ компани ЗТЯ-аас нэг ч төгрөг аваагүй, өөрсдөө 8.6 тэрбум төгрөг гаргасан гэдгээ мэдүүлэгтээ хэлсэн.
Энэ талаар гэрч засвар арчлалт хийх эрх хүлээн авсан. Найман сарын турш арчлалтыг авч явсан. Сард 1 тэрбум орчим төгрөг зарцуулсан гэж мэдүүлсэн байна.  
...миний нэр хүнд унаж дууссан. Авлигач, хулгайч гэж нийгэм харж байгаа. Намайг “Нүүрсний хулгайч” гэж цоллоод манай хүүхдүүд эвгүй байдалд орсон. Сүүлдээ хийгээгүй хэргийнхээ төлөө би шоронд сууж, эрүүл мэнд их муудсан. Миний зүрхний хэмнэл алдагдсан, зургаан сар эмнэлэгт хэвтсэн. Даралт ихсэж, багасдаг болсон. Бодит байдлыг чин сэтгэлээсээ л хэлж байна, өнөөдөр. Хуулийн дагуу ажлаа хийсний төлөө буруутгагдаад зогсож байгаадаа жаахан харамсаж байна. Прокурорууд яллах дүгнэлтээ эргэж харах шаардлагатай гэж бодож байна.

Шүүх хурлыг гуравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулав. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан