З.Энхболд, Б.Энх-Амгалан гэх хоёул ижил үсгээр эхэлсэн нэртэй. Хоёул эрх мэдэл бүхий албан тушаал хашиж байсан хүмүүс “шүүгдэгч” гэх бичигтэй ширээний ард хамт суугаад даруй хоёр жил өнгөрч байна. Тэд ямар учраас шүүхийн хаалгыг хөтлөлцөн татах болсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс бэлтгэсэн “Шүүхийн процессын тойм”-оос ойлгож болж байна.

Б.Энх-Амгалан. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2019 оноос Зам тээврийн, хөгжлийн сайдаар ажиллаж эхэлсэн. Сайд байхдаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний уурхайгаас Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай байгалийн шороон хөрсөн замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлэх нэг тушаал гаргасан.
Ингэж ангиллыг нь өөрчилсний дараа тус шороон хөрсөн замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-нд түр хугацаагаар эзэмшүүлэх хоёр дахь тушаалыг баталжээ. Б.Энх-Амгалан эдгээр тушаалыг улс орны хөгжлийн төлөөх чин хүсэл сонирхлоор гаргаагүй. Харин хэн нэгний нөлөөнд автсан байж болзошгүй гэж цагдаа мөрдөн шалгаж, прокурор хянасан. Эндээс Б.Энх-Амгалантай З.Энхболдын нэр холбогдоно.

З.Энхболд. 2017 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын газрын даргаар ажиллаж эхэлсэн. Түүний хамаарал бүхий этгээдүүдийн буюу тодруулбал:
- Төрсөн дүү Х-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг, мөн эхнэр Б-ийн төрсөн дүү Б-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан “Страто” ХХК,
- Эхнэр Б-ийн төрсөн дүү Б болон өөр нэг төрсөн дүү Х-ийн эхнэр А-ийн дүү Г нарын үүсгэн байгуулж хувьцаа эзэмшдэг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн нүүрс угаах баяжуулах үйлдвэр Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрладаг.
Энэ үйлдвэр рүү нүүрс тээвэр хийх ашиг сонирхлоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байх хугацаандаа З.Энхболд тухайн үед Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалантай тохиролцсон. Улмаар Б.Энх-Амгаланг дээр дурдсан хоёр тушаалыг гаргаж, Авлигын эсрэг хууль, төрийн албаны тухай хууль, Авто замын тухай хуулийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон байж болзошгүй гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
ХЭРЭГ УДААШИРСАН ШАЛТГААН БА ШҮҮХИЙН ШИЙДВЭРҮҮД

Анхан шатны шүүх (2024.03.13): Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэв. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хуралдаанаар З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөртөө эсвэл бусдад ашигтай шийдвэр гаргасан гэж буруутгасан. Улмаар шүүхээс тэдний төрийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, санхүүгийн шийтгэл болгож 40 сая төгрөгөөр торгох ял оноосон. Дэлгэрэнгүйг унших холбоос: https://gogo.mn/r/g796d
Давж заалдах шатны шүүх (2024.09.25): З.Энхболд, Б.Энх-Амгалан нар өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлын агуулга нь: "Анхан шатны шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй".
Аливаа хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэнэ. Хоёр тал гомдол, саналгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно. Харин давж заалдвал анхан шатны шүүхээс гарсан шийдвэр өөрчлөгдөж болдог. Дээд шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг хянах боломжийг Шүүхийн тухай хуулиар олгосон.
Энэ дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгов. Өөрөөр хэлбэл, өмнөх шүүх хэргийг шийдэхдээ алдаа гаргасан гэж давж заалдах шатны шүүх үзсэн гэсэн үг.
Анхан шатны шүүх ямар алдаа гаргав?
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс:
- Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргахад нөлөөлөх чухал зүйлсийг орхигдуулсан
- Нотлох баримтыг үнэлэхдээ нэг талыг барьсан. Хавтаст хэрэгт байгаа мэдүүлэг, баримтууд хоорондоо зөрүүтэй байхад шүүх аль нэгийг нь сонгож авсан ч бусдыг нь яагаад чухалчлаагүйгээ тайлбарлаагүй
- Шүүх хурлын үйл явц эргэлзээтэй, шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй
- Хэд хэдэн шүүгдэгчтэй хэргийг хэн юу хийсэн, хэн ямар оролцоотой байсан, хамтран үйлдсэн эсэх зэргийг тус бүрээр нь тодорхой бичих ёстой. Гэтэл энэ дүгнэлтийг хангалттай хийгээгүй.
Анхан шатны шүүхийн гаргасан эдгээр алдаа нь эргэлзээ үүсгэж, хэргийг дахин хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон.
Жишээ нь З.Энхболд ямар нэг байдлаар шийдвэр гаргаагүй. Түүнийг Б.Энх-Амгаланд нөлөөлж түүгээр өөрт ашигтай тушаал гаргуулсан байж болзошгүй л гэж буруутгасан. Гэвч анхан шатны шүүх тэдний үйлдэл, гэм бурууг ялгаж, зааглалгүй хоёуланд нь адил зүйл ангиар, адил ял оноосон нь алдаа болжээ гэж давж заалдах шатны шүүх үзжээ.
Анхан шатны шүүхийн хоёр дахь хэлэлцүүлэг (2025.02.05): З.Энхболд буруутай нь нотлогдоогүй тул цагаатсан. Б.Энх-Амгаланд 2 жилийн хорих ял оноов.
З.Энхболдыг яагаад цагаатгав?
Түүнийг буруутай гэж үзэх хангалттай, баттай нотлох баримт алга гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэг гэрчийн мэдүүлгээр л түүнийг буруутай гэж үзсэн. Харин хуульд бол хүний гэм бурууг баттай, олон талын нотлох баримтаар эргэлзээгүй тогтоох шаардлагатай гэдэг. Энэ шаардлагыг хангаагүй тул шүүх “буруутай нь нотлогдоогүй” гэж үзээд цагаатгасан байна.
Б.Энх-Амгалан яагаад ганцаараа буруутай болов?
Түүнийг албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон нь баримтаар нотлогдсон гэж үзсэн. Энэ нь шүүх хурлын явцад хэлэлцсэн нотолх баримтуудаар хөдөлшгүй тогтоогдсон. Тиймээс шүүх түүнийг гэм буруутайд тооцжээ. Мөн түүний үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж 2 жилийн ял оноосон гэдгийг шүүхийн тоймд тайлбарлажээ.
Давж заалдах шатны шүүхийн хяналт (2025.04.30): Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч давж заалдах шатанд гомдол гаргасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов. Учир нь:
- Яллах дүгнэлт тодорхой биш. Прокурорын бичсэн яллах дүгнэлт хэт ерөнхий байсан. Ямар үйлдэл нь гэмт хэрэг болсон, нийгэмд ямар хор уршиг учруулсан гэдгийг тодорхой тайлбарлаагүй.
- Прокурор тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх Б.Энх-Амгаланг “улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулсан” гэж дүгнэж ял өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүх прокурорын хүрээнээс давж дүгнэлт хийсэн гэж үзсэн.
- Нотлох баримтын үнэлгээ эргэлзээтэй. Гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байхад яагаад нэгийг нь зөв, нөгөөг нь буруу гэж үзсэнээ шүүх тайлбарлаагүй. З.Энхболд, Б.Энх-Амгалан нар гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх дээр ч зөрүүтэй дүгнэлт хийсэн. Ийм алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог гэдгийг тоймд тайлбарлажээ.
Улсын Дээд шүүх (2025.07.02): Давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрт Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын өмгөөлөгчид гомдол гаргаснаар хэрэг Улсын Дээд шүүхэд шилжсэн.
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын өмгөөлөгчдийн гомдлыг Улсын Дээд шүүх эхлээд хэлэлцэх эсэхийг шийдэхээр хуралдсан. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн гаргасан шийдвэрт заавал Дээд шүүхийн түвшинд дахин хэлэлцэх хэмжээний хууль зүйн ноцтой асуудал алга гэж үзэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан. Ингэснээр уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон билээ.

_(1).jpg)