Сэлэнгэ аймгийн ногоочид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн мэдээлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлж байна.
Тэд хэлэхдээ, "Сэлэнгэ аймгийн органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 500 гаруй гишүүнийг нэгтгэсэн органик ногоочид, мөн Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх түншлэл Үндэсний холбоог төлөөлөн мэдээлж байна.
Энэ хэвлэлийн хурлыг хийх болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Өрөг.мн сайтад өгсөн ярилцлагадаа Сэлэнгэ аймгийн ногоочдыг "хятад цустай, ногоогоо хурдан ургуулдаг" гэх агуулгатай, доромж шинжтэй үг хэлсэнтэй холбоотой юм.
Сэлэнгэ аймгийн ард иргэд бид бол хөлс хүч, хөдөлмөрөө хөрсөнд шингээж, хүнс үйлдвэрлэдэг баялаг бүтээгчид. Бид хэн нэгэн улс төрчийн амны алдаа, улс төрийн золиос болох ёсгүй. Иймд бид өөрсдийн байр суурийг илэрхийлэхээр энд ирээд байна.
Сэлэнгэ аймаг Монгол Улсын нийт үр тарианы 50 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал", УИХ-аас баталсан 2022 оны 36 дугаар тогтоол болох "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах" бодлогын хүрээнд Сэлэнгэчүүд бид хөдөлмөрлөж, тарьж ургуулсаар өнөөдрийг хүрсэн.
Монголын хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж ирснийхээ төлөө "хятад цустай" хэмээн доромжлуулж, гүтгүүлж байгааг бид зүйд нийцэхгүй гэж үзэж байна.
Өмнө нь Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Боловсролын сайд, УИХ-ын гишүүн, улс төрийн намын дарга зэрэг өндөр хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн өнөөдөр Сэлэнгэ аймгийн ард иргэдийг ийнхүү доромжилж, гүтгэсэнд бид маш их харамсаж байна.
Нийгмийн сүлжээнд Сэлэнгэчүүдийг "чи Сэлэнгийнх үү, ногоо тарьдаг уу" гэх мэт байдлаар доромжилж, тоглоом шоглоом хийж байна. Иймд бид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг Сэлэнгэ аймгийн ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
Монгол Улсад өнөөдөр улс төржүүлэхгүй байж болох олон чухал асуудал бий. Баталгаагүй, эрүүл бус хүнс хэрэглэснээс жил бүр нэг сумын хүн амтай тэнцэх хэмжээний хүн хорт хавдраар нас барж байна. Авлига, залуучуудын гадагшаа цагаачлал, эдийн засгийн хүндрэл гээд олон сэдэв байхад Сэлэнгэчүүдийг улс төрийн зорилгоор золиосолж, доромжилж буйг бид хүлээн зөвшөөрөхгүй.
Анх энэхүү хэвлэлийн хурал нь 2025 оны нэгдүгээр сард батлагдсан “Органик бүтээгдэхүүний тухай хууль”-ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн 30 гаруй хоршоо, 400 гаруй ногоочид органик үйлдвэрлэлд амжилттай шилжсэн талаар хэвлэл мэдээлэлд тайлагнах зорилготой байсан. Гэвч дээрх нөхцөл байдал үүссэн тул байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй боллоо.
Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 500 гаруй ногоочид органик аргаар, химийн бордоо ашиглахгүйгээр хүнсний ногоо үйлдвэрлэж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд бүртгэлтэй, баталгаажсан үйлдвэрлэгчид болоод байна. Эдгээр ногоочдын бүтээгдэхүүн нэрийн дэлгүүрүүдээр дамжин борлуулагдаж байна.
Хүнсний ногоо нь цусаар биш, хөдөлмөрөөр бүтээгддэг. Ийм энгийн үнэн зүйлийг үгүйсгэн доромжилж буйд ногоочид маань бухимдалтай байна.
Хэрэв уучлалт гуйхгүй бол холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж, хариуцлага тооцуулах болно.
Мөн бид цаашид хөдөө аж ахуйн салбарт ченжийн тогтолцоог халж, шударга, тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Энэ зорилгоор ногоочид хоршоолж, кластерын тогтолцоонд шилжихээр ажиллаж байна. Ингэснээр хадгалалт, логистик, борлуулалт, маркетинг тус тусдаа хөгжиж, улирлын үнийн хөөрөгдлийг бууруулах боломж бүрдэнэ.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 500 гаруй ногоочид сайн дураараа нэгдэж, Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх түншлэл Үндэсний холбоог байгуулсан нь төрийн шахалтаар бус, амьдралын шаардлагаар бий болсон нэгдэл юм.
Эцэст нь хэлэхэд, бидний зорилго бол ногоочид шударга ашиг хүртдэг, хэрэглэгчид эрүүл хүнсийг боломжийн үнээр авдаг тогтолцоог бий болгох юм" гэв.
ШУУД ҮЗЭХ: