Франц улсад 2020 онд гарсан хүн амины хэргээр ихэр ах дүүс шүүгдэж буй. Гэхдээ тэд ижил ДНХ-тай учраас хэн нь хохирогчийг буудаж хөнөөснийг олоход хүндрэлтэй байгаа аж.
Тодруулбал 2020 онд гарсан уг гэмт хэрэгтэй холбогдуулж таван хүнийг хорьсон. Тэдний хоёр нь 33 настай ихэр ах дүүс юм.
Тэд хэргийн ул мөрийг баллах гэж оролдсон ч гар буун дээр нэг л хүний хурууны хээ үлдсэн байжээ.
Гэхдээ шинжээчдийн баг ах дүү хоёрын хэн нь бууны гохыг дарсныг тогтоож чадахгүй байгаа юм. Нэг өндгөн эсийн ихрүүдийн ДНХ нь адилхан байдаг аж.
Ихрүүд ижил дүр төрхтэй учраас хувцас, гар утас, бичиг баримтаа хүртэл сольж ашигладаг байсан гэж мөрдөн байцаагчид мэдээлсэн.
Иймд мөрдөн шалгах ажиллагаа гар утасны бүртгэл, камерын бичлэг зэрэг бусад нотлох баримтуудад тулгуурлаж байна.
Шүүхийн шийдвэрийг хоёрдугаар сарын сүүлээр гаргах төлөвтэй байна.
Эх сурвалж: ВВС