gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын хошой аварга малчин болсон О.Батмөнхийнх шилдэг татвар төлөгчөөр хоёронтоо тодорч байжээ

Э.Энхмаа
Нийгэм
2026-02-08
50
Twitter logo

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн  Булган аймагт ажиллаж байна. Тэрбээр Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн Халзангийн арын хаваржаандаа саяхан буугаад буй Отгондаваагийн Баттөмөрийнд зочилж, “Улсын хошой аварга малчин” шагналыг нь гардууллаа.

Энэ жил “Улсын аварга малчин” шалгаруулах журамд өөрчлөлт оруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, улсад төлсөн татвар, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогыг голлох үзүүлэлт болгосон.  Дагалдах шагналыг улаан халзтай гэр, сэргээгдэх эрчим хүчний багц, цэвэр үүлдрийн үржлийн бух, малын тавлаг байдлыг хангасан угсардаг битүү хашаа, бохирын септик систем гэсэн таван багцаас сонголт хийх боломж бүрдүүлж аварга малчдаас саналыг нь авсны дагуу шагналыг гардуулж байна. Хошой аварга О.Баттөмөрийнх дээрх шагналуудаас малын угсардаг битүү хашаа сонгосон 18 айлын нэг аж.

О.Баттөмөрийнх мал сүргээ дөрвөн төрлөөр өсгөж, сүүлийн таван жил төлийн хорогдолгүй ажиллан, нэг малаас авах ашиг шим нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарчээ. Тухайлбал, 2004 оноос  адуун сүргээ “Галшар” үүлдрийн адуугаар, үхэр сүргээ нутгийн болон Сэлэнгэ үүлдрээр сайжруулсан байна.

Мөн малын тоо толгойн албан татвар, малын индексжүүлсэн даатгал, нийгмийн даатгал зэрэг татвар хураамжийг тогтсон цагт нь хариуцлагатайгаар төлдөг бөгөөд тэргүүний татвар төлөгчөөр хоёр удаа сумандаа шалгарч байсныг орон нутгийн удирдлагууд онцлов.

О.Баттөмөр 29 жил тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин З.Очирын туршлагаар мал маллагааны өвөрмөц арга барилыг өвлөн  хэрэгжүүлж иржээ. Өдгөө өөрөө шавь бэлтгэн, мал маллах арга ухаанаасаа заан зөвлөж байгаа төдийгүй багийнхаа малчдад үлгэрлэн алслагдсан бүс нутагт бэлчээрээ хамгаалан нутагладаг гэв.

Гэргий Л.Мөнхчимэг нь сүү, цагаан идээ боловсруулалтаараа нутагтаа үлгэр жишээч нэгэн бөгөөд жил бүр 110-222 гүү сааж, жилд 7-14 тн айраг үйлдвэрлэж, өрхийн хэрэгцээг хангахаас гадна зах зээлд нийлүүлдэг байна.

Отгондаваагийн Баттөмөр 2019 онд “Улсын аварга малчин” хэмээх эрхэм цолыг хүртэж байсан бөгөөд түүний аав Сүрэн-Очирын Отгондаваа, хүргэн ах Нямсүрэнгийн Мөнхбат нар нь мөн Улсын аварга малчид ажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан