Саудын Араб улсын Аль-Кассим хотод засмал замын дугуйн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-11-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Тус тэмцээний өнөөдрийн уралдаанд U23 насныхны ганцаарчилсан гараатай 24.6 км-ын зайн төрөлд 17 тамирчин өрсөлдсөнөөс Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Х.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ.
Х.Тэмүүлэн өнгөрсөн жил энэхүү тэмцээний бөөн гараатай уралдаанд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү U23 насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчдын хүртэж буй дөрөв дэх медалийг авч байна. Өмнө нь 2016 онд Б.Марал-Эрдэнэ алт, 2018 онд С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж байсан бол Х.Тэмүүлэн хоёр жил дараалан мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлага дор дөрвөн насны ангилалд нийт 23 тамирчин уралдаж байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо