Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн 2025 оны III дугаар хурал 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралджээ.
Хурлаар гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн 2026.03.29-ний өдрөөс 2026.10.25-ны өдөр хүртэлх зуны улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа.
2026 оны олон улсын зуны хуваарьт нислэгт дотоод, гадаадын нийт 17 агаарын тээвэрлэгч 22 чиглэлд 10905 нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Орон нутгийн агаарын шугамд “МИАТ” агаарын тээвэрлэгч 7 чиглэлд 1048, “Хүннү Эйр” агаарын тээвэрлэгч нэг чиглэлд 120 нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохицуулалтын газраас мэдээлэв.