Сэлбэ голд загас олноороо хорогдох эрсдэл үүссэнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас яаралтай арга хэмжээ авч, загасыг авран хамгаалж, Туул голд шилжүүлэн тавьжээ.
Тодруулбал, Сэлбэ гол нь зун, намрын хур бороогоор тэжээгддэг тул усны түвшин тогтворгүй, өвлийн улиралд 11 дүгээр сарын дундаас 3 дугаар сарын сүүл хүртэл ёроолдоо хүртэл хөлдөж, урсацгүй болдог онцлогтой.
Үүний улмаас хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, хүчилтөрөгчийн хэмжээ огцом багассанаар загас олноороо хорогдох эрсдэл үүсдэг аж.
Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу НБОГ-аас шуурхай арга хэмжээ авч, шивэр сахалт эрээлж, ердийн варлан, хадран зэрэг 3 зүйлийн загасыг зөөвөрлөн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс, Могойт дэнж орчмын Туул голын харзалсан хэсэгт шилжүүлэн тавьжээ.
Эх сурвалж: НБОГ