Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 2 дугаар сарын 5-ний өдөр АНУ-ын ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландаутай уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах хүрээнд улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, мөн олон улс, бүс нутгийн асуудлуудаар санал солилцов.
Түүнчлэн талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээ хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болон амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэж, цаашид хоёр талын яриа хэлэлцээний механизмуудаар дамжуулан хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг улам баяжуулахын чухлыг нотлов.
Эх сурвалж: ГХЯ