Италийн Ром хотын нэгэн сүм дэх ханын зурагт ерөнхий сайд Жоржиа Мелонигийн төрхийг сахиусан тэнгэр болгон зурсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулав.
Энэ дагуу Соёлын яамнаас шалгалт явуулж, уг зурган дээрх царайг нь арилгасан байна.
Ром хотын төвд байрлах Сэнт Лоренцо ин Лучина сүмийг өнгөрсөн оны сүүлээр сэргээн засварлаж дууссан.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэд сүмд очихдоо уг зургийн өмнөх болон дараах хувилбарыг цахим сүлжээнд нийтэлснээр маргаан дагуулж эхэлсэн юм.
Тодруулбал зурган дээрх сахиусан тэнгэрийн царайг ерөнхий сайдынхтай төстэй дүрээр сольж зурсан аж.
Уг зургийг сэргээж зурсан зураач энэ мэдээллийг эхлээд үгүйсгэж байсан ч сүүлд өгсөн ярилцлагадаа ерөнхий сайд Мелонигийн төрхтэй ижил зурсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Гэхдээ анхны хувилбар нь үнэхээр Мелонигийнхтой төстэй байсан гэв.
Улмаар тус зурган дээрх сахиусан тэнгэрийн царайг нь бүдгэрүүлж, арилгасан байна.

Эх сурвалж: CNN