Практикал даатгал ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д хорт хавдрын генийн мутацийг богино хугацаанд, өндөр нарийвчлалтай илрүүлэх боломжтой Бельгийн Хаант Улсын Biocartis NV компанид үйлдвэрлэгдсэн Idylla™ тоног төхөөрөмжийг хандивлалаа.
Idylla™ төхөөрөмж нь хорт хавдрын генийн мутацийн молекул шинжилгээг богино хугацаанд гүйцэтгэх ба үүгээрээ оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргалтад маш чухал дэмжлэг үзүүлэх юм.

Тухайлбал Монгол Улсад түгээмэл тохиолддог жижиг эсийн бус уушгины хорт хавдар, бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдар зэрэг өвчлөлийн үед шаардлагатай шинжилгээнүүдийг гүйцэтгэх боломжтой.

2025 оны байдлаар Монгол Улсад нийт 8,015 шинэ тохиолдол оношлогдож, хавдраас шалтгаалсан 4,747 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Практикал даатгал ХХК нь 2026 оныг “Хавдрын эсрэг жил” болгон бүтэн жилийн хугацаанд аян зарлаж, олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, эрүүл мэндийн мэдээлэл сургалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Монгол хүн бүр эрүүл энх байх болтугай!