gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ШҮҮХ ХУРАЛДААНААС: Соёлын үнэт өвийг олсноо бүртгүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ

Э.Энхмаа
Нийгэм
2026-02-05
2
Twitter logo
Э.Энхмаа
2
Twitter logo
Нийгэм
2026-02-05
ШҮҮХ ХУРАЛДААНААС: Соёлын үнэт өвийг олсноо бүртгүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ Архивын зураг

Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2026 оны 2-р сарын 4-ний өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дараах хэргийг хянан хэлэлцэж, тогтоол гаргалаа. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8-р сарын 25-ны өдрийн 2006 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11-р сарын 19-ний өдрийн 1303 дугаар магадлалтай, иргэн Х.Болдбаатарт холбогдох хоёр хавтаст хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргав.

Иргэн Х.Болдбаатар Хүрэл зэвсгийн үеийн буган хөшөө бүхий хадны зургийг эзэмшиж байсан ба шинжээчдийн дүгнэлтээр уг олдворыг ховхолж авсан байх магадлалтай гэж үзсэн тухай Прокурор танилцуулав.  

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд, Иргэн соёлын өвийн олдвор олсон тодорхой хугацааны дотор Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээгүй бол эрүүгийн хариуцлагад татагдана.
Иргэн Х.Болдбаатар нь 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын өвийн тухай хуульд зааснаар соёлын өвийг эзэмшиж буйгаа бүртгүүлээгүй нь эрүүгийн хэрэгт татагдах үндэслэл болж байна.

Прокурор, Иргэн Х.Болдбаатар соёлын биет өвийг эзэмшиж буйгаа төрийн холбогдох байгууллагад бүртгүүлээгүйг нь “завших үйлдэл” гэж буруутгаж болохоор байна.

Тэрбээр тухайн зүйлийг соёлын биет өв гэж мэдээгүй гэсэн тайлбар өгдөг.  Гэхдээ Болдбаатар нь уран зураг цуглуулдаг, үзэсгэлэн гаргадаг хүний хувьд үүнийг мэдэх боломжтой ба соёлын биет өвийн талаар ойлголтгүй энгийн иргэнээс ялгаатай. Тэгэхээр тухайн хэрэгт ямар хүн холбогдож байгааг харгалзаж үзэх ёстой. Энэ хүн уран зураг цуглуулдаг, борлуулдаг хүний хувьд завших хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч соёлын биет өв гэдгийг мэдсээр байж хууль бусаар хадгалж байсан. Тиймээс хоёр шатны шүүхээс Х.Болдбаатарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Прокурорын байгууллагад  үүнээс гадна энэ төрлийн хэд хэдэн гэмт хэрэг шалгагдаж байна гэв. 

Х.Болдбаатарын өмгөөлөгч: Хэрэв археологи, палеонтологийн аргын дагуу олборлосон бол тухайн соёлын өвийг төрд шууд бүртгүүлэх ёстой. Манай үйлчлүүлэгч археологич, палеонтологич мэргэжлийн хүн биш. 

Зөрчлийн хуульд соёлын үнэт зүйл олсон бол төрийн байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байдаг.  Мөн Соёлын өвийн тухай хуульд, археологийн боло палеонтологийн олдвор төрийн өмч байна гэж заасан. Төрийн өмчид байх ёстой зүйлийг хувийн эзэмшилд байлгаснаараа “завших, үрэгдүүлэх” гэсэн гэмт хэрэг болж байна.

Иргэн Х.Болдбаатар Хүрэл зэвсгийн үеийн хадны зургийг эзэмшиж байсан бөгөөд үүнийг 2006 онд олсон гэж мэдүүлсэн байна.

Х.Болдбаатарын өмгөөлөгч, Хэрэв археологи, палеонтологийн аргын дагуу олборлосон бол тухайн соёлын өвийг төрд шууд бүртгүүлэх ёстой. Манай үйлчлүүлэгч археологич, палеонтологич мэргэжлийн хүн биш гэв.   

Шүүх хуралдаан ийн үргэлжилсний эцэст Хяналтын шатны шүүх гаргасан шийдвэрээ танилцуулав. 

Шүүхийн шийдвэр, Шүүгдэгч Х.Болдбаатар нь төрийн болон нийтийн өмчид байвал зохих соёлын биет өвийг хууль бусаар эзэмшиж байсан нь тогтоогдсон. Соёлын өв бол онцгой төрлийн обьект. Энэ тохиолдолд өмчийн эсрэг гэмт хэргийн завших, үрэгдүүлэхтэй адилтган ойлгож хэрэглэхгүй.

Төрийн хамгаалалтад байвал зохих түүх соёлын хосгүй үнэт өвийг эзэмшиж байсан тул Эрүүгийн хуулийн 25.3.1 дэх хэсэгт заасан соёлын өвийг завших, гэмт хэргийн шинжийг хангаж байна. Энэ талаар хийсэн Анхан болон Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж Хяналтын шатны шүүх үзлээ.

Тиймээс хэргийн зүйлчлэлийн талаар маргасан өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8-р сарын 25-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11-р сарын 19-ний өдрийн 1303 дугаар магадлалыг хэвээр үлдээв.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ:
25.1.3. Хосгүй үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан