gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Илон Маск 800 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

Б.Нямдарь
Дэлхийд
2026-02-05
20
Twitter logo
Б.Нямдарь
20
Twitter logo
Дэлхийд
2026-02-05
Илон Маск 800 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав

Илон Маск өөрийн пуужин үйлдвэрлэгч SpaceX компани нь хиймэл оюун ухаан, сошиал медиа чиглэлийн xAI компанийг худалдан авсны дараа 800 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо. Forbes сэтгүүлийн тооцоолсноор, нийлсэн компанийн үнэлгээ 1.25 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд уг хэлцэл Маскийн нийт хөрөнгийг 84 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 852 тэрбум ам.долларт хүргэсэн байна.

 SpaceX нь Маскийн хамгийн өндөр үнэлгээтэй хөрөнгө болж байна.

Хэлцлээс өмнө Маск SpaceX-ийн 42 хувийг эзэмшиж байсан бөгөөд арванхоёрдугаар сард хийгдсэн тендерийн саналаар тус компанийг 800 тэрбум ам.доллараар үнэлсэн тул түүний эзэмшлийн үнэ 336 тэрбум ам.доллар байв. Мөн тэрбээр xAI-ийн 49 хувийг эзэмшдэг байсан бөгөөд энэ сарын эхээр болсон хувийн хөрөнгө босголтоор xAI-ийг 250 тэрбум ам.доллараар үнэлснээр түүний эзэмшлийн хувь 122 тэрбум ам.доллар болжээ. Харин SpaceX-ийг 1 их наяд ам.доллар, xAI-ийг 250 тэрбум ам.доллар гэж үнэлсэн нэгдлийн дараа Маск нийлсэн компанийн 43 хувийг эзэмших болж, энэ нь 542 тэрбум ам.долларын үнэтэй гэж Forbes тооцоолсон байна.

Ингэснээр SpaceX нь Маскийн хамгийн өндөр үнэлгээтэй хөрөнгө болж байна. Түүнчлэн тэрбээр Tesla-ийн 12 хувийг эзэмшдэг.

Энэ нь сүүлийн нэг жилийн дотор Маскийн хоёр компани нэгдэж буй хоёр дахь тохиолдол юм. Өнгөрсөн гуравдугаар сард Маск өөрийн хиймэл оюун ухааны xAI болон сошиал медиа X  компаниудыг нэгтгэснээ зарласан. Тухайн хэлцлээр xAI-ийг 80 тэрбум ам.доллар, X-ийг 33 тэрбум ам.доллароор үнэлсэн юм. Эдгээр хэлцэлд Маск нэгэн зэрэг худалдан авагч, худалдагчийн байр суурьтай оролцож буй нь үнэлгээний бодит байдалд эргэлзээ төрүүлж байсан ч одоо бүх компаниуд SpaceX-ийн дор нэгдсэнээр, энэ жил IPO хийхээр төлөвлөж буй тул олон нийтийн зах зээлийн хатуу шалгалтад орох юм.

Маск сүүлийн дөрвөн сарын дотор хөрөнгийнхөө хэмжээгээр дөрвөн том түүхэн босгыг давжээ.

Маск сүүлийн дөрвөн сарын дотор хөрөнгийнхөө хэмжээгээр дөрвөн том түүхэн босгыг давжээ. Тэрбээр аравдугаар сард Tesla-ийн хувьцаа огцом өссөний дараа 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хүн болсон. Харин арванхоёрдугаар сарын 15-нд SpaceX-ийг 800 тэрбум ам.доллараар үнэлсний дараа 600 тэрбум ам.долларт, дөрвөн өдрийн дараа Делавэрийн Дээд шүүх 2024 онд доод шатны шүүхийн хүчингүй болгосон Tesla-ийн хувьцааны опционыг сэргээснээр 700 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Одоогоор Маск дэлхийн хоёр дахь баян хүн болох Google-ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пэйжээс 578 тэрбум ам.доллараар илүү хөрөнгөтэй байна. Ларри Пэйжийн хөрөнгө ойролцоогоор 281 тэрбум ам.доллар гэж үнэлэгдэж байгаа юм. 

Эх сурвалж: Forbes

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан