Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2026 оны 2-р сарын 4-ний өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дараах хэргийг хянан хэлэлцэж, тогтоол гаргалаа.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны Дундбаян голд 10 тоннын даацтай гүүр барих 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг “Өвгөн баавай” ХХК 2016 онд гүйцэтгэжээ. Гүүрийг барьсан боловч тус гүүрээр нүүрс ачсан 60 тоннын даацтай машин гарч гүүрч нурснаас шүүхийн маргаан эхэлсэн байна.
Шүүхийн маргаанд шүүгдэгчээр Хурх тосгоны захирагч Ж.Энххуяг, тус тосгоны Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны ахлагчаар ажилласан Б.Цэргээхүү нарыг татсан байна.
Ингээд анхан шатны шүүх хурлаар дээрх хоёр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэсэн бол Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Энххуягийг гэм буруугүй гэж үзэж цагаатгаж, түүнд оноосон 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийг Б.Цэргээхүүгээр төлүүлэхээр шилжүүлж шийдвэрлэжээ.
Прокурор, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны захирагч Ж.Энххуягт холбогдох хэрэг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгасныг эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн. Энххуяг нь төрийн албан хаагчийн эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж эсэргүүцэл гаргасан.
Эрх мэдлээ хэтрүүлэн “Өвгөн баавай” компанийн удирдлагад уг тендерт оролцох санал тавьсан. Үнэлгээний хорооны ахлагч Б.Цэргээхүү нь Үнэлгээний хороог хуралдуудахгүйгээр тендерийг үнэлж, шийдвэрлэх эрх үүргийг дангаар хэрэгжүүлж, авто зам, замын байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй “Өвгөн баавай” компанитай гэрээ байгуулах зөвлөмж гаргаж өгсөн.
Баригдсан гүүрийг акт үйлдэж, байнгын ашиглалтад хүлээж аваагүй. Гэрээг зөрчиж үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Мөн мэргэжлийн байгууллагын зураг төсөл, норм нормативыг мөрдөөгүй, мэргэжлийн бус байгууллагаар шаардлага хангахгүй гүүр бариулснаас гүүр нурж, ашиглах боломжгүй болсон.
Хэдийгээр Ж.Энххуяг нь хэрэгт шууд оролцсон гэх нотлох баримт байхгүй ч Энххуяг нь Цэргээхүүтэй бүлэглэж, хуулийн этгээдэд давуу байдал олгож, ашиг сонирхлыг нь гүйцэлдүүлсэн гэж буруутгав.
Хэнтий аймгийн Сум дундын анхан шатны шүүхээр хоёр удаа, Аймгийн Давж заалдах шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэн шийдвэрлүүлсэн уг хэрэг энэ жил 10 дахь жилдээ орсон бөгөөд Дээд шүүхэд мөн хоёр дахь удаагаа гомдол гаргаж, Хяналтын шатны шүүхээр гурав дахь удаагаа орсон нь энэ юм байна.
Шүүгдэгч Б.Цэргээхүүгийн өмгөөлөгч, Гүүрийг зохих ёсны дагуу барьсан боловч 30 сая төгрөгийн төлбөрт уналаа. Даац хэтэрсэн том машин явснаас гүүр нурсан. Би энэ төлбөрийг төлөх ёсгүй.
Уг гүүрийг барих нь орон нутгийн иргэдэд нэн тулгамдсан асуудал байсан ба гүүрийг цаг хугацаанд нь барихгүй бол төсөв нь буцаан татагдах бодит байдал үүссэн. Тендер гурван удаа зарлахад нэг ч компани санал ирүүлээгүй. Шүүгдэгч Цэргээхүүд нийгэмд аюултай гэмт хэргийн сэдэл байхгүй тул цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.
Иргэний хариуцагч Ц.Батмөнх, Манай компани тендерт шалгарч 10 тоннын даацтай гүүр барьсан, эцэст нь өрөнд орлоо. 60 тонн нүүрс ачсан машин гарч, гүүрийг нураасан. Хамгаалалтын хашилтыг зохих ёсоор хийсэн. Сумын удирдлага өөрөө тууз хайчлан, бүх машин явахыг зөвшөөрснөөс болж гүүр нурсан. Би 30 сая төгрөг төлөх ёсгүй.
Б.Цэргээхүүгийн өмгөөлөгч А.Очбадрал, Энэ хэрэг 2016 онд үйлдэгдсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүссэн.
Цэргээхүү нь бусдад давуу байдал олгосон зүйлгүй. Гүүр барих төсөв нь 40 сая төгрөг. “Харгуй” гэж компани төсөв нь хаанаа ч хүрэхгүй гээд тендерт оролцохоос татгалзсан. Гүүр нураагүй, гүүрний дам нуруу хугарсан. Сумын станцад нүүрс хүргэсэн хүнд даацын машин гарч, ашиглах боломжгүй болгосон. Энд анхаарвал зохих нэг асуудал байдаг. “Өвгөн баавай” компани тухайн үед гүүрийг засъя гэсэн боловч засуулаагүй. Хоёр албан тушаалтанд хэрэг үүсгэж, тэднийг буруутгах гэсээр 10 жил боллоо. Уг гүүр нь стандарт зөрчсөн, ашиглах боломжгүй гэх мэргэжлийэ байгууллагын дүгнэлт гаргаагүй.
“Өвгөн баавай” компани нь Хэнтий аймагтаа хэд хэдэн суманд ийм гүүр барьсан. Цэргээхүү нь хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан зүйлгүй, ард иргэдийнхээ төлөө зүтгэж яваад буруутан болсон. Гэмт санаа, сэдэл зорилго огт байхгүй.
Гүүрийг барьж дуусахад 11-р сар болж хүйтэрсэн тул хавар даацын тэмдэглэгээ хийж, гүүрийг нээе гээд бетоноор гүүрийг хааж орхисон ч нутгийн иргэд бетоныг хөдөлгөөд гүүрийг ашиглаад эхэлсэн.
Иргэний хариуцагч Ц.Батмөнхийн гомдол, 10 тоннын даацтай гүүрэн дээр 60 тоннын даацтай машин явж гүүрийг эвдсэн. Тухайн үед том машины жолоочийг дуудаж, мэдүүлэг аваагүй. Эцэст нь би Дээд шүүхэд хандаж байна. Хариуцагч нь би биш, жолооч байх ёстой гэж үзэж байна.
Шүүгч Ч.Хосбаяр, Гүүрийн төмөр дам нуруу нь хотойж, модон шонгууд хугарсан. Гүүрний даацын тэмдэглэгээ хийгээгүйгээс хүнд даацын машин гарч хотойлгосон гэж үзсэн. Гүүрийг барьж дуусахад 11 -р сар болж хүйтэрсэн тул хавар даацын тэмдэглэгээ хийж, гүүрийг нээе гэж шийдвэрлээд бетоноор гүүрийг хааж орхисон ч нутгийн иргэд бетоныг хөдөлгөөд гүүрийг ашиглаад эхэлсэн байдаг. Гүүргүйгээс иргэд талдаа 12, хоёр талдаа 24 км зам тойрч явдаг учир гүүрийг нээснээс өвөл нь эвдсэн гэх асуудал яригддаг. Уг гүүрээр гарах нь осолтой гэж дүгнээд, голоор гарах замыг зааж өгсөн байдаг.
Шүүх танхимд хэргийн нөхцөл байдлыг ийн хэлэлцсэний дараа Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн гаргасан тогтоолыг танилцуулав.
Шүүхийн тогтоолд, Анхан шатны шүүхээр шүүгдэгч Ж.Энххуяг, Б.Цэргээхүү нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Харин Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Энххуягийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, цагаатгасан.
Хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг арилгах үүднээс Хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд, Эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хоёр шүүгдэгчийн үйлдэлд тохирохгүй байна. Харин тендер шалгаруулах явцад гэрээний дагуух албан үүрэгтээ хоёр шүүгдэгч хайнга хандсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 272-р зүйлийн 2-т заасан гэмт хэрэгтэй тохирч байна гэж дүгнэлтийг Хяналтын шатны шүүхээс гаргаж байна.Энэ гэмт хэрэг нь одоогийн хуулийн дагуу хоёр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.
Хохирлын хэмжээнээс үл хамааран хоёр шүүгдэгчид одоо дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн 23.5.1-дэх хэсэгт зүйлчилсэн өөрчлөлт оруулж байна. 2025 оны 7-р сарын 3-ны өдрийн, 11-р сарын 11-ний өдрийн магадлалд дараах өөрчлөлт оруулж байна.
Хоёр шүүгдэгчийг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилээр хасаж, 5000 нэгжээр торгох мөнгөөр торгох ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарт оногдуулан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдсэн тогтоол гаргалаа.
Иргэний хариуцагч Ц.Батмөнхийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож байна. Анхан шатны шүүхээс гаргасан тогтоолд дурдсан хэмжээгээр иргэний хариуцагч төлбөрөө төлнө гэж шийдвэрлэв.