Ардчилсан намаас “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурал хийж байна. УИХ-ын Төсвийн байнгын хороон дахь Ардчилсан намын гишүүд мэдээлэл өглөө.
УИХ-с цалин, тэтгэвэр нэмэхтэй холбоотойгоор 2026 онд 946 тэрбум 440 сая төгрөг баталсан. Энэ төсвийг зохистой зарцуулсан эсэх талаар дараах тайлбарыг өгөв.
2026 оны улсын төсөвт Шинжлэх ухааны байгууллагад 820 тэрбумын төсөв батлуулсан. Харамсалтай нь энэ төсөв орон нутагт бодит байдал дээр бүрэн хэрэгжихгүй байна.
34 жил ажилласан багшийн цалинд дээр 170 мянган төгрөг нэмэгдсэн нь УИХ-с гарсан бодлого шийдвэр, төсвийн мөнгөний зарцуулалт дэндүү хангалтгүй байгааг харуулж байна. Цаашид хяналт тавина.
Бид сувилагчидтай уулзсан. Сувилагчийн цалин 1,740,000 төгрөг байсан. Цалингийн нэмэгдлээр 2 сая 200 мянган төгрөг болох байсан ч нэмэгдсэн цалин нь хоёр сая төгрөг хүрэхгүй байна. Нэг эмнэлгийн жишээг дурдъя.
Нэгдүгээр сард 15 хувь нэмсэн, хоёрдугаар сараас 15-ын нэмэгдлийг чинь өгч чадахгүй гэсэн байна. УИХ дээр 15 хувийн нэмэгдэл 190 тэрбум 300 сая төгрөг баталсан. Гэтэл нэг эмнэлгийн дарга баталсан цалинг хоёрдугаар сард өгөхгүй гэж байна. Яагаад гэтэл манай орон тоо хэтэрсэн гэх.
Эмнэлгийн даргын 86 хүний найз нөхдийг цалинжуулах гэж УИХ-с төсөв батлаагүй. Бодит байдал ийм байна. Ерөнхий сайд Г.Занданшатарт асуулга тавина гэв.
Ахмадын тэтгэврийн асуудалд
- УИХ 2026 онд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхээр 542,5 тэрбум төгрөг баталсан. Засгийн газар энэ мөнгийг зөв зарцуулсан бол тэтгэврийг 200-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх боломж байсан. УИХ Засгийн газрын хүссэн хэмжээгээр төсвийг нь баталсан.