gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Билл Гейтс: Эпштэйнтэй уулзаж, хамт цагийг өнгөрөөж байсандаа маш их харамсаж байна

Б.Нямдарь
Дэлхийд
2026-02-05
22
Twitter logo

Microsoft-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтс Жеффри Эпштэйнтэй холбоотой харилцааныхаа талаар тайлбар өгчээ. 

Билл Гейтс Жеффри Эпштэйнтэй танилцаж, уулзаж байсандаа маш их харамсаж буйгаа илэрхийлэхээс гадна төгсгөл болсон  гэрлэлтийнхээ хар бараан асуудлуудыг мөн дурджээ. 

Сүүлийн үед Эпштэйнтэй холбоотой алдартай, нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон харилцаа, үйл явдлын талаар шинэ баримтуудыг дэлгээд байгаа билээ. Энэхүү баримтуудад Гейтс орос охидтой харилцаанд орсны дараа бэлгийн замын халдварт өвчтэй болсноо эхнэрээсээ нуусан гэх мэдээлэл багтсан нь олны анхаарлыг татав. 

Гейтсийн алба уг мэдэгдлийг “туйлын худал мэдээлэл” хэмээн няцаасан ч 70 настай Гейтс өнөөг хүртэл олон нийтийн өмнө байр сууриа илэрхийлээгүй байсан юм.

Тэрээр лхагва гарагт Австралийн 9News телевизэд ярилцлага өгөхдөө уг мэдэгдлийг “худал” хэмээн эрс няцааж, Эпштэйн 2013 онд өөрт нь илгээсэн гэх и-мэйлээрээ түүнийг сүрдүүлэх эсвэл гутаахыг оролдсон байж магадгүй гэжээ. Тус и-мэйлд Гейтс эхнэртээ халдвар дамжуулсан байж болзошгүй гэж бодон нууцаар антибиотик өгөхийг оролдсон гэх агуулга багтсан байсан аж.

Билл “Жеффри өөртөө зориулж и-мэйл бичсэн бололтой. Тэр и-мэйл хэзээ ч илгээгдээгүй, надад ирээгүй. Мөн агуулга нь худал” хэмээжээ. “Тэр юу бодож тэгсэн юм бол, надад халдах гэж оролдсон уу, гутаах гэсэн үү, мэдэхгүй юм. Түүнтэй өнгөрүүлсэн хором бүрдээ би харамсдаг. Тийм зүйл хийсэндээ уучлал хүсэж байна" гэжээ. 

Энэхүү ярилцлагаас өмнө түүний хуучин эхнэр Мелинда Френч Гейтс мягмар гарагт NPR радиод өгсөн ярилцлагадаа Эпштэйнтэй тогтоосон экс нөхрийнхөө нөхөрлөлийг нь эрс шүүмжилсэн юм. “Тэр асуудал дахин сөхөгдөх болгонд надад үнэхээр хэцүү байдаг. Учир нь энэ нь миний гэрлэлтийн маш их өвдөлттэй үеийг сануулдаг” хэмээн ярьжээ.

Мөн тэрээр “Тэдгээр асуултуудын хариултыг би бүгдийг нь мэдэх ч боломжгүй. Тэдгээрт тухайн хүмүүс, тэр дундаа миний экс нөхөр хариулах байх. Тэрнээс би биш" гэжээ. 

27 жил үргэлжилсэн, 2021 онд дуусгавар болсон Гейтсийн гэрлэлтийн асуудал, 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн Метрополитан хорих төвд бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах хэргээр шүүгдэхээ хүлээж байхдаа амиа хорлосон Эпштэйний дуулианы уршгаар сөхөгдөн олон нийтийн өмнө ил болж буй нь энэ аж.

Билл Гейтс Эпштейнтэй 2011 онд танилцсан, шинжлэх ухааны хөрөнгө оруулалтын талаар ярилцахаар хэд хэдэн удаа хамт хооллосон гэв. Тэрээр Эпштэйний Карибын тэнгис дэх хувийн аралд хэзээ ч очиж байгаагүй, ямар ч эмэгтэйтэй харилцаанд ороогүй гэж онцолжээ. "Түүнтэй цаг өнгөрүүлсэн минь тэнэглэл байсан. Түүнийг таньж мэдсэндээ харамсдаг олон хүний нэг нь би. Гол нь тэр зөвхөн маш баян хүмүүстэй танил гэдгээ ашиглан дэлхийн эрүүл мэндийн салбарт хандив босгоно гэж ярьж байсанд л оршино. Одоо эргээд харахад энэ бол мухар зам байжээ” гэж Гейтс хэлжээ.

Мелинда Френч Гейтсийн ярилцлагын бүрэн хувилбарыг NPR пүрэв гарагт /өнөөдөр буюу 02.05-нд/ цацна. Эпштэйний олон хохирогчдын талаар тэрбээр “Ямар ч охин хүүхэд тийм байдалд орох ёсгүй. Эпштэйн болон түүний эргэн тойронд байсан хүмүүсийн үйлдэл зүрх зүсэм юм. Би тэр охидын насанд байсан үеэ, мөн өөрийн охид яг тэр насанд байсныг санаж байна" гэжээ. 

Тэрээр зайлшгүй төгсгөхөөс өөр замгүй болсон гэрлэлтийнхээ ард гарсан бөгөөд одоо амьдралынхаа огт төсөөлөөгүй, сайхан үе дээрээ бүхий л таагүй зүйлээс хол байгаадаа маш их баяртай байна гэжээ. Хуучин нөхрийнх нь эсрэг гарсан, түүний дотор өөрт нь нууцаар антибиотик өгөхийг оролдсон гэх мэдэгдлийн талаар асуухад “үнэхээр итгэмээргүй бөгөөд гунигтай санагдаж байна" гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан