АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг хөнөөхийг завдсан этгээдэд шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо.
Тодруулбал 2024 оны есдүгээр сард Трампыг Флорида дахь гольфийн талбайд тоглож байхад нь 59 настай Райан Раут түүнийг буудах гэж завдсан.
АНУ-ын Нууц албаны ажилтан ойр орчимд нь эргүүл хийж байхдаа бутан дундаас бууны хошуу цухуйж байхыг анзааран Раут руу гал нээсэн юм.
Үүний дараа Раут хэргийн газраас зугтсан ч удалгүй баривчлагдсан.
Шүүхээс Раутын үйлдлийг "Маргаангүйгээр бүх насаар нь хорих ял оноох хэмжээний ноцтой гэмт хэрэг" гэж дүгнэсэн аж.
Флоридад болсон энэ хэрэг нь 2024 онд Трампын амь насанд халдахыг завдсан хоёр дахь тохиолдол байв.
Үүний өмнө долоодугаар сард Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр нэгэн этгээд гал нээж Трампын чих рүү буудсан юм.
Тус халдлагыг үйлдсэн 20 настай Томас Круксийг хэргийн газарт цагдаагийн алба хаагчид буудан хөнөөсөн байна.
Эх сурвалж: ВВС