gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлийн барилгыг 2028 онд эхлүүлнэ

О.Батхишиг
Нийгэм
2026-02-05
4
Twitter logo

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Япон Улсын Токио хотод айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан  Япон улсын “Ориентал Консалтантс Глобаль” ХХК-ийн байранд зочилж, Ерөнхийлөгч Ёнэзава Эйжи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ.

Талууд уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэх тухай өргөн хүрээтэй хэлэлцлээ.

Япон улсын “Ориентал Консалтантс Глобаль” компанийн хувьд, Монгол Улсад “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг анх барихад  ТЭЗҮ-г хийж, зураг төслийг нь боловсруулсан зөвлөх компани юм.

Тус компани энэ удаа мөн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран шинэ нисэх буудлын өргөтгөлийг барих зураг төслийг боловсруулж, ТЭЗҮ судалгааг хийж байгаа билээ.

“Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслийн менежер Такахаши Коичи  төслийн судалгааг ирэх сард эцэслэж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд сүүлийн байдлаар танилцуулна гэдгээ хэллээ.

Зам, тээврийн сайдын зүгээс “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Монгол Япон хоёр улсын Засгийн газрын тохиролцсон зээлийн хэмжээнд багтаан барих, мөн төлөвлөснөөс ч илүү богино хугацаанд төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлэх, төлөвлөсөн хугацааг богиносгох үүднээс барилгын төлөвлөлт, судалгааны ажлыг 2039 оноор тооцоолон хийж, ажлаа эрчимжүүлэхийг хүслээ.

Төсөлд тусгаснаар нисэх буудлыг өргөтгөх барилгын ажлыг 2028 онд эхлүүлж, 2034 онд дуусгахаар төлөвлөж буйг төслийн багийнхан хэлж буй юм.

Мөн Ерөнхийлөгч Ёнэзава Эйжигийн зүгээс бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлэхийн тулд зээлийн гэрээг яаравчлах, бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн асуудлыг цэгцлэх буюу одоо байгаа карго терминалыг буулгах хэрэгтэй гэсэн саналыг хэлж, салбарын сайдын зүгээс анхаарал хандуулан ажиллаж өгөхийг хүслээ. 

Эх сурвалж: Зам тээврийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан