gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хүүхэд бүр “Намайг сонсдог, хамгаалдаг, хайрладаг хүн бий” гэж мэдэрч байвал бид зорилгодоо хүрнэ"

Б.Азбаяр
Нийгэм
2026-02-04
9
Twitter logo

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг бууруулахаар бодлого боловсруулан бодитой үр дүнд хүргэхээр ажиллаж байна.

Мөн сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт байна. Эдгээр гэмт хэргийн гаралтыг бууруулахад эмэгтэй төлөөлөгчдийн оролцоо маш чухал. Маргаашийн нийгмийг бүтээх хүүхэд, залуусын төлөө бид нам үл харгалзан хамтарч ажилламаар байна. Тиймээс нийслэл болоод есөн дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн санал санаачилгыг дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Харин НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “Өнөөдрийн уулзалтыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид анхаарч, хамтарч ажиллахыг уриалах зорилгоор зохион байгуулж байна. Хүүхэд хамгаалал бол зөвхөн хууль, дүрэм, төлөвлөгөөнд тулгуурлаж хийдэг зүйл биш. Энэ бол хүн бүр үр хүүхдүүддээ хайр халамж, анхаарал ,хариуцлагатай хандах ёстой асуудал юм. Хүүхэд бүр “Намайг сонсдог, хамгаалдаг, хайрладаг хүн байна” гэж мэдэрч байвал бид зорилгодоо хүрнэ” хэмээн онцлов. 

Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “365 өдөр анхаарч хайрлая”, “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аянуудын үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зэрэг хүүхэд хамгаалалтай холбоотой Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төслийг танилцуулав. Мөн хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж буй өнөөгийн нөхцөл байдал, тоон мэдээлэл болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын явцын талаар ЦЕГ-ын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан танилцуулж, мэдээлэл өглөө.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Золтуяа, Д.Ундармаа нар нийслэл, дүүрэг гэлтгүй нэгдэж, нийгмийн асуудалд онцгой анхаарч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй төдийгүй шийдвэр гаргах түвшинд манлайлал үзүүлж ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцоллоо. Харин дүүргийн төлөөлөгч эмэгтэйчүүд санал нэг байгаагаа илэрхийлж, дүүргийн хэмжээнд тодорхой ажлуудад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: НИТХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан