gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Испанид 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглоно

Б.Эрдэнэчимэг
Дэлхийд
2026-02-04
9
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
9
Twitter logo
Дэлхийд
2026-02-04
Испанид 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглоно Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав.

Испанид 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглоно. 

Хуулийн төслийг тус улсын парламент ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Испанийн Ерөнхий сайд Пэдро Санчэз Дубайд болж буй, дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Энэ үеэр тэрээр "Бид хүүхдүүдээ дижитал, зэрлэг баруунаас хамгаална. Тэднийг цахим орчинд өөрсдөө замаа ол гээд орхиж болохгүй. Нийгмийн сүлжээ тэднийг хараат болгох эрсдэлтэй.

Мөн энэ сүлжээг буруугаар ашиглан, насанд хүрэгчдийн контент түгээх, хүчирхийллийг харуулах, хүүхдүүдийг буруу залах аюултай тул цаашид зөвшөөрөхгүй" гэжээ. 

Хуулийн төсөлд нийгмийн сүлжээг эзэмшигч компаниудад хууль бус, хор уршигтай контентуудын хариуцлагыг хүлээлгэхээр, хэрэглэгчийн насыг заавал баталгаажуулах үүргийг тусгасан байна. 

Австралид үүнтэй ижил хууль баталж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш мөрдөж байна. БНТУ, Франц, Дани, Австри, Их Британи нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд насны хязгаарлалт тавихаар зэхэж байгаа юм. Франц ирэх хичээлийн жилээс энэ хязгаарыг хүчин төгөлдөр мөрдөх нь зөв гэж Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдэж байв. 
      
Харин нийгмийн сүлжээг хөгжүүлсэн компаниуд "Хориглоод үр дүнгүй. Тэднийг хянах хэцүү. Хүүхэд залуусыг харин ч бусдаас тусгаарлах эрсдэлтэй" гэж үздэг. Иймд Redditе компани Австралийн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн, Дээд шүүхэд ханджээ. 

Хэдийгээр тус улсад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хуулиар хориглосон ч зарим хүүхэд насанд хүрэгчдийн зураг ашигласан байна.

Испанийн хуульд "Нийгмийн сүлжээг хөгжүүлэгч компани хууль бус агуулгыг илүү олон хүнд хүргэх алгоритм ашигласан бол хариуцлага үүрнэ" гэжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд "Кодны ард нуугдан, технологи аль нэг талыг баримталдаггүй" гэж болохгүй. Энэ байдал цаашид үргэлжлэхгүй. Дижитал талбарууд  нийгмийг хуваан, үзэн ядсан үг хэллэгийг түгээдгийг зогсооно гэжээ. 

Гэвч түүний тэргүүлдэг нам Испанийн парламентад олонх биш тул хуулийн төслийг хууль тогтоогчид дэмжих, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 
   
Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа X-ийн эзэн Элон Маск "Испанийн ард түмнээс урвасан дарлагч" хэмээн бичжээ. TikTok, Snapchat, YouTube, Reddite, Discord болон Meta ямар нэг тайлбар илэрхийлээгүй байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан