Говь-Сүмбэр аймгийн Чойр хотноо Сүмбэр Гарден спорт цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан “Говь-Сүмбэр цом 2015” өсвөр үеийн хөлбөмбөгийн тэмцээн болж байна.
Энэхүү тэмцээнд хот хөдөөгийн 6 багийн 100 гаруй өсвөрийн тамирчид оролцож байгаа бөгөөд 2 өдөр үргэлжлэх тус тэмцээнийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо дэмжин ажиллаж байгаа юм.
Сүмбэр Гарден спорт цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлтийн ажиллагаанд Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баянжаргал, Аймгийн Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн Ч.Батжаргал, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням, тус хөлбөмбөгийн талбайн ажлыг гүйцэтгэсэн Самосон ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Гантөр нарын албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү спорт цогцолбор нь хөлбөмбөгийн талбайгаас гадна сагсан бөмбөг, талбайн теннис болон гүйлтийн замтай. Түүнчлэн тус цогцолборт хоккейн талбай болон чарганы зориулалтын зам ашиглалтад орох юм.