2026 оны эхний өдрүүдэд зарим металлын үнэ хурдацтай өслөө. Нэг унц мөнгө анх удаа 90 ам.долларт хүрчээ.
Сүүлийн 14 хоногт мөнгөний үнэ 25 хувиар өсөв. Харин алт Азийн зах зээлд 0.7 хувиар өсөж, 4620 ам.доллар болжээ. Энэ нь хамгийн өндөр үнээс 15 ам.доллараар л бага дүн юм.
Мөн зэс, цагаан алт, палладийн үнэ өсжээ. АНУ-ын Холбооны нөөцийн банк (Төв банк)-ны Ерөнхийлөгч Жером Пауэллийг мөрдөн шалгаж, тус банк цаашид хараат бусаар ажиллах уу гэсэн болгоомжлол нэмэгдсэн нь үнийг хөөрөгдөв.
АНУ-д инфляц эдийн засагчдын тооцоолсноос бага байна. Иймд бодлогын хүүг бууруулах хүлээлт үүссэн. Мөн зарим улсад гарч буй зөрчил мөргөлдөөнүүд үнийг өсгөв. Хөрөнгө оруулагчид найдвартай, аюулгүй хөрөнгө оруулалтыг чухалчилж байна.
Citigroup-ийн шинжээчид эрэлт өсөж буйг харгалзан ирэх гурван сард алтны үнэ 5000, мөнгөнийх 100 ам.долларт хүрнэ гэв. Invesco Asset Management компани инфляц, санхүүгийн тогтворгүй байдлаас хамгаалахын тулд металлын эрэлт өснө, алт мөнгөнөөс илүү их өсөлт үзүүлнэ гэжээ.
Үнэхээр ч хөрөнгө оруулагчдын дунд "Айсан хүн алт авдаг" гэж хэлц бий. Гэхдээ мөнгөний үнэ өнгөрсөн онд 150 хувиар өссөн нь алтны өсөлтөөс давсан гэж ВВС мэдээлэв.
Манай улсын хувьд Монголбанкны энэ сарын 14-ний нэг грамм алт авах үнэ 528,901.02 төгрөг, мөнгөнийх 9,593.60 байна.
-093551-1876372773.png)