gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан: Асашёорюү бид хоёр жаахан л муудалцсан, сүртэй юм биш

Соёл урлаг
2007-07-18
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2007-07-18

-Сайхан наадав уу. Заанаа ах хаагуур зодоглож өнгөрөөв?
-Гэртээ л зурагтаараа бөх үзээд л зодоглолоо / инээв/. Энэ жилийн бөх их сонирхолтой болсон болохоор сайхан санагдсан.
-Танай продакшныхан бүгдээрээ л том биетэй болохоор барилдахаас буцахгүй биз. Та өөрөө барилддаг уу. Гаднаас нь харахад барилдаж явахаар хүн хошин урлаг руу яагаад халтираав?
-Би барилддаггүй ээ. Бага байхдаа л бөхийн дугуйланд явдаг байлаа. Тэгээд ч авъяас байхгүй юм шиг байна лээ. Харин оюутан байхаасаа л инээдмийн талын жүжгүүдэд тоглоод, энэ төрлөөр хүч сорьж болох юм байна гэж бодсон. Хошин урлагийн жанар гэдэг жүжигчнээс их чадал шаарддаг учраас энэ талд зүтгэх нь арай дээр байсан.
-Хошин урлагийг харин ч жүжигчнийг эвддэг, урлаг биш гэж үнэлэх хүмүүс тааралддаг?
-Энэ бол хувь хүний л үзэл бодлын асуудал. Хошин урлагийг тусад нь ялгаад, эвэртэй туулай үзсэн юм шиг болоод байх шаардлагагүй. Хошин урлагийнхан бүгдээрээ мэргэжлийн жүжигчид. ОХУ-ын жүжигчид гэхэд олон жанарт тоглож болоод л байна даг .
-Та гурав өмнө нь “Өнгөт инээд” хамтлагт хэдэн жил ажилласан. “Маск” продакшныг байгуулах санааг хэн олсон юм бэ?
-Тав зургаан жил “Өнгөт инээд” хамтлагт хамт ажилласан болохоор бид уран бүтээлчийн хувьд ч, хүний хувьд ч бие биенийгээ сайн мэддэг болсон. “Маск” продакшн байгуулагдах болсон хамгийн гол шалтгаан нь хүсэл зоригийн нэгдэл байсан. Тэгээд л “Бүгдээрээ гарч, өөрсдийнхөө чадлыг харуулъя. Шинэ менежментээр ажиллаж, шинэ соргогоор уран бүтээлээ үзэгчдэд хүргэе” гэж шийдсэн. Олон жил хошин урлагт зүтгэсэн болохоор арай өөр уур амьсгалтай тоглолтоо хийж болох юм байна гэж бодсон. Одоо эргээд бодоход “Маск” продакшныг байгуулж гарсан маань зөв болжээ гэж боддог. Бидний хийсэн хоёр ч уран бутээл хүмүүст маш сайн хүрсэн болохоор бодсон санасан хэрэг маань зөв явж байна гэж бодож байгаа. Мэдээж бид тусдаа гарчихаад нэг нэгээ муухай хараад яваа юм байхгүй. Цаашдаа бид бусад жүжигчид, хамтлаг продакшнуудтай хамтран тоглоно. Мөн манай продакшн залуу жүжигчдээ дэмжих бодлого барьж байгаа.
-”Маск” продакшн он гарснаас хойш “Алтан гахай”-гаар дайруулсаар байгаад асар их орлого олсон гэж сонссон шүү?
-”Монголын нууц инээд”, “Алтан гахайн дайрлага” тоглолтуудыг үзэгчид маш их үзсэн. Өөрийн гэсэн үзэгчтэй болсондоо баяртай л байна. Бид хэсэг чимээгүй байхад л яагаад чимээгүй болов, алга болов гээд байгаа. Орлогын хувьд чамлалтгүй мөнгө олсон.
-Чамгүй орлого олсон “Маск” одоо юу хийж байна вэ?
-Өнгөрсөн тавдугаар сараас хойш шинэ DVD-ний зураг авалтанд орж, саяхан дууссан. Одоо хэвлэлтэнд өгчихсөн, энэ сарын сүүлээр бэлэн болно. Анхны DVD маань бусад DVD-г бодвол чанарын хувьд маш өндөр түвшинд гарч байгаа. Бид энэ DVD-гээ бүтээл гэдэг талаас нь их анхаарч, өөрсдийнхөө уран бүтээлийг мөнхлөхийг зорьсон. Чанартай уран бүтээл гарч, үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байгаа. Одоо бид ирэх наймдугаар сард болох шинэ тоглолтынхоо бэлтгэлд ороод байна.
-Жүжигчний мэргэжил хүн бүхний нудэнд ил байдаг. Таныг анх хүн таньдаг болж эхлэхэд ямар санагддаг байв?
-Олны хараанд байдаг болохоор биеэ яаж авч явахаас эхлээд хариуцлага өндөрсдөг. Гэхдээ хүндлэл хүлээх сайхан. Анх залуу байсан болохоор ганц хоёр зүйл тоглосны дараа хүмүүс танихаар онгироод л “Яая, намайг таньж байна” гэж хөөрч байлаа. Одоо арван хэдэн жил энэ урлагт зүтгээд хөөрч, онгирохоосоо илүүтэй энэ мэргэжлийнхээ нэр хүндийг яаж зөвөөр авч явах, хүмүүст хэрхэн ойлгуулах тал дээр анхаардаг болчихсон байна лээ. Яагаад гэвэл хүн мэргэжилдээ их хайртай юм.
-Таныг нэг хэсэг Асашёрюү Д.Дагвадоржид зодуулсан гэж шуугиад байсан?
-Зодуулсан юм байхгүй. Зүгээр л жаахан маргалдсан. Энэ тийм сүр бадраагаад байх зүйл биш.
-Хошин урлагийнхан амьдрал дээрээ ч их хөгжилтэй хүмүүс байдаг. Гэр бүлийн хүнээ та инээлгэсээр байгаад аваад суучихсан уу. Ингэхэд эхнэрээ яаж эргүүлэв ээ?
-Ер нь амьдрал дээрээ хошин урлагийн мэдрэмжтэй, толгой сийрэг хүн л үүнд орно шүү дээ. Тоглоом хийхэд уурлаад байвал болохгүй биз. Би эхнэрээ нэг айхтар эргүүлээд байгаагүй. Нэг нэгэндээ таалагдаж, бие биенийгээ ойлгочихсон бол эргүүлээд байх шаардлагагүй юм билээ. Танилцаад долоо хоноод л суучихсан.
-Тийм хурдан уу, үгүй байлгүй дээ?
-Ойлгосон бол заавал тэгж бие биенийгээ шалгаад байх ч шаардлагагүй.
-Танай хүүхдүүд таньтай усны дусал шиг дэндүү адилхан юм билээ. Аавынхаа шийрийг хатаах хүүхдүүд болох шинж байна уу ?
-Манай хүү их адилхан /инээв/. Өссөн орчин нь нөлөөлөөд тэр үү манай хүүхдүүд гэрт байнга дуулж, бүжиглээд л, тэднийгээ харж инээгээд л байдаг даа /инээв/. Уг нь өөр мэргэжил сонговол зүгээр л юм. Гэхдээ хүүхэд юу хүсч байгаагаараа явсан нь дээр байх.
-Та эмэгтэй хүн байсан бол?
-Өө, ийм нэг махлагдуу л авгай байх болов уу / инээв/.
-Та бүхний цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

М.Урнаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан