Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойших 100 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн ажлуудын талаар Шадар сайд Т.Доржханд танилцуулж байна.
Тэрээр, "Монгол Улс 40 жилийн хугацаанд шинэ цахилгаан эх үүсвэр барьж чадаагүй. Төсвийн хөрөнгө оруулалт байхгүй, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, дотоодын хөрөнгө оруулалт ч байхгүй. Ингээд тог цахилгаан хязгаарлагдмал байсан.
Тэгвэл өнөөдрийн үр дүн юу байна вэ гэхээр, ердөө гурван хоногийн өмнө Арабын Нэгдсэн Эмират улсын ACWA Power гэж дэлхийд эхний тавд багтдаг эрчим хүчний том тоглогч Монгол Улсад орж ирэхээ албан ёсоор зарлалаа. Тэд бүтэн дөрвөөс зургаан сарын хугацаанд судалгаа хийсэн. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ ямар байна, нөөц нь ямар, төслүүд хэрэгжих боломж бий юу, цаашид экспортлох боломж байна уу гэдгийг судалсны эцэст шийдвэрээ гаргасан.
Үр дүнд нь 10 гигаватт буюу дор хаяж 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Энэ бол бодит үр дүн. Өмнө нь 40 жилийн өмнө зөвхөн манай хойд хөрш ОХУ хөрөнгө оруулалт хийдэг байсан бол анх удаа 40 жилийн дараа эрчим хүчний салбарт гаднын хөрөнгө оруулалт орж ирэх гэж байна.
Нэгдүгээрт, том хэмжээний эх үүсвэр барина. Монгол Улсын өнөөгийн хэрэглээ 1800 МВт. Гэтэл боломжит хүчин чадал нь 4000 МВт гэж тооцоолжээ. Үүн дээр тархмал эх үүсвэрээр асуудлыг шийдье, хөрөнгө оруулалт хийе гэдгээ илэрхийлсэн. 10 мянган МВт-аас эхлээд том хэмжээний бүтээн байгуулалт хийж, улмаар экспортлох ажлыг эхлүүлнэ.
Дараах үндсэн чиглэлтэй,
Хоёрдугаарт, дата төвүүдийн эрчим хүч. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологи хурдтай хөгжиж байгаа энэ үед мэдээлэл хадгалдаг төвүүдийн эрчим хүч дандаа цэвэр эрчим хүчээр хийгддэг. Тийш нь хөрөнгө оруулалт хийнэ гэж шийдсэн.
Гуравдугаарт, экспорт. Энэ 10 гигаваттын цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлээд экспортод гаргавал жил бүр 2 тэрбум ам.долларын валютын урсгал орж ирнэ. Энэ тоо цаашлаад 50-100 гигаватт хүрэх бүрэн боломжтой. Одоогоор 3-5 компани нийлээд 50 гигаваттад хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдээд байна.
Ингээд бүтээн байгуулалт ирэх жилээс эхэлнэ. Шууд болон шууд бус байдлаар 50 мянган ажлын байр, тэр дундаа ногоон ажлын байр бий болно.
Өнгөрсөн 20 жилд Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байсан бол одоо цэвэр эрчим хүчний салбарт гадаадын том хөрөнгө оруулагчид орж ирж эхэллээ. Энэ бол Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хийгдэж байгаагаараа онцлог.
2026 оны төсвийн талаар ярихад, иргэдээс боловсрол, эрүүл мэндийн дараа эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт хий гэж маш их санал ирсэн. Гэтэл сэтгүүлчид асуудаг: “Төсөвт 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байна, гэтэл та 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байна. Яагаад ийм зөрүүтэй байгаа юм бэ?” гэж.
Тэр зөрүү нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт. Өөрөөр хэлбэл бид Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулсан. Түүний хүрээнд олон бодлогын арга хэмжээ авсны нэг нь үнэ тарифыг зах зээлийн түвшинд ойртуулж, өртгөө нөхөх түвшинд хүргэсэн. Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх сонирхол бий болж байна.
Өмнө нь төр төсвөө гаргадаггүй, гадаадынхан мөнгө гаргадаггүй, хувийнхан орох боломжгүй. Ийм "чөтгөрийн тойрогт" гацсан байсан. Энэ гацааг хамтарсан Засгийн газрын үед амжилттай шийдэж чадлаа.
Ингэж зах зээлийн зарчимд тулгуурласан, хувийн хөрөнгө оруулалтыг татсан систем бий болсноор олон салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Энэ бол тод жишээ.
Эцэст нь хэлэхэд, маш олон хөрөнгө оруулагчид Монголыг зорьж байна. Сонирхол бий. Харин хамгийн чухал нь тогтвортой байдал. Үүнийг өнөөдрийн Засгийн газар гурван нам хамтраад ажиллаж байгаа нь бий болгож байна. Урт хугацаанд бодлого тууштай хэрэгжих нөхцөл бүрдсэнээр хөрөнгө оруулалт Монгол Улс руу урсаж орох боломж нээгдлээ" гэв.
ШУУД ҮЗЭХ: