gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Бямбасайхан: Эко парк байгуулах ажлыг өнөө маргаашгүй эхэлнэ

2015-11-10
0
Twitter logo
0
Twitter logo
2015-11-10

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхантай Эко парк байгуулах ажлын явц болон хэрэгжүүлж буй бусад ажлынх нь талаар ярилцлаа.

-Хотын захиргааны шийдвэрээр Улаанчулуутын болон Цагаандавааны хогийн цэгт нийт 270 орчим га газарт Эко парк байгуулах болсон. Ажлын явц өнөөдөр ямар байна вэ?
-Манай холбоо өдгөө үйлдвэрлэгч 22 гишүүнтэй болжээ. Бидэнд үйлдвэрлэлээ явуулах талбай гаргаж өгөөч, эрхзүйн орчныг бүрдүүлж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу өнгөрсөн оны наймдугаар сард нийслэлийн Засаг дарга парк байгуулах захирамж гаргасан юм. Тэнд хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулдаг үйлдвэрүүдийг төвлөрүүлнэ. Хотын захиргаа газар болон шаардлагатай дэд бүтцийг нь шийдэж өгөх бол холбоо үйлдвэрлэгч, төсөл хөтөлбөрүүдээ нэгтгэн, зохион байгуулалтад оруулж, цаашдынх нь үйл ажиллагааг гардан авч явах үүрэг гүйцэтгэх юм. Эко парк нь хотын хэмжээндээ л мега төсөл.

ТЭЗҮ-ийг нь боловсруулах ажлыг холбоо өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх болж, өнгөрсөн тавдугаар сараас “Интер консалтинг” гэдэг компаниар уг ажлыг хийлгэж эхэлсэн. Нийт 79 сая төгрөгийн өртөгтэй. Энэ хөрөнгийг олох хялбар байсангүй. МҮХАҮТ-ын тэргүүлэгч, Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөлийг ахалдаг хүний хувьд би нэлээд хэдэн томоохон компанийн захиралтай уулзаж, дэмжлэг үзүүлэхийг гуйсан ч бүтээгүй. Архи, пивоны нэг үйлдвэр 272 сая ширхэг шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэр хэмжээний хог гаргадаг хэрнээ нэг төгрөг ч гаргадаггүй. Нэлээд гуйлаа мөнгө олддоггүй. Хотын захиргаанд “Бидэнд мөнгө олдохгүй байна” гэж хэлэлтэй биш.

Тэгээд паркад үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж, дундаасаа ТЭЗҮ боловсруулах хөрөнгө босгосон. Ажлын явцад санхүүжилтгүй болоод гацсан тохиолдол бий. Гэсэн ч бид хүчин чармайлт гаргасны дүнд өдгөө ТЭЗҮ-гээ боловсруулаад дуусаж байна. Одоо бид нүүр бардам суух эрхтэй болсон. Парк байгуулах хоёр байршилд хог шатааж, цахилгаан дулаан гаргах станц байгуулах хүсэлтэй “Сектех” компани хамгийн сүүлд 30 сая төгрөг гаргасан нь томоохон дэмжлэг боллоо. Энэ компани Дархан-Уул, Хэнтий аймагт яг ийм станц ажиллуулах ТЭЗҮ боловсруулж, санхүүжилтээ шийдээд, гэрээ байгуулсан юм билээ.

-Паркийн бүтэц ямар байх, тэнд хэчнээн үйлдвэр байгуулах юм бэ?
-Хог хаягдлаа авчрангуут ангилан ялгах үйлдвэрт оруулна. Тэндээс нь гялгар уут, хуванцар, цаас, лааз, металл, хагархай шил зэрэг хэрэгтэйг нь ялгаж авна. Хэрэгцээгүй буюу ангилан ялгалтаас үлдсэн хог хаягдлыг станц руу оруулж, шатаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Ангилан ялгасан түүхий эдээ тус бүрийнх нь үйлдвэр лүү аваачиж боловсруулна. Хогийн цэгүүдэд төвлөрүүлэх боломжгүй түүхий эд цөөнгүй. Түүний нэг нь машины хөдөлгүүрийн ашигласан тос. Улаанбаатарын 100.000 гаруй машин нэг удаа тосоо солилоо гэж бодъё. Нэг машинаас дунджаар дөрвөн литр тос гарахад л асар их хэмжээний хор хөрсөнд л шингээнэ. Энэ бол маш том аюул. Үүнийг боловсруулдаг дизель түлшний үйлдвэр Багахангайд бий. Өдөрт хоёр тонн түлш үйлдвэрлэдэг байснаа саяхнаас таван тонныг гаргадаг болсон байна лээ.

Салбарыг нь паркдаа байгуулна. Аккумлятор бас аюултай учир задалж, хүчлийг ялгаж авах, хуванцарыг бутлах, хар тугалгыг нь хайлуулах үйлдвэр Хонхорт байгуулсан. Ингэснээр анх удаа албан ёсоор урд хөрш рүү хар тугалга экспортлох болсон юм. Үүнээс гадна өмнө нь байнга хөрсөнд асгаж байсан хүчлийг нь цуглуулаад “Эрдмин” компанийн зэс боловсруулах үйлдвэрт үнэгүй аваачиж өгч байлаа. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагаас уг үйлдвэрийг хаачихсан. Ойр орчимд нь ганц ч айл байхгүй, зориуд эзгүй газарт үйлдвэр байгуулахад л нэг нөхөр гомдол мэдүүлээд хаачихаж байгаа юм. Энэ мэтийн зовлон их. Парк байгуулчихвал үйлдвэрүүдээ төвлөрүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломж бүрдэнэ. Бас барилгын хог хаягдлыг боловсруулна. Манайх барилгын хогийг ахуйнхтайгаа нийлүүлээд газарт булдаг. Тэгвэл бид түүнийг тусгай тал байд хүлээн авч ангилж, бутлаад тохижилтийн бүтээгдэхүүн буюу замын хашлага, хавтан хийнэ. Бидэнд хийх зүйл олон бий.

-Гар утасны зай, өдрийн гэрэл зэрэг аюултайд тооцогдох хаягдлыг устгах газар байхгүй талаар нэлээд ярьдаг. Танай холбоо үүнд анхаарах уу?
-Төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Чиг үүргээрээ БОНХАЖЯ хариуцах ёстой. Би энэ ажлыг авснаас хойш тус яамны хоёр сайдын нүүр үзлээ. Одоо гурав дахь сайд дээр орох уу, болих уу гэж бодож байна. С.Оюун сайд байхдаа маш их дэмждэг байсан. Гэтэл доод албан тушаалын хүмүүс нь ер ажилладаггүй. Хогны асуудалд дөрөөлөөд 200 гаруй удаа гадаадад явсан тухай би сонссон. 2012 оны тавдугаар сард баталсан Хог хаягдлын тухай хуулийн дагалдах журмыг гаргаад өгөөч ээ гэсэн ганцхан зүйлийг л би яамнаас гуйдаг. Тэр хуулийн хог хаягдлын сангийн хөрөнгийг ангилан ялгасан, цуглуулсан, боловсруулсан, тээвэрлэсэн, устгахад зарцуулна гэсэн заалт л хэрэгтэй. Өдгөө тэр сангийн хөрөнгөөр хог хаягдлыг цуглуулаад булдаг. Улаанбаатарт цугларч буй хогны 25-30 хувийг бид цэгцэлдэг. Ангилан ялгаж, тээвэрлэж, цуглуулж, дахин боловсруулж экспортолж байна. Монгол орон хогийн сав биш. Болж өгвөл гаргах ёстой. Эко парк байгуулах хогийн хоёр цэгийн багагүй талбайн хөрс их бохирдсон байна. Манайхаас бусад газарт ингэж шууд булдаггүй. Жишээ нь, Канадад тодорхой технологийн дагуу хог хаягдлаа дараад 35 жилийн дараа гаргаж ирээд дахин боловсруулж байна. Цаашид ийм жишигт шилжихгүй бол хог бидний том дайсан болох нь.

-ТЭЗҮ бэлэн болчихлоо. Өөр дутуу ажил бий юү. Хэдийнээс ажлаа эхлэх боломжтой вэ. Хэдэн жилийн өмнө Цагаандаваанд хог боловсруулах үйлдвэр байгуулна гээд хотын захиргаанаас тендер зарласан. Одоо бол хэдэн чингэлэгнээс өөр юм алга. Түүн шиг болохгүй гэх баталгаа бий юү?
-Хотын захиргаа 250 сая төгрөг гаргаж, паркийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг хийлгэх ёстой. ТЭЗҮ, зураг төсөлтэйгөө бэлэн болонгуут ажил эхлэх боломж бүрдэнэ. Зураг төслийн ажил өдгөө эхэлсэн байна. Дуусгачихвал бид эко парк байгуулах ажлыг өнөө маргаашгүй л эхэлнэ. Эхний ээлжинд 12 төрлийн 20 үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй. Эдгээр үйлдвэрийн төсөл бэлэн байгаа юм. Бид газартай, ТЭЗҮ-тэй, хотын захиргаанаас ч бас дэмжиж байгаа учраас амжилт олно гэдэгт итгэлтэй байна. Бидний бас нэг амжилт нь хөнгөнцагаанаар усан онгоцны хүндрүүлэгч үйлдвэрлээд Япон руу гаргаж буй үйлдвэр Багахангайд бий. “Ахуй мандал” дизель түлш үйлдвэрлэж байна. Хуванцраар бүтээгдэхүүн хийдэг 5-6 үйлдвэр бий. “Маргад эрхи” компани хаягдал шил боловсруулдаг. Эрдэнэтэд хаягдал дугуйнаас дизель түлш гаргахаас гадна дугуйгаар резин хавтан хийж буй. Манай холбоо энэ сарын 25-нд 10 жилийн ойн хурлаа хийнэ. Тэр үеэр манайд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулах бодолтой байгаа.

-Улаанбаатарт хоёрдогч түүхий эд авдаг 200 орчим цэг байдаг. Тэдгээр цэгт түүхий эд нийлүүлж буй хүмүүсийн тоо өдгөө хэд хүрээд байна вэ?
-Албан ёсоор бүртгэх боломжгүй ч өдөрт 20.000 орчим хүн, дээр нь тодорхой тооны хүн орон нутгаас ирж, цуглуулсан түүхий эдээ цэгүүдэд тушаадаг. Манай цуглуулагчид энэ бизнесийн гол хүч. Тэдний орлогыг нэмэх ёстой. Орон гэргүй тэнүүчлэн амьдарч буй хүн нийт 3000 гаруй хүн бий. Үүний цаана орцны 10.000 орчим жижүүр, үйлчилгээний газруудын үйлчлэгч нар байгаа. Үүн дээр ТҮК-ийн ажилчид, хог ачдаг машинтай явж байгаа ачигчид ч нэмэгдэнэ. Энэ нь хог хаягдал төвлөрсөн хогийн цэг хүрэхдээ ямар зам туулж байгааг харуулж байна. Миний хүссэн зүйл бол энэ хүмүүсийн орлогыг нэмэх. Тэр хүмүүс хулгай хийгээгүй, хүнээс мөнгө гуйгаагүй, хүний хаясан зүйлээс хэрэгтэйг нь ялгаж аваад баялаг болох эхний алхмыг хийж байгаа юм. 2013 онд холбооныхоо нэрийг өөрчилж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо болгосон. Холбоо түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчид гэсэн хоёр бүтэцтэй. Гишүүнчлэлийн хувьд маш хэцүү. Шуудай үүрээд явж байгаа хүнээс би татвар авч, бүртгэж чадахгүй. Харин цэгүүдийг бүртгэн, одоогоор 120 гаруйг нь албан ёсных болгосон.

-Парк байгуулсны дараа цэгүүдтэйгээ хэрхэн холбогдох вэ. Тэдний орчин нөхцөлийг сайжруулж, тоог нь цөөлөх, олшруулах төлөвлөгөө бий юү?
-Нийслэлийн ЗДТГ түүхий эдийн цэгийг Улаанбаатар хотод байлгахгүй гэсэн журам гаргачихсан. Уг нь малын гаралтай түүхий эдийн цэг гэдэг утгаар нь батлуулчихсан байдаг юм билээ. Харин хоёрдогч түүхий эдийн цэг үүнд нь хамаарах, эсэх нь тодорхойгүй. Бас дүүргийнхэн нэлээд хавчдаг. Согтуу хөлчүү хүмүүс зодоон хийж, хүүхдүүд айлгаж ичээгээд байна гэж ад үздэг. Сургууль, цэцэрлэг, орон сууцнаас хол байлга гэдэг. Тэгээд хаана байлгах юм бэ. Уг нь тэр хүмүүсийг төр харах ёстой. Төр, засаг харуул хамгаалалтгүй хаяхын оронд цуглуулаад ажил хийлгэх хэрэгтэй. Би мөнгө олох гэж энэ хүмүүсээр хог түүлгээд байгаа юм биш. Манай зарим цэгийнхэн түүхий эд тушаадаг хүмүүсээ хүмүүжүүлж, нөгөө хүмүүс нь ч засарч хөдөө гарч мал малладаг болсон нь бий. Алдсан хүн ухаарч болно биз дээ. Зарим дүүрэг цэгүүдийнхээ өнгө зүсийг сайжруул гэдэг. Бид стандарт гаргаж үзлээ. Гэтэл хэчнээн гоё юм тавиад ч түүнийг албан ёсных болгохгүй бол хэзээ хөөгдөх, ачуулах нь тодорхойгүй. 5-10 сая төгрөгийн өртөгтэй ТҮЦ тавья, ойр орчныг нь цэвэрхэн болгоё, камер тавина гэсэн санал гаргахад дүүргүүд хүлээж авдаггүй. Өнөөдөр ганц цэгийг ч ийм гоё болгож чадаагүй байна. Бүгдийг албан ёсны статустай болгочихвол нэгдсэн журмаар ТҮЦ-ийг нь үйлдвэрлүүлж зээлээр авах баталгааг нь холбоо гаргаж болох юм. Үнэндээ бол хороо бүрт нэг цэг байхгүй бол болохгүй. “Скай ресорт”-ын зам дагуу амралтын газруудаас түүхий эд түүсэн хүн “Нарантуул” захад ирж л тушаадаг. Тэд такси, автобусанд сууж чадахгүй, ирээд тушаахаар нэг шуудай нь 400-500 төгрөг болно.

-Холбооны гол ажлын нэг нь хоёрдогч түүхий эдийн үнийн бодлогыг тодорхойлох. Энэ чиглэлээр сүүлийн үед хэрхэн ажиллаж байна вэ?
-Үнэтэй байх тусам хог багасна. Гэхдээ үнийг нь нэмэхгүй юм. 2012 онд би холбооны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан. Тэр үед манайхан Дарханы төмөрлөгийн үйлдвэр эсвэл хэдэн хятад хүний хараат болчихсон байсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон хятадууд хэдээр авна, тэр үнээр нь л өгнө. Урд хөрш рүү металл гаргахгүй. Хятадууд ундаа усны савны тодорхой квот тогтоочихдог юм байна. Тэр квотыг нь Эрээн дээр хоёр нөхөр барьдаг. Улаанбаатарт таван хятад хүн зургаан байршилд цуглуулдаг. Бөөндөж авдаг гэсэн үг. Бөөний худалдаа эрхэлдэг манай 30 орчим бизнес эрхлэгч цэгүүдийг тойроод түүхий эдээ аваад бэлэн мөнгөө үлдээдэг. Энэ 30 хүн 5-10 тонн болгож байгаад хятадуудад аваачиж өгдөг. Цуглуулсан хүн цэгт 10, цэгийнхэн бөөнийнхөнд 20, бөөний худалдаа эрхлэгчид хятадуудад 30 төгрөгөөр өгнө. Хятадууд түүнийг нь аваад нэг вагон болохоор нь хилээр гаргадаг. Хилээр гарахад нь нөгөө квоттой нөхөд авч, цааш нь үйлдвэр лүү явуулдаг. Ийм үйл ажиллагаа болдог. Хятадууд үнээ унагахад дээр дурдсан шат дараалан үнэ унаад өдөржин явж цуглуулсан иргэдийн гар дээр ирэх хэдэн төгрөг багасчихаж байгаа юм. Тиймээс л бид холбоо байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, нэмүү өртөг шингээх талаар зорих болсон юм. Гэтэл үүнийг дэмжих хүн төдийлөн алга. Наад зах нь манай үндэсний үйлдвэрүүд хаягдлаа огт анхаардаггүй. Хэчнээн гоё ус ундаа байсан ч дуусахаараа хог л болно. “Чи хогоо яасан бэ” гэж БОНХАЖЯ-ныхан асуудаггүй. Тэр дундаа аюултай хог хаягдлаа яасан юм, бүү мэд. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээсээ ямар хаягдал гарч буйд санаа зовдог болмоор юм. Энэ л одоо хамгийн тулгамдсан асуудал болчихоод байна. Өнөөдөр утаа гамшиг бол маргааш хог гамшиг болно.

-Хуванцар сав овор ихтэй мөртлөө үнэ багатай учир орон нутгийнхан тэндээ бутлаад хот руу авчрах шаардлагатай байна гэдэг. Уг ажлыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна уу?
-Ус, ундааны савыг өдгөө хотод нэг кг-ыг нь 300 төгрөгөөр авдаг. Нэг “Портер”-т 600 кг-ыг ачдаг, нийт 180.000 төгрөгийн бараа байна гэсэн үг. Орон нутагт бутлаад хот руу авчрах төслийг санаачлаад жил орчим боллоо. Увсынхан нэлээд сонирхож буй, бусад газарт байхгүй. Замын-Үүдээс түүсэн савыг Сайншандад аваачиж бөөндөөд, тэндээсээ Улаанбаатарт авчирч хятадуудад өгөөд буцаагаад хилээр гаргадаг. Энд хятадууд өнгөөр нь ангилаад, бутлаад шуудайлдаг.

-Парк байгуулахаас гадна цаашид энэ чиглэлээр нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай ажил юу байна вэ?
-Маш их гайхдаг, ойлгодоггүй нэг зүйл байна. Ангилан ялгаж чадахгүй бол бид юу ч хийж чадахгүй. Энэ асуудлаар БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй хоёр удаа уулзлаа. Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын ажил үүргийн хуваарьт нь эко боловсрол олгох цаг бий болгох тушаал, журам гаргаад өгөөч гэсэн хүсэлтээ уламжлах гэсэн юм. Өдгөө бид юу ч хийгээд нэмэр алга. Ажлынхаа үр дүнг 10 жилийн дараа үзэх гэхэд миний хүүхэд хогоо ангилан хаяж сураагүй байвал яах вэ. Ингээд Д.Оюунхорол сайдын үед БОНХАЖЯ-нд хандахад тэрбээр сайнаар хүлээн авч, Л.Гантөмөр сайдад ч энэ талаар ярьж хамтарсан тушаал гаргах болсон. Манайх саналаа явуулаад, тушаалыг нь бэлдчихлээ. Гэтэл БСШУЯ-нд очоод алга болчихсон. Гэхдээ бид зүгээр суугаагүй, өнгөрсөн жил сургуулиудад өдөрлөг зохион байгуулсан. Найман сургуульд зохион байгуулсан. Хүүхдүүдэд хогоо цуглуулаад ангилчихвал мөнгө болдог юм байна гэдгийг ойлгуулахын төлөөх энэ сайн дурын ажлаа ирэх хавар ч үргэлжлүүлнэ.

Б.Мөнхзул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан