Баянгол дүүрэгт дахин нэг сургууль ашиглалтад орж, 93 дугаар сургуулийн өргөтгөлийг нээлээ. Тус сургууль 64 багш, ажилчинтай, 988 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Баасан гарагт нээлтээ хийсэн бага сургуулийн байранд 566 сурагч хичээллэх юм.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8-р сарын 19-ний өдрийн А/712 тоот захирамжаар 93-р сургуулийн өргөтгөлийн байрыг барих шийдвэр гарч, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилга барьсан. “Сан –Эрчим” ХХК барилгын ажлыг гүйцэтгэн, энэ сарын 27-нд улсын комисст хүлээлгэн өгчээ.
Баянгол дүүрэгт дахин гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Анхных нь ийнхүү нээлтээ хийж буй юм. Дараагийн хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар газрыг чөлөөлж, иргэдэд нөхөн төлбөр олгоод байгаа аж. Барилгын ажлыг удахгүй эхлүүлэх юм.
2017 онд 38 дугаар сургууль хүүхдүүдээ хүлээн авахаас гадна 2016 он гараад Хүүхэд хөгжлийн төв ашиглалтад орно.
2013 оноос хойш Баянгол дүүрэгт боловсрлын салбарт 30 тэрбум төгрөгиийн хөрөнгө оруулалт хийжээ.