Түлшний элементээр ажилладаг анхны цуврал автомашины жолооны ард сууж үзэцгээе.
Үйлдвэрлэсэн улс Япон Үнэ Германд 66 000 еврогоос эхэлнэ
Нэг еврогоор нэг литр дизель гэнэ үү? Гамбургт уу даа? Янзтай! Жилийн өмнө Европоор тойрон аялал хийж байхад солярк хамаагүй үнэтэй байсан шиг санагдана. Гэж бодоод ээлжит ШТС дээр иртэл ялгаагүй нэг евро байна шүү... Аргагүй л дээ, Орост бензиний үнэ үргэлж ихэсдэг бол Германд түлш шатахууны үнэ өсч, буурч л байдаг.
Гэхдээ нэгэнт түлшний элементээр ажилладаг автомашин унаж яваа надад дизель, бензин хэдтэй байх нь огт хамаагүй л дээ. Этгээд хийцтэй Toyota Mirai зөвхөн ус төрөгчөөр ажилладаг аж.
ДАРАЛТАН ДООР
Бүх юм яг л жирийн ШТС-ийг санагдуулна. Терминал дээр мөнгөө төлж холбуулаад шатахууны савыг гурав дөрвөн минутын дотор устөрөгчөөр дүүргэнэ. 700 барын өндөр даралт бүхий хоёр баллоны 60 литрийнх нь арын суудлын доор харин 62,4 литрийнх нь хойд тэнхлэгийн ойролцоо байрлана. Нийтдээ 5 кг устөрөгчийн эзлэхүүнтэй.
Шинжээчид 2023 он гэхэд Германд нийт 400-аад устөрөгчийн станцтай болно гэсэн таамаг дэвшүүлж байна
Герман даяар ердөө 9 устөрөгч түгээх станц байдаг. Үйлдвэрлэгчийн хэлэхээр нэг дүүргэсэн Toyota Mirai 500 км явна гэх ч шинэ устөрөгч станцыг барих гэж нэлээн юм болно доо.
Шинжээчид 2023 он гэхэд Германд нийт 400-аад устөрөгчийн станцтай болно гэсэн таамаг дэвшүүлж байна. Төслийн хүрээнд станц бүрт сая евро зарцуулна гэж бодохоор нийт төсөв 400 сая евро болон гэсэн үг. Үүнд, Toyota, Honda, BMW, Volkswagen болон Daimler нар ихэнх хөрөнгө оруулалтыг хийх юм.
Түүнчлэн, энэ оны сүүлээр гэхэд Японд нийт 80, АНУ-д 30 гаруй устөрөгч түгээх станц ажиллагаанд орох юм байна.
За за, үг олдож үхэр холдлоо, гол сэдэв рүүгээ оръё. Машинаа Start/Stop товчлуураар асааж, одометрээ тэглэн консоль дээрх жижиг товчлуураар Drive горимыг сонгоод хөдөлгөөнийг ямар ч дуу чимээгүйгээр эхлүүллээ. Шатахууны савыг дүүргэхийн тулд яг нэг килограм устөрөгч дутаж байв. Компьютерын заалтыг харвал, дүүргэхээс өмнө 260 км зам туулах нөөцтэй байв. Дүүргэсэн хойн 330 км боллоо. Гэхдээ 500 км явчих юм шиг санагдаад байх юм.
НЭГ XИЛ НАЙДВАР
Toyota Mirai-ийг цахилгаан автомашин гэж ойлгож болно. Устөрөгч, хүчилтөрөгч хоёр урвалд орсноор цахилгаан үүсгэдэг. Үүний дараагаар тогтмол гүйдлийг хувьсах гүйдэл болгон хувиргаж хүчдэлийг 650 В болтол өсгөдөг Fuel Cell Boost Converter-оор дамжина.
Ямар ч шаталтгүй болж өрнөдөг уг урвалын эцэст яндангаар байгальд хор хөнөөлгүй усны уур гадагшилдаг.
Дугуйг синхрон цахилгаан хөдөлгүүр эргүүлдэг. Тэжээлийг зөвхөн түлшний элементээс бус машины арын хэсэгт байрлах 21 кВт хүчтэй hybrid-д зориулсан никел-металл батарейгаас авна. Батарейн хувьд тоормослох тоолонд цэнэг хурааж хуримтлуулсан энергийг огцом хурдлах үед зарцуулдаг онцлогтой. Цахилгаан моторын хүчин чадлын тухайд 113 кВт (154 морины хүч). Mirai-ийн нийт жин 1850 кг. 150 морины хүч гэдэг шалихгүй санагдах ч 355 Н•м-ийн эргүүлэх хүчний ачаар овоо хурдалчихна. Харин Power буюу хоёрдугаар батарейг албадан ажиллуулдаг горимоор 9,6 секундэд 100 км/ц хүрч суудалд шигдтэл давхина. Хурдны хязгааргүй замаар Mirai-ийг унаад 180 км/ц хүргэх ч бас кайфтай байсан шүү.
Хүндийн төв намхан учраас жолоодоход амар. Гэхдээ сэтгэл гижигдсэнгүй. Ёстой л тайван, тогтуун, чимээгүй явдалд таарсан машин гэмээр. Яалт ч үгүй огцом хурдлах үед л салонд троллейбусных шиг хүнгэнэх чимээ сонсогдоно.
Хэрэв хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн устөрөгчийн автомашин унахаар болбол Mirai-ийн оронд илүү хямд, бүтээмж ихтэй машин сонгох байлгүй.
Хоёр өнгө хосолсон салон тав тухтай, нүдэнд аятайхан харагдана. Өвөрмөц хийцтэй самбарыг эс тооцвол салоны нийт бүтэц дажгүй. Хүсвэл жолооны хүрд, арын суудал зэргийг халаадаг болгож болно. Харамсалтай нь хуруу мэдрэгч бүхий дэлгэц, ажиллах гэж айхтар гацдаг мультимедиа систем нь урам хугална.
Би хурдны замаар яг таван километр зам туулсан юм. Туслах зам руу гараад Eco горимоор аажуухан шиг давхилаа. Одоо та хэд намайг 65 км туулсны дараа төв компьютер 260 км зам туулах нөөц үлдсэнийг хэлэхэд хэр их гайхсаныг төсөөлөөд үз дээ? Тэгэхлээр би яаж ч хичээгээд нэг хил устөрөгчөөр 70 км явж байвал нэг дүүргэвэл яах аргагүй л 350 км болох гээд байна даа. Шал дэмий 500 км явна гэж горьдлоо.
ХЯМДРАХЫГ ХҮЛЭЭН СУУНА
Гэснээс, хамгийн чухал зүйлийн тухайд гэвэл Гамбургт нэг хил устөрөгч 9,5 евро үнэтэй байдаг. Хурдны замаа болиод яст мэлхий шиг мөлхлөө гэж бодоход нэг кило устөрөгчөөр зуун километр гэдэг арай үнэтэй санагдлаа. Ижил хүчтэй дизель автомашин яг адил горимоор таван еврогоор таван литр түлш буюу хоёр дахин хямд тусах байсан!
Mirai-ийн ганц давуу тал гэвэл байгаль орчинд ээлтэй юм даа. Хэрэг дээрээ тэр нь ч маргаантай. Бодоод үзвэл ус төрөгчийг байгалийн хийг ууршуулах аргаар гаргаж авсан тохиолдолд нүүрс төрөгч ялгардаг. Харин усан уусмалын электролизээр устөрөгч гаргаж авна гэдэг үнэтэй, хүч шаардсан ажил.
Гүйцэд нокаутад ормоор байвал хэр үнэтэй автомашин болохыг сонсоод үз. Германд Toyota Mirai багадаа л 66 000 евро! Үүн дээр устөрөгчийн үнийг нэмбэл энэ этгээд седаныг ер нь авах хэрэг байна уу? Гэлээ гээд цахилгаан автомашин эхэн үедээ ялгаагүй эргэлзээ төрүүлж байсан ч одоо Tesla-г мэдэхгүй, сонирхоогүй хүн гэж бараг байхгүй биз дээ?
Хэрэв хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн устөрөгчийн автомашин унахаар болбол Mirai-ийн оронд илүү хямд, бүтээмж ихтэй машин сонгох байлгүй. Гэхдээ устөрөгчөөр ажилладаг машин бүтээх гэсэн Япончуудын хүсэл эрмэлзлэлийг магтахгүй өнгөрч болохгүй. Үүнд, баяр ёслолын үед босоогоороо алга ташихын адил хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй болов уу.
Нийтлэлч Михаил Кулешов
Зургийг: Toyota