"МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН УЛАМЖЛАЛТ НАЙРСАГ ХАРИЛЦААНД ШИНЭ УУР АМЬСГАЛ БИЙ БОЛЖ БАЙНА"

- Та Монгол Улсад томилогдоод даруй жил хагасын хугацаа өнгөрчээ. Монголд анх ирсэн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
- Монгол Улсын талаар миний анхны сэтгэгдэл бол үүх түүх ихтэй, байгаль, газар зүйн хувьд үзэсгэлэнтэй орон гэсэн бодол байсан. Мөнх хөх тэнгэр дэх нарны туяа үнэхээр гайхалтай харагдаж билээ. Монголчууд аз жаргалтай, дулаахан, найрсаг ард түмэн мэт санагдсан. Би Монгол Улсад Энэтхэг Улсаа төлөөлөн сууж буйгаараа бахархдаг.
Энд би ихэнхдээ яг л гэртээ байгаа юм шиг санагддаг. Монголд байхдаа би гадаадад ирсэн мэт сэтгэгдэл огт төрдөггүй. Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түнш, сүнслэг ахан дүүс, гуравдагч хөршүүд бөгөөд энд амьдарч, ажиллах явдал маш үр дүнтэй үргэлжилж байна.
- Та өмнө нь 2018-2021 онд БНАСАУ-д суугаа Энэтхэгийн Элчин сайдаар ажиллаж, тухайн үедээ Энэтхэгийн хамгийн залуу элчин сайд нарын нэгээр тодорч байсан гэж сонссон. Тус улсад ажиллаж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач.
- Энэ нь миний хувьд дипломат болон хувийн түвшинд гайхалтай туршлага байсан. Энэтхэг, БНАСАУ хоёр найрсаг харилцаатай. БНАСАУ нь дөрвөн улиралтай үзэсгэлэнтэй орон. Хүмүүс нь авьяастай, найрсаг. Нампо боомт, Кумгансан зэрэг газраар аялсан дурсамжууд бий. Мөн Пёньян хотод олон сайхан музей, дурсгалт газрууд бий. Миний том охин Пёньянд төрсөн бөгөөд би түүнийг “Майтри” (найрамдал гэсэн утгатай) гэж нэрлэсэн. Геополитикийн хувьд ч, дипломатын хувьд ч маш чухал газар.
- Таныг дэлхийн 35 орноор аялсан гэж намтраас тань харсан. Танд хамгийн сэтгэгдэл үлдээсэн орон, хүн, үйл явдал хаана вэ?
- Дипломатчид бол яг л “нүүдэлчид” шиг, 2–3 жил тутамд нэг газраас нөгөө рүү шилждэг. Хүн бүр, газар бүр давуу болон сул талтай. Би бүхнээс нь суралцахыг хичээдэг.
Латин Америк, Карибын бүс нутагт хүмүүс нь маш цог золбоотой, хөгжим, бүжигт дуртай ард түмэн. АНУ, Европт дэд бүтэц сайтар хөгжсөн. Ази тивд орчин үе ба уламжлалыг зэрэг хадгалж буйг харж болно.
Монголд орчин үе ба нүүдлийн уламжлалт соёлын сайхан хослол таалагддаг. Жишээлбэл, Цагаан сар бол уламжлал ба шинэчлэлийн гайхалтай жишээ бөгөөд монголчуудын халуун дулаан, найрсаг зочломтгой занг тод харуулдаг. Энэ уламжлалууд нь ахуйг илүү баяр баясгалантай, өнгөлөг болгодог.

- Та энд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна вэ?
- Надад чөлөөт цаг тийм ч их гардаггүй. Гэхдээ зав гарвал гэр бүлийнхэнтэйгээ хамт Улаанбаатар хот болон түүний ойролцоох аялал жуулчлалын газруудаар зочлох дуртай. Мөн би таблет дээрээ өдөрт 4–5 цахим сонин уншиж, Энэтхэг болон Монголын санхүүгийн зах зээлийг судалдаг.
- Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойн хүрээнд ямар ажлуудыг амжуулаад байна вэ?
- 1955–2025 онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг энэ онд тэмдэглэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сарын 26-нд миний бие болон Монгол Улсын сайд, тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нар дипломат ойн баярын тусгай лого-г нээлээ. Мөн Энэтхэгийн Элчин сайдын яам Чингис хааны музей болон Энэтхэгийн Рампур Раза номын сантай хамтран XIII зууны “Жами ат-Таварих-Түүхийн эмхэтгэл” номын ховор зураглалуудаас бүрдсэн үзэсгэлэнг 2025 оны хоёрдугаар сарын 7–9-нд зохион байгуулсан. Эдгээр жижиг зургууд нь Чингис хаан, түүний өвөг дээдэс болон хойч үеийн түүхийг харуулдаг.
Элчин сайдын яам, Дүрслэх урлагийн Занабазарын музей болон Соёлын Төлөөлөгчийн Сан хамтран Энэтхэгийн урлаг, гар урлалын үзэсгэлэнг энэ оны хоёрдугаар сард дэлгэлээ.
Мөн Дели хот дахь Дэлхийн өвийн дурсгалт газар Кутуб Минар цамхгийг 2025 оны 3 дугаар сарын 19-нд Монголын төрийн далбаагаар гэрэлтүүлсэн. Түүний дараа Хүүхдийн ордонд “Ганга мөрний аялгуу” нэртэй Энэтхэгийн бүжгийн улсын хэмжээний уралдаан болж, үүнд 450 гаруй хүүхэд оролцсон. “Энэтхэг–Монгол: Дипломат харилцааны 7 арван жил ба Стратегийн түншлэлийн нэг арван жил”-ийн олон улсын бага хурлын нээлтэд оролцсон. Энэ арга хэмжээг Энэтхэгийн Дэлхийн асуудлын зөвлөл болон Монгол Улсын Элчин сайдын яам Дели хотноо хамтран зохион байгуулсан.
Түүнчлэн Элчин сайдын яам болон “Miss Mongolia” холбоо хамтран 2025 оны “Miss Mongolia” тэмцээнийг зохион байгуулсан. Бэлтгэл ажлын үеэр оролцогчид Элчин сайдын яаманд уламжлалт Энэтхэгийн сари өмсөж зургаа авхуулсан.
Мөн цаашид ч өндөр түвшний айлчлал, бага хурлууд, тусгай марк гаргах зэрэг олон арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа. Эдгээр үйл явдлуудын ачаар Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцаанд шинэ уур амьсгал бий болж байна.

- Өнгөрсөн 70 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа хэрхэн хөгжсөн бэ?
- Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түнш, сүнслэг ахан дүүс, мөн “Гуравдагч хөрш” бөгөөд буддын шашнаар дамжин олон зуун жилийн гүн гүнзгий иргэншлийн холбоотой. Сүүлийн үед бидний харилцаа “4D” буюу Дхарма (шашин), Ардчилал, Хөгжлийн түншлэл, Дижитал хөгжлийн хамтын ажиллагаа гэсэн тулгуур баганад суурилж байна.
1955 оны 12 дугаар сарын 24-нд Энэтхэг, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоож, 1956 оны нэгдүгээр сард анхны Монголын Элчин сайд Дели хотод томилогдсон. Энэтхэгийн байнгын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо 1971 оны 2 дугаар сарын 22-нд нээгдсэн. Энэтхэг улс 1961 онд Монгол Улсыг НҮБ-д элсэхэд дэмжсэн, мөн 1991 онд Эвсэлд үл нэгдэгч хөдөлгөөнд гишүүнээр элсэхэд тусалсан.
1990–2000 онд Монголд сууж байсан Энэтхэгийн Элчин сайд, XIX хувилгаан Бакула Ринбүчи Монголд буддын шашны сэргэн мандалтад их хувь нэмэр оруулж, олон зуун хийдийг сэргээн засварлуулсан бөгөөд Улаанбаатар хотноо Пэтхуб хийдийг байгуулсан.
1994 онд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, улмаар өндөр түвшний айлчлалууд харилцааны бат бөх суурийг тавьсан гэж хэлж болно. 2015 онд Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилснаар хоёр орны харилцаа стратегийн түншлэлд хүрсэн. Өнөөдөр улс төр, олон талт харилцаа, батлан хамгаалах, шинжлэх ухаан, боловсрол, хөдөө аж ахуй, хөгжлийн түншлэл, соёл, иог, буддизм зэрэг олон салбарт харилцаа өргөжин хөгжиж байна.
-Хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдсэн болов уу?
-Тийм ээ, хоёр улсын худалдааны эргэлт өсөж байна. Монголын зах зээлд Himalaya, Parle, Royal Enfield зэрэг Энэтхэгийн брэндүүд, эмийн бүтээгдэхүүнүүд өргөнөөр орж ирсэн. 2023 онд хоёр улсын худалдаа 65.43 сая ам.доллар байсан бол 2024 онд 110.88 сая ам.долларт хүрсэн. Гэхдээ энэ нь бүрэн боломжоо ашигласан түвшин биш тул цаашид нэмэгдүүлэх шаардлагатай.
Энэтхэгийн олон компани Монголын коксжих нүүрс, зэс, алт худалдан авах сонирхолтой байна. Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болсноор худалдаа, аялал жуулчлал, эрүүл мэнд, сүнслэг аяллыг улам өргөжүүлэх боломжтой.
- Газрын тосны үйлдвэрийн явц ямар шатандаа явж байна вэ?
- Дорноговь аймагт Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн эхний багцыг 2024 оны 11 дүгээр сард “Монгол Рефайнери” ХХК-д хүлээлгэн өгсөн. Үлдсэн гурван багц ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. 2026 оны эцэс, эсвэл 2027 оны эхээр ашиглалтад орсноор Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, олон мянган ажлын байр бий болгоно. Энэ төсөл бол Монгол, Энэтхэгийн найрамдлын тод жишээ юм.

- Уг төсөл эхэлснээс хойш бараг долоо, найман жил өнгөрчээ. Яагаад ийм удаашралтай байгаа болон тулгамдаж буй асуудлууд болон төслийг хэзээ дуусгах боломжтой вэ?
-Энэхүү төсөл нь БНЭУ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй гол томоохон төсөл юм. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, олон мянган ажлын байр бий болгох, эрчим хүчний хараат бус байдлыг бататгах зорилготой.
Төсөл яагаад удаашралтай байгааг та асуулаа. Үүнд дараах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, газрын тос боловсруулах үйлдвэрүүд дэлхий даяар маш нарийн төвөгтэй бөгөөд урт хугацаа шаарддаг төсөл байдаг. Тэгэхээр энэ нь зөвхөн Монголд ч биш гэсэн үг.
Хоёрдугаарт, Монгол Улс далайд гарцгүй орон. Тиймээс бараа материал бүгдийг хол замаар тээвэрлэх шаардлагатай бөгөөд цаг хугацаа их ордог. Хэрэв Монгол боомттой хот байсан бол бараа бүтээгдэхүүн хурдан, төвөггүй ирэх байлаа. Далайд гарцгүй орон гэдэг нь ложистикийн бэрхшээлийг улам нэмэгдүүлдэг.
Гуравдугаарт, Монголд өвлийн улирал маш урт, хүнд тул ажлын улирал зөвхөн 6-7 саруудад үргэлжилдэг. Энэ нь барилгын ажлын үргэлжлэх хугацааг хязгаарлаж, хойшлуулдаг гэсэн үг.
Гэсэн хэдий ч, төсөл одоо маш тогтвортой, амжилттай явж байгааг баяртайгаар хэлмээр байна. Наймдугаар сард би болон Монгол Улсын Аж үйлдвэр, Ашигт малтмалын сайд Г.Дамдинням үйлдвэрийн талбайд очиж танилцахад төслийн явцыг сайшаасан. Төсөл дөрвөн багцаас бүрдэх бөгөөд нэгдүгээр багц аль хэдийнэ дуусаж, Монголын үйлдвэрт хүлээлгэн өгсөн, бусад гурван багц амжилттай үргэлжилж байна.
Энэ бол маш том төсөл бөгөөд Монгол Улсыг аж үйлдвэрийн шинэ түвшинд хүргэх, үндэсний хэмжээнд ихээхэн ашиг тусаа өгөх төдийгүй Энэтхэг-Монголын нөхөрлөлийн бэлгэдэл болно. Элчин сайдын хувьд энэ нь хамгийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл юм.
- Төсвийн хувьд, нэмэлт зээл авсан гэсэн мэдээлэл байсан.
Эхэндээ 1.236 тэрбум ам.доллар байсан бол цар тахлын улмаас өртөг нэмэгдсэн, нийлүүлэлтийн сүлжээ доголдсон, инфляцын нөлөөгөөр 460 сая ам.доллар нэмэлтээр шаардлагатай болж, нийт дүн 1.7 тэрбум ам.доллар болсон. Төслийг дуусгасны дараа Монгол Улс импортолж байсан газрын тосоо орлуулах боломжтой болж, валютын хэмнэлт бий болно.

- Тус төсөлд Энэтхэгээс хэчнээн мэргэжилтэн ирж ажиллаж байгаа вэ?
- Одоогоор Энэтхэгийн 2500 орчим ажиллах хүч Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд ажиллаж байна. Тэд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ч үнэнчээр хөдөлмөрлөж, төслийг хугацаанд нь дуусгахын төлөө хичээн зүтгэж буй. 2025 оны 8 дугаар сард Монгол Улсын Аж үйлдвэр, уул уурхайн сайд Д.Ганбат уг төслийн талбайд айлчилж, Энэтхэгийн ажилчидтай уулзан тэдний хичээл зүтгэлийг үнэлсэн.
- Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн дэргэд мэдээллийн технологи, аутсорсингийн төв болон Энэтхэг-Монголын найрамдлын сургууль барих ажил ямар шатандаа явж байна вэ?
- “Атал Бихари Важпай Мэдээлэл, харилцаа холбоо, аутсорсингийн шилдэг төв” (ABVCEITO) Энэтхэгийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ШУТИС-ийн харьяанд баригдаж байгаа бөгөөд барилгын ажил эрчимтэй шатанд явж байна. Энэхүү төв 2026 оны эхээр ашиглалтад орно. Жил бүр 800–1000 оюутанд мэдээллийн технологийн өндөр түвшний сургалт олгож, Монголын олон залууст ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
Энэтхэг–Монголын найрамдлын дунд сургуулийн тухайд Энэтхэг Улсаас 5.277 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Зайсангийн бүсэд баригдаж байгаа бөгөөд 2026 оны дунд үеэр ашиглалтад орох төлөвтэй. Энэхүү сургууль нь 1200 хүүхдийн хүчин чадалтай.
- Энэтхэгийн томоохон компаниуд болох SAIL, RNIL нь Монголын коксжих нүүрсийг импортолно гэж байсан. Тэд нүүрс импортолж байгаа юу?
- Энэтхэгийн хэд хэдэн компани Монголын коксжих нүүрс, зэс, ховор метал, алт худалдан авах сонирхолтой байгаа. Гэхдээ энэ бол арилжааны шийдвэр учир логистик, тээврийн асуудлыг шийдвэрлэхээр холбогдох талуудтай хамтран ажиллаж байна.

"БИДНИЙ ГАДААД БОДЛОГО “ДЭЛХИЙ БОЛ НЭГЭН ГЭР БҮЛ” ГЭСЭН ҮЗЭЛД ТУЛГУУРЛАДАГ"

БНХАУ-ын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар уулзахдаа ихэд найрсаг дотно буй бичлэг цахим орчинд өргөн тархсан. Ер нь Энэтхэг улс сүүлийн үед олон улсад их амбицтай байгаа санагдсан. Улсын бодлого, шинэчлэл, хөгжил хаашаа тэмжүүлж байна вэ?
- Ерөнхий сайд Нарендра Моди Жи-гийн алсын хараатай удирдлагын дор Энэтхэг улс “Шинэчлэл – Гүйцэтгэл – Хувьсал” уриан дор урагшилж байна. Ковидын хямрал болон дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг боломж болгон хувиргахын төлөө бид чармайж ирсэн. Өргөн хүрээтэй шинэчлэлүүдийг тууштай хэрэгжүүлснээр дотоодын хөгжил болон олон улсын хамтын ажиллагаанд шинэ боломжууд нээгдэж байна.
Энэтхэг бол “Ардчиллын эх орон”, бидний ардчиллын үнэт зүйл, хэлэлцээний зарчимд итгэх итгэл цагийн уртад хэзээ ч ганхаж байгаагүй. Бидний гадаад бодлого “Васудхайва Кутумбакам” буюу “Дэлхий бол нэгэн гэр бүл” гэсэн үзэлд тулгуурладаг. Энэ өнөөгийн тогтворгүй ертөнцөд Энэтхэг “Дайн хийх цаг биш, харин хэлэлцээ, дипломат аргаар асуудлыг шийдэх цаг” гэсэн бодлогыг баримталж буй.
2025 оны есдүгээр сард Засгийн газраас хэрэгжүүлсэн НӨАТ-ын шинэчлэл 2.0 нь дотоодын эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмжиж, Энэтхэгийн экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болно. ШХАБ-ын уулзалтын үеэр Ерөнхий сайд Моди Энэтхэгийн хамтын ажиллагааны гурван тулгуур болох "Аюулгүй байдал, Холболт, Боломж"-ийг онцолж, терроризмын эсрэг тууштай хамтын ажиллагаа шаардлагатайг тэмдэглэсэн.
- Энэтхэгийн Засгийн газар монголчуудад зориулан ямар тэтгэлгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг вэ?
- ITEC хөтөлбөр бол Энэтхэгийн Засгийн газрын бүрэн санхүүждэг хоёр талт хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Нислэгийн зардал, сургалтын төлбөр, байр, хоол зэрэг бүх зардлыг даадаг бөгөөд 165 оронд сургалт, зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлдэг.
Жил бүр 200 орчим монгол иргэн ITEC тэтгэлгээр суралцдаг. Өнөөг хүртэл нийт 3500 орчим монгол хүн энэ хөтөлбөрөөр суралцаж, чадавх бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Мөн Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл (ICCR)-ийн шугамаар жил бүр 40 тэтгэлэг олгодог. Энэ нь бакалавр, магистр, докторын сургалтад хамрагдах боломж олгодог.
- Ярилцсанд баярлалаа.