gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ноолуурын ханш наадмын дараа өсөх үү

Эдийн засаг
2008-07-09
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-07-09
Ноолуурын ханш наадмын дараа өсөх үү

Ноолуур өчигдрийн байдлаар "Эмээлт" түүхий эдийн зах дээр 25 мянган төгрөгийн ханштай байв. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 1000-2000 төгрөгөөр өсөөд буй ханш. Наадмын дараанаас ноолуурын үнэ өсч 30 мянган төгрөгт хүрнэ гэсэн яриа түүхий эдийн захын ченжүүдийн дунд бий аж. УИХ-ын ноолуурын үнийг тогтворжуулах тухай тогтоолын хэрэгжилт баярын дараа эрчимжих сураг байгаа учраас ийнхүү түүхий эдийн наймаачид нэг кг ноолуурын ханшийг 30 мянган төгрөгт хүрч магадгүй гэж таамаглаж байгаа бололтой.

Сангийн сайд Ч.Улаан "Малчдын гарт үлдээд буй 3000 тонн ноолуурыг наймдугаар сарын 15-ны дотор багтаж авах учиртай" хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэнээс хойш цөөнгүй хоног өнгөрч байгаа ч өнөөдрийг болтол төсвийн мөнгөөр ноолуур авч байгаа тухай сураг төдийлөн дуулдахгүй байгаа билээ.

Энэ талаар Үйлдвэр, худалдааны яамны Хөнгөн үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн М.Дондогдоржоос тодрууллаа.

-Ноолуурын үнийг тогтворжуулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт хэр байгаа вэ?
-"Мах, ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 51 дүгээр тогтоолыг УИХ-аас малчдын орлогыг нэмэгдүүлэх, хот суурин газрын хэрэглэгчдийн махны хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор гаргасан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас 260 дугаар тогтоол гарган, биелэлтийг нь хангахаар ажиллаж байна.

-Уг тогтоолын хүрээнд малчдаас ноолуурыг нь хэрхэн авах нь иргэдэд нэг их тодорхой биш байгаад байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Засгийн газрын тогтоолоор "Малчдаас монгол ямааны ноолуур худалдан авсан үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох журам"-ыг баталсан. Журмын дагуу ноолуурын 17,5 микроноос дээшгүй нарийнтай нэг кг монгол ямааны ноолуурыг 30-32 мянган төгрөгөөр авна. Малчдаас ноолуур худалдаж авах аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний татаасыг Хөрөнгө оруулалт хөгжлийн сангаас олгох бөгөөд үүнд төсвөөс таван тэрбум орчим төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. Хуүгийн татааст хамрагдах аж ахуйн нэгжүудийг дээрх журмын дагуу Үйлдвэр, худалдааны сайдын энэ оны 158 дугаар тушаалаар байгуулагдан ажиллаж буй комисс сонгон шалгаруулж, Хөрөнгө оруулалт хөгжлийн сангийн зөвлөлд уламжлан шийдвэрлүүлнэ.

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн ойролцоох түүхий эдийн захуудад нэг кг ноолуурын ханш 23-25 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Ноолуурыг хэзээнээс тогтоолд заасан үнээр авч эхлэх вэ?
-Засгийн газрын тогтоолын дагуу малчдаас ноолуур худалдан авах эргэлтийн хөрөнгөнд зориулан ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрүүдэд зээл олгох, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар хамтран ажиллах тухай гурван талт санамж бичиг байгуулах саналыг арилжааны банкуудад хүргүүлээд байна. Эхний ээлжинд Үйлдвэр, худалдааны яам, Ноос ноолуурын холбоо, Худалдаа хөгжлийн банк, Капитал банктай байгуулаад байна. Ингэснээр Ноос ноолуурын холбооны тодорхойлолт бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжүүд зөвхөн үндсэн хөрөнгө бус бэлтгэсэн ноолуураа барьцаалан богино хугацаанд эргэлтийн хөрөнгийн зээл авах боломж бүрдэж байгаа юм.

Орон нутагт ноолуур худалдан авах ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэх, Засгийн газрын тогтоолыг эрчимжүүлэх зорилгоор төсвөөс ноолуурын үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрт зориулан эхний ээлжинд 10 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан. Тус банк эрсдэлийг хариуцах тул зээлдэгчийг өөрийн дотоод журмаараа шалгаруулах учраас энэ нь тодорхой хугацаа шаардаж байна. Зээл нь жил хагасын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй байх юм. Тус төсөлд нийт 10 гаруй ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний аж ахуйн нэгжүүд хамрагдах хүсэлт ирүүлснээс одоогийн байдлаар "Говь", "Гоёо", "Алтай кашемир", "Сор кашемир" компани эргэлтийн хөрөнгийн зээл авах хүсэлтээ гарган Худалдаа хөгжлийн банкинд хандаад байна. Аж ахуйн нэгжүүд нь эргэлтийн хөрөнгийн эээл авч, хүүгийн татааст хамрагдсан хугацаанаасаа хамааран малчид, малчдын бүлгээс ноолуур худалдан авч эхлэх учраас яг төдийд өдийд гэж хэлж хараахан болохгүй байна. Ер нь асуудал түрүүчээсээ шийдэгдээд явж байгаа учраас удахгүй авч эхэлнэ байх.

И.Отгон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан