* Увс аймгийн Тариалан суманд энэ сарын 3-нд газар шилгээжээ. Газар хөдлөлийн
голомт тус сумын төвөөс 18 км зайтай газарт байсан аж. Тэнд орон нутгийн цагаар
21.36 цагт 3.5 баллын хүчтэй чичирхийлэл болсныг газар хөдлөлтийг бүртгэх станц
тэмдэглэж авчээ. Чичирхийллийн төв нь эзгүй газарт таарсан учраас ямар нэг
хохирол учраагүй байна.
* Нийслэлийн Баянгол дүүргийн III хорооны 42 дугаар байрны дэргэдэх “Эрхэс”
кафен гадна мөнгөн ус асгарсан тухай дуудлага өнгөрсөн ням гаригт иржээ. Тэнд
очиход 30 грамм мөнгөн ус газарт асгарсан байжээ. Нийслэлийн аврах отряд,
Шуурхай бүлэг хамтран түүнийг аюулгүй болгосон байна.
Үндэсний түүхийн музейн орчмоос энэ сарын 4-нд нийлэг ууттай, 310 грамм нунтаг
бодис олж, Гамшиг судлалын хүрээлэнгийн лабораторид шинжлүүлсэн байна.
Шинжилгээгээр цацраг идэвхит болон химийн хорт бодис илрээгүй аж. Уг бодисыг
гээсэн хүнийг олж, өгчээ.
* Аврах тусгай ангийн Хими, хамгаалалтын бүлэг Төв аймгийн Сүмбэр, Сэлэнгийн
Баянгол, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд химийн хорт бодисоор бохирдсон
1485 шоо метр шороог зөөж, аюулгүй болгожээ. Тус бүлэг өчигдрөөс Сэлэнгэ
аймгийн Мандал суманд ажиллаж эхэллээ. Улсын хэмжээнд бий болсон химийн
бодистой хаягдал шороог наймдугаар сард бүрэн саармагжуулж дуусгах учиртай.
* Энтеровирус-71-ээр өвчилсөн хүн өчигдөр өглөөний байдлаар 2618 болов. Үүний
162 нь эмнэлэгт, 510 нь гэрээр өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Энэ
өвчний халдвар дарагдахгүй байгаа, дээрээс нь байгалийн голомтот халдварт өвчин
дэгддэг улирал эхэлж байгаа тул Улсын онцгой комисс энэ талаар хэлэлцээд, Эрүүл
мэндийн сайд, аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нарт халдварт өвчин,
хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, тандалт хийх албан даалгавар өглөө.
Х.Булган