МАН-аас санаачлан зохион байгуулж буй "Бид хамтдаа" үндэсний форум хоёр дахь өдрийн хэлэлцүүлгүүд эхэллээ. Тусгаар тогтнолын ордонд 10 цагаас эхэлсэн хоёр дахь өдрийн форумд салбар бүрийн төлөөлөл, эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч, ард иргэдийн төлөөлөл оролцож байна.
Хоёр дахь өдрийн форум "Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд" нэгдсэн хэлэлцүүлэг болох юм байна. Хэлэлцүүлгийн нээж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Өнөөдөр бид бүхэн салбар зургаан хуралдаантай.
Монгол Улс эдийн засгийн хямралд орсон гэдгийг судлаачид, эдийн засагчид ярьж хүлээн зөвшөөрч байна. Бүгдээрээ талцаж намчирхах биш эдийн засгийн хямрал хэцүү хүнд үеийг хамтдаа ярилцаж зөвшилцөж гарц шийдлийг хайя гэж үндэсний форумыг зохион байгуулж байна" гэдгийг хэллээ.
"Монгол Улсын хөгжлийн бодлого" сэдвээр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд илтгэл тавьж байна. Үүнээс гадна "Банк санхүүгийн салбарт тулгамдсан асуудал", Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам", "Үйлдвэржилт, хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам", "Бизнесийн орчны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам", "Дэд бүтцийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам", "Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" гэсэн салбар хуралдаанууд Тусгаар тогтнолын ордонд болно.