Энэ сарын 8-9-ний өдрүүдэд "Багануур" ХК-ийн ТУЗ ээлжит бусаар хуралдаж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг халах шийдвэр гаргажээ.
Үүнийг хууль бус, улс төрийн зорилготой шийдвэр гэж ажилтнууд үзэж байна. Уурхайчдын төлөөлөл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гадна цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд дараах мэдээллийг өгсөн юм.
-Компанид тогтворгүй байдал үүссэн, шинэ гүйцэтгэх захирлыг дэмжихгүй. ТУЗ-ийн шийдвэрийг хүчингүй болгох хүртэл бид эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулна, гэхдээ уурхайн үндсэн үйл ажиллагаа доголдохгүй. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлыг хууль бусаар халсaн. Бидний хүсэлтийг нь хүлээн авахгүй бол ажил хаяна.
Ажилтнуудын цалинг олон жил нэмээгүй байхад Д.Түвшинжаргалын баг нэмсэн. "Багануур" ХК олон жилийн турш татварын өртэй, нүүрсээ Эрчим хүчний зохицуулах хорооноос заасан буюу бага үнээр ДЦС-уудад нийлүүлдэг байхад бид анх удаа ногдол ашиг авч үзсэн.
1200 ажилтнаас 876 ажилтан 41 хуудаст гарын үсгээ зурсан. Гэтэл "Эрдэнэс Монгол" нэгдлээс уурхай энэ оны эхний хагаст ашиггүй ажилласан, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэсэн үндэслэлээр гүйцэтгэх захирлыг халсан нь хууль бус. тул бид шаардах бичгээ гардуулахаар ирлээ.
2024 оны эцсээр "Эрдэнэс Монгол" нэгдэл тус уурхайн удирдлагын баг сайн ажилласан хэмээн үнэлж, эрдэнийн алтан цом гардуулж, 100 сая төгрөгөөр шагнажээ. Гэвч одоо муу ажилласан хэмээн дүгнэснийг ажилчид шүүмжилж, Тэнгэр газар, тэмээ ямаа шиг байж болохгүй. Бид энэ оны эхний хагаст уулын ажлын цулаа 110 хувиар биелүүлсэн, хөрс хуулалтыг 113 хувиар биелүүлж, сайн ажилласан, өвлийн нүүрсний нөөцийг бэлтгэх ажлаа хийсэн. Эхний хагас жилд 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан" гэв.
Уурхайчдын төлөөлөл Багануур ХК-ийн ТУЗ болон "Эрдэнэс Монгол" нэгдэл шийдвэрээ эргэн харахыг хүслээ. Гэвч тус нэгдлийн байр хоосон, ямар ч ажилтан ажлын байрандаа байхгүй байгааг ч шүүмжлэв.
"Манай уурхай ашигтай ажиллаад эхлэхээр улс төрчдийн анхаарлыг татлаа. Тэд түрийвчээ зузаалахын тулд хууль бус шийдвэр гаргалаа. ТУЗ шөнө, цахимаар хуралджээ. Д.Түвшинжаргал бүх хүч чадлаа дайчлан ажилласан тул уурхайчид өмөөрч байна. Бидний нийгмийн асуудлыг шийдэж, цалингаа цагт нь тавьдаг болсон юм. Улс төрчид төрийн өмчит компаниудад шахаа хийж, өөрсдийгөө зузаалдаг" гэв.
Багануур ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд
ТУЗ-ийн дарга П.БАТТӨР– ЗГХЭГ-ын үндэсний хороо, төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга
И.Лувсанцэрэн, э.Түвшин, Г.Намчинсүрэн, Ч.Дондогмаа, Б.Гэрлээ, М.Отгонбаяр, Э.Шижир
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд
Д.Энхжаргал, Ө.Гэрэлт-Од, Н.Зоригтсайхан, С.Цолмон, Б.Даваатогтох