gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Бид "Хааны Эрэлд" сургуульд 21 дэх жилдээ хамтрахын сацуу Монгол орны гайхалтай соёлтой танилцлаа"

Б.Нямдарь
Нийгэм
2025-07-02
26
Twitter logo
 
Б.Нямдарь
26
Twitter logo
Нийгэм
2025-07-02

Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2025” олон улсын хээрийн сургуулийг энэ оны 06 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Энэ жилийн "Хааны Эрэлд" сургуульд 24 орны 1500 орчим цэргийн алба хаагч оролцжээ. 

"Хааны Эрэлд" сургуулийн зорилго нь НҮБ-ын энхийн ажиллагаанд оролцох улс орнуудын энхийг сахиулагчдыг сургаж, дадлагажуулах, тэдний гар нийлэмжтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, оролцогч орнуудын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэдэг.

Манай улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогод “Хааны эрэлд” олон улсын сургууль нь томоохон байр суурийг эзэлж, эвийн хүч, найрсаг харилцаа, дипломат аргаар энх тайвныг сахин хамгаалах дуу хоолойгоо даян дэлхийд түгээхийн зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавх, олон орны энхийг сахиулагчдын мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Анх 2003 оноос Монгол, АНУ-аас санаачлан зохион байгуулж эхэлсэн. Энэ жил 24 орны 1500 гаруй цэргийн албан хаагч оролцож байна. 2024 онд салааны сургалтад АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон (2 салаа), Катар, Монгол зэрэг 10 улс оролцсон юм. 

Бид Хааны Эрэлд-2025 сургуулийн зохион байгуулалтын багт ажилласан АНУ-ын Дэд хурандаа Жереми Р.Экелээс энэ жилийн "Хааны Эрэлд" сургуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа. 

- Та "Хаан эрэлд" сургуультай анх хэзээ холбогдсон бэ? 
- "Хааны эрэлд" сургуультай холбогдсон миний анхны туршлага бол төлөвлөлтийн анхны бага хурал байсан. Тодруулбал, Монголын генерал Б.Баатар, хамтран зохион байгуулагч хурандаа Д.Мягмаржав нар Хавайд ирж, бид хамтран АНУ-ын Номхон далайн армийн штабт бага хурал зохион байгуулсан. Энэ нь 2024 оны 12-р сар буюу зул сарын үеэр болж байсныг санаж байна. Дараа нь энэ хоёрдугаар сард Монголд анх удаа ирж, дунд шатны төлөвлөлтийн хуралд оролцсон.

- Жил бүрийн арга хэмжээ онцлогтой, өсөлт дэвшилттэй байдаг байх. Энэ жилийн хувьд Хааны Эрэлд сургуулийн онцлог зүйл юу байсан бэ?
- Товчхон дүгнэхэд, энэ жилийн сургуулийн онцлог нь гадаадын оролцогчдын хувьд зөвхөн албан ёсны сургалтаар хязгаарлагдахгүй, соёлын солилцоо болон албан бус уулзалтуудаар харилцан ойлголцох боломж гарсан явдал гэж хэлнэ. Монголчууд үнэхээр гайхалтай зочломтгой ард түмэн. Бидэнтэй уламжлалт соёлынхоо талаар харамгүй хуваалцсан. Жишээ нь, иргэний асуудлын сургалтын үеэр оролцогчид малчид айлд зочлоход биднийг халуун дотноор хүлээн авч, сүүтэй цай уусан. Ийм уулзалтууд мартагдашгүй сэтгэгдэл үлдээдэг. Цэргийн бэлтгэл нэгэн ижил байж болох ч, улс бүрийн соёл дахин давтагдашгүй шүү дээ. Энэ соёлын солилцоо л сургуулийг үнэхээр онцгой болгодог.

- АНУ-аас хэдэн цэргийн алба хаагч энэ жилийн "Хааны Эрэлд"-д оролцсон бэ?
- АНУ-аас нийтдээ ойролцоогоор 187 хүн оролцсон. Тэдгээр нь өөр өөр хугацаанд ирж, буцсан. Харин бусад орны тухайд зарим нь сургагч, зарим нь төлөвлөгч, эсвэл салааны бүрэлдэхүүнээ илгээсэн гээд тооны хувьд харилцан адилгүй байлаа. Энэ бол олон талт, олон улсын хамтарсан сургалт бөгөөд оролцогчид өөр өөр чиглэлд хамрагдсан.

- Монгол цэргүүдийн ур чадвар, оролцооны талаар таны бодлыг сонирхмоор байна?   
- Миний бодлоор Монгол цэргүүд маш сайн сахилга баттай, мэргэжлийн хувьд ч хүчтэй. Сургалтын явцад командлал сайтай, мэдлэг ур чадвартай, бэлтгэл маш сайн оролцож байгаа нь харагдсан. Тэд бол гайхалтай арми.

    - Ирээдүйд Монгол–Америкийн хамтарсан сургалт хэрхэн өргөжих боломжтой гэж та бодож байна вэ?
    - Би ирээдүйд хэрхэхийг тодорхой хэлж чадахгүй ч, энэ сургуулийг Монголын армитай хамтран 21 дэх удаагаа хийж буйг онцолмоор байна. Анх 2003 онд эхэлсэн бөгөөд цар тахлын үед түр завсарласан. Миний бодлоор энэ уламжлал жил бүр үргэлжилсээр байх болов уу. Учир нь энэ бол цэргүүдийн хувьд соёл, туршлагаа хуваалцах, хамтдаа энх тайвны төлөө ажиллах гайхалтай боломж.

    - Олон улсын энхийг дэмжих сургуульд эмэгтэй цэргийн алба хаагчдын гүйцэтгэх үүрэг, оролцоо сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж байгаа гэж та бодож байна вэ?
    - Энэ жил би анх удаа "Хааны Эрэлд"-д оролцож буй учраас өргөн хүрээний өөрчлөлтийн талаар хэлэх боломжгүй байна. Гэхдээ миний харсан эмэгтэй цэргүүд үнэхээр чадварлаг, гайхалтай байсан. Монгол улс бүхэл бүтэн эмэгтэй салаа оролцуулсан ба тэдний гүйцэтгэлд сургагч нар маш өндөр үнэлгээ өгсөн. Энэ нь цэрэг л бол цэрэг гэсэн зарчмыг тодорхой харуулж буй. Хэн ч эрмэлзэлтэй, хөдөлмөрч байх юм бол амжилтад хүрнэ.

    Эхэндээ миний хувьд  эх орондоо үйлчлээд, хуучин амьдралдаа эргэж орох түр зуурын зүйл байна гэж бодсон. Гэхдээ...

    - Технологи, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал гэх мэт шинэ сорилт “Хааны эрэлд” сургалтад хэрхэн тусгагдаж байна вэ?
    - Одоогоор эдгээр сэдвийг сургалтын гол зорилго болгоогүй. Манай сургалтын ихэнх төлөвлөгөө нь уламжлалт энхийг сахиулах ажиллагаанд төвлөрдөг. Жишээлбэл, хүнс, эмнэлгийн тусламжийн цэг хамгаалах, шалган нэвтрүүлэх пост байгуулах гэх мэт. Ийм нөхцөл байдалд кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан шууд хамааралгүй. Гэхдээ цаашид эдгээр сэдэв илүү ач холбогдолтой болох магадлалтай.

    - Таны намтартай танилцахад, 9-р сарын 11-ний үйл явдлын дараа та цэргийн албанд хүчин зүтгэх ёстой гэдгээ мэдэрсэн гэсэн байсан. Та яг тэр үеийн мэдрэмжээ хуваалцаж болох уу?
    - Би эх орноороо бахархдаг. Тухайн үед үнэхээр ноцтой үйл явдал болсныг бараг бүгд мэдэх байх. Тэр үед эх орондоо би хэрэгтэй гэдгээ мэдэрсэн. Би сайн дураараа нэгдэж, хувь нэмрээ оруулахыг хүссэн. Эхэндээ энэ бол миний хувьд  эх орондоо үйлчлээд, хуучин амьдралдаа эргэж орох түр зуурын зүйл байна гэж бодсон. Гэхдээ армид олон боломж байдаг бөгөөд тэр бүгдийг үзэж, хүлээн зөвшөөрч, хүчин зүтгэсээр тэтгэвэрт гарах эрхтэй болсон. Миний сүүлийн сорилт бол батальоны командлагчаар ажиллаж буй явдал бөгөөд энэ туршлагаараа цаашид улам хөгжиж дэвшсээр байна. Мэргэжлийн хувьд энэ бол сонирхолтой, урамтай аялал байлаа.

    - Хэсэг хугацаанд Монголд байсан сэтгэгдлээсээ та хуваалцаач.
    - Энэ жилийн хоёрдугаар сард анх ирэхэд Улаанбаатар хотод хүйтэн байсан ч хүмүүс нь дулаахан, найрсаг, хошин шогийн мэдрэмжтэй гэдгийг анзаарсан. Дараа нь дөрөвдүгээр сарын эцсийн төлөвлөлтийн хурлын үеэр болон одоо сургуулийн үеэр хөдөө, орон нутгаар явах боломж гарлаа. Уламжлалт нүүдлийн соёл болон орчин үеийн хөгжил хоёрын тэнцвэр гайхалтай байлаа.

    Монголын эртний бахархалт соёлыг, ард түмний зочломтгой зан чанарыг нь өөрийн биеэр мэдрэх ховор завшаан байлаа. Монголчууд өөрсдийн соёлоо хөгжим, хөөмий, дуу бүжиг, бөхөөр дамжуулан маш сайн сурталчилдаг юм байна. Ялангуяа бөх үзэж, хурдан морь унах хүүхдүүдийн ур чадварыг харах надад маш сонирхолтой байсан. Өчигдөр соёлын наадмын үеэр ширүүн аадар орж, зарим зүйлс эвдэрч хийсэн, усархаг үер болсон ч аадар намжмагц наадам үргэлжилж, бөхчүүд эргэж дэвжээндээ гарч ирэн барилдахад нь үнэхээр гайхалтай санагдсан. Ийм соёлын туршлагууд маш үнэ цэнтэй бөгөөд эдгээр гайхалтай дурсамжийг хэзээ ч мартах гэдэгт итгэлтэй байна. 

    - Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан