Баасан гарагт Израилын арми Ираны нийслэл Тегеранд цохилт өгч, цөмийн болон цэргийн байгууламжуудыг онилсон хэмээн мэдээлжээ.
Израиын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху "Бид Израилын түүхэн дэх шийдвэрлэх мөчид ирээд байна. Ираны цөмийн зэвсэг боловсруулах ажилд оролцож буй эрдэмтэд, баллистик пуужингийн хөтөлбөр мөн уран баяжуулах байгууламжийг онилсон бөгөөд уг ажиллагаа хэдэн өдрийн турш үргэлжлэх болно" гэж мэдэгджээ.
Иранаас хариу довтолгоо ирж магадгүй тул үүнд бэлтгэлтэй байх зорилгоор Израил даяар онц байдал зарлаад байгаа аж.
Энэ талаар Израилын Батлан хамгаалахын сайд “Бидний довтолгооны хариуд Иранаас пуужин, дроны халдлагууд Израил болон иргэд рүү ирэх нь тодорхой” гэсэн байна.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа Ираныг хатуу шүүмжилсэн. Ингэхдээ Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй гэсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хэлэлцээр хийхийг зорьж буй. Тэрбээр пүрэв гарагт Ирантай ямар нэг хэлэлцээрт хүрэхгүй бол ойрын хугацаанд Израилаас Иран руу довтолж магадгүйг анхааруулж байв.
Израилын тал Тегераныг цөмийн зэвсэг хөгжүүлэхийг нь эсэргүүцэж, үүнийг зогсоох арга хэмжээ авна гэдгээ урт хугацааны өмнөөс мэдэгдэж ирсэн.
Эх сурвалж: Reuters