Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд ширүүхэн өрсөлдөөн боллоо. Сарын өмнө Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс зарласан бизнес уралдааны эцсийн шатны шалгаруулалт болсон юм.
Эхний шалгаруулалтад нийт 27 төсөл ирснээс шилдэг есөн төслийг шалгаруулж, шалгарсан эмэгтэйчүүд бизнес санаагаа шүүгчид болон бусад оролцогчдын өмнө танилцууллаа.

Зөвхөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн засаг даргын тамгын газар, Азийн сан хамтран 2016 онд тус төв үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Энэ удаагийн бизнес төслийн уралдаанд шалгарсан есөн төсөл өөр өөрийн гэсэн онцлогтой байлаа.
Тус төв байгуулагдсанаас хойш 4500 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнесийн төлөвлөгөө гаргах, бизнесийн санхүүжилт олох, менежментийн ур чадвар, харилцаа холбоо зэрэг бизнесийн чадвар олгох зөвлөгөө, сургалтад хамруулжээ.
Үүнээс гадна эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрийг дөрвөн удаа зохион байгуулсан юм.
Уг хөтөлбөр нь бизнес эрхлэгч долоон эмэгтэй нэг анги болж бизнесээ хөгжүүлэх төрөл бүрийн боломжоор хангадаг. Тухайлбал тоног төхөөрөмжийн санхүүжилт, ганцаарчилсан зөвлөгөө, ментортой хамтарч ажиллах, үзэсгэлэн худалдаанд оролцох, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх зэрэг олон талын дэмжлэг үзүүлснээр дөрвөн сарын дараа бизнест бодитой ахиц дэвшлүүд гардаг аж. Уг хөтөлбөрийг дөрвөн удаа зохион байгуулж 28 эмэгтэй гарааны бизнесээ эхлүүлсэн байна.

Энэ удаагийн бизнес төслийн уралдаанд шалгарсан есөн төсөл өөр өөрийн гэсэн онцлогтой байлаа. Тэр дунд гар урлалаар жуулчдад бэлэг дурсгал хийдэг оюутан охин, гэртээ хүүхдээ харж байхдаа чамин бэлэг бэлдэж бизнесээ эхлүүлсэн сэргэлэн ээж мөн байлаа. Хүүхдийн хувцсыг чанартай эх орондоо үйлдвэрлэхийг зорьж буй АМА брэндийн үүсгэн байгуулагч Ц.Цолмонтуяаг дурдахгүй байх аргагүй.
Тэд шүүгчид оролцогчдын өмнө төслөө танилцуулж, бизнесээ өргөжүүлэхэд хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжийн танилцуулгыг хийсэн юм. Шилдэг есөн төслөөс таван төсөл тус бүр 3 сая төгрөгт тоног төхөөрөмж авах эрхтэй болно.

Мөн чихрийн шижин өвчнийг 20 жил сархинаг идээд сахраа буулгаж чадсан өвөөгөөс бизнесийн санаагаа олж харсан сахар бууруулагч цайг үйлдвэрлэдэг бүсгүй мөн төслөө танилцууллаа.
Дахин онцолмоор төсөл нь Б.Ундрам бүсгүйн санаачлан хэрэгжүүлж буй “BEST MOTHER” төсөл юм. Тэднийх БЗД-ийн 26-р хороонд жирэмсэн ээжүүдэд сургалт ордог. Мөн бариа болон иллэг сургалт хийж, зөвлөгөө өгдөг аж.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бүгд өөр өөрийн төслөө танилцуулж завсарлагааны 20 минут үргэлжилж дүнгээ сонссон юм.
Уг төслийг Хөгжлийн шийдэл ТББ, МҮХАҮТ болон Голомт капитал нар хамтран хэрэгжүүлж байна. Бизнес шинээр эхлүүлэх болон бизнесээ өргөжүүлэх сонирхолтой бүх эмэгтэйчүүдэд уг төвөөс зохион байгуулж буй бүх сургалт болон төвийн үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлээд бүх оролцогчдод батламж гардуулав.
Шилдэг есөн төслөөс шалгарч гурван сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхтэй болсон төслүүдийг товч танилцуулъя.

• Б.Долгормаа – MONGOLJIN GUA төсөл
Тэрээр урлах эрдэм дээд сургуульд эчнээгээр сурдаг. 100 хувь гараар Монгол ахуйг шингээсэн бэлэг дурсгалын зүйл, хүүхэлдэйн баримал хийдэг. Гэхдээ 100 хувь гараар хийдэг учраас өдөрт ердөө гуравханыг хийж чаддаг. Харин энэ нь жуулчид ихээр ирэх үед ачааллаа дийлэхгүй байх тохиолдол байдаг аж.. Тэрээр санхүүжилтийн гурван сая төгрөгөөр Баримал болон хүүхэлдэйн баримал хийхэд шаардагдах оёдлын машин, Цутгамал баримлуудаа хатаах шарах шүүгээ, баримлын эх загваруудаа гаргах баримлын эвхдэг суурь болон бусад багаж хэрэгслүүдийг авах аж.

• Б.Удвал – ЭКО АРЬСАН БЭЭЛИЙ
Манайд хромоор боловсруулаад л хаядаг арьсыг дахин боловсруулж хөдөлмөрийн бээлий Монголдоо нийлүүлэх төсөл шалгарлаа. Тэрээр хамгийн багадаа зургаан сар хэрэглэгдэх арьсан хөдөлмөрийн бээлийг зах зээлд нийлүүлэхээр зэхэж байгаа юм.

• Д.Энхцэцэг – ШИЖИР БУУЗ
Д.Энхцэцэгийн зорилго бол бид гэртээ хийгээд иддэг элдэв амтлагчгүй, эрүүл амттай бууз баншийг худалдаанд нэвтрүүлэх. Мөн цагаан хоолтон, веган хоолтой хүмүүст зориулж онцгой бууз гаргах ба хүүхдэд зориулсан амтлаг чанарлаг идэхэд сонирхолтой баншийг мөн худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр мөн бизнестээ хөрөнгө оруулалт татаж чадсан.

• Р.Энхцэцэг - УРАН ШАГЛАА
Тэрээр хүүхдийн дээл, баривч, даавуун торыг хувиараа хийдэг юм. Р.Энхцэцэгийн хувьд хэрэгцээтэй тоног төхөөрөмж бол олон оёдолтой оёдлын машин юм.
• Эцэст нь сүүлийн төсөл бол Б.Туяа – НОГООДОЙ төсөл
Ногоодой хүнсний үйлдвэр хүнсний ногооны шүүс үйлдвэрлэдэг. Ихэнх хүмүүсийн хувьд хүнсний ногооны хэрэглээ бага байдаг. Тэгтэл хүн өдөрт хүнсээрээ 400 гр жимс, ногоог авах шаардлагатай байдаг аж. Энэ асуудлыг шийдэхийн тулд тэд хоолонд хэрэглэх хатаасан хүнсний ногоог худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Төсөлд шалгарсан санхүүгийн дэмжлэгээр тэрээр Ногоо хатаах тоног төхөөрөмж авна гэлээ. Бид үргэлж махан хоол хэрэглэх нь хүний эрүүл мэндэд хортой байдаг тул хүнсний ногооны хэрэглээг дадал болговол эрүүл мэндэд жаахан ч болов эергээр нөлөөлнө гэлээ.
Эцэст нь хэлэхэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс олон сайхан санаа гарч, олон сайхан санаа бизнес болон гэрэлтэж байгаа юм. Танд бизнес шинэ санаа байна уу? Эсвэл та бизнесээ өргөжүүлэхээр шийдсэн бүхий л бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд энэ төвийн үүд хаалга нээлттэй байдаг шүү.
Амжилт хүсье. Бүсгүйчүүд ээ!
Б.Намуунцэцэг