Гэрийнхэндээ ийн зурвас бичсэн шүүгчийг “буруутай” гэж үзэн шийтгэжээ. Шүүгч ч бас хүн. Хүн л юм чинь түүнд амьдрал бий. Амьдрал л хойно өглөө хүүхдээ хэн хүргэж, орой бас хэн авах тухай асуудал ундарна. Шүүгч С шүүх хурлын үеэр энэ тухай сэдвээр гар утсаараа гэрийнхэндээ зурвас бичжээ. Гэтэл шүүх хуралдааны оролцогч шүүгчийг хэн нэгэнтэй “хэрэг наймаалсан” байж болзошгүй хэмээн сэрдэж, гомдол гаргажээ.
Шүүгч энэ үйлдлээ “Ажил тараад хүүхдээ сургуулиас нь авахаар төлөвлөсөн ч шүүх хурал олон цагаар үргэлжлэх тул амжихгүй болсон. Энэ тухай гэрийнхэндээ хэлэхээс өөр аргагүй байдал үүссэн” гэж тайлбарлажээ. Гэсэн ч түүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 50 дугаар зүйлийн 1.34-т заасан “Шүүгч шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн. Иймд түүний шүүх хуралдааны үеэр гар утсаа ашигласан үйлдэл нь сахилгын зөрчил гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулжээ.
Шүүх хурал үргэлжлээд явчихвал чи манай хүүхдийг цэцэрлэгээс нь очоод авчхаарай.
Мөн өөр нэг шүүгч Г шүүх хуралд орохынхоо өмнө өөрийн туслахдаа “Шүүх хурал үргэлжлээд явчихвал чи манай хүүхдийг цэцэрлэгээс нь очоод авчхаарай, би чамд цэцэрлэгийн хаяг, багшийнх нь дугаарыг одоо мессежээр явуулчихъя” гэжээ. Гэвч шүүгч шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөхийг Шүүгчийн тухай хуулиар хориглосон. Иймд шүүгч Г-ийн дээрх үйлдэл сахилгын зөрчилд тооцогдож мөн л түүнд сахилгын шийтгэл оноосон байна.
Энэ мэтчилэн шүүгчийг шүүхэд өгөх тохиолдлууд бий. Шүүгч хэнээс ч хараат бус, бие даан шийдвэр гаргах эрхтэй. Тэд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргасныхаа төлөө хариуцлага хүлээдэггүй. Гэхдээ аливаа хэрэг маргааныг дур зоргоороо биш гагцхүү хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Харин энэ үүргээ илэрхий зөрчиж хуулиар хориглосон үйлдэл гаргавал сахилгын зөрчил гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны үеэр гар утсаараа оролдох нь шүүгчид хориглосон үйлдлүүдийн нэг юм. Өнгөрсөн хугацаанд шүүгч гар утсаараа ярьсан, зурвас бичсэн гэх гомдол дийлэнх олныг эзэлсэн байх тул үүнийг тодотгов.
Шүүгчийн зөрчлийг хэн тогтоох вэ? Шүүгчийн ёсзүй, сахилга баттай холбоотой гомдлыг хүлээн авдаг ганцхан байгууллага байдаг, тэр нь Шүүхийн сахилгын хороо юм. Энэ байгууллага шударгаар, хараат бусаар шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлдэг, сахилга, ёс зүйтэй, хариуцлагатай шүүгчийг төлөвшүүлэх зорилготой.
Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий байгууллага байх хэрэгтэй гэж үзэн Шүүхийн сахилгыг хороог 2021 онд байгуулсан. Энэ хороо 9 гишүүнтэй бөгөөд, шүүгч бус 5, шүүгч 4 гишүүнтэй. Гишүүд 6 жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар Улаанбаатар хот болон 21 аймгийг хамран үйл ажиллагаа явуулж байна.
Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа "Хороо байгуулагдсанаас хойш 2021-2024 оны хугацаанд нийт 1267 өргөдөл, мэдээллийг хүлээн авсан. Үүнээс шүүгч хуулиар хориглосон үйлдэл гаргасан гэх агуулгатай 618 гомдолд сахилгын хэрэг үүсгэсэн. Хамгийн их буюу 499 нь шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэх агуулгатай гомдол байв. Сахилгын хорооны гишүүд өргөдөл, гомдлыг шалгаж үзээд 2022-2024 оны хооронд нийт 35 шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн.
Шүүгчдийн гаргасан дийлэнх зөрчлөөс онцолбол:
- Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан (жишээ нь шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцуулсан): 13
- Шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих (жишээ нь шүүхийн шийдвэрийг 14 хоногт албажуулан гаргаж, талуудад гардуулах ёстой байтал 6 сар хүлээлгэсэн): 5
- Шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах (Жишээ нь шүүх хурлын үеэр бусадтай зурвасаар харилцсан): 6” гэж танилцуулсан юм.
Шүүгчид хориглох зүйлсийг Шүүхийн тухай хуульд заасан бий. (Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс харах боломжтой). Тухайлбал, шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгохыг хориглоно. Эдгээрийг зөрчсөн шүүгчид мөн хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд зааснаар 5 төрлийн сахилгын шийтгэлээс ногдуулна. Үүнд:
- Хаалттай сануулах
- Нээлттэй сануулах
- Цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах
- Шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах
- Огцруулах
Шүүх хуралдааны үеэр шүүгч Б хэргийн оролцогчийн нэг талыг ийн уурлан загнаж, зүй бусаар авирлажээ. Иймд өмгөөлөгч Д Шүүхийн сахилгын хороонд хандан “Шүүгчийн энэ үйлдэл хууль зөрчсөн эсэхийг шалгаж өгнө үү” гэж гомдол гаргасан байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.20-д “Шүүгч хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлахыг хориглоно” гэж заасан. Хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж үзэж дээрх шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан байна.
“Шүүгч миний хэргийг буруу шүүсэн тул гомдолтой байна” гэдэг агуулгаар Шүүхийн сахилгын хороонд хандах боломжгүй.
Энэ мэтчилэн шүүгч хуулиар хориглосон үйлдэл хийж буй эсэхэд иргэн хяналт тавьж, сахилгын зөрчил гаргасан эсэхийг өргөдөл, мэдээлэл гаргах замаар шалгуулах боломжтой. Гэхдээ “Шүүгч миний хэргийг буруу шүүсэн тул гомдолтой байна” гэдэг агуулгаар Шүүхийн сахилгын хороонд хандах боломжгүй. Учир нь шүүгчийн захирамжийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ Шүүхийн сахилгын хороонд байхгүй.
Өөрөөр хэлбэл шүүгчийн гаргасан шийдвэртэй холбоотой биш шүүгчийн ёс зүй, сахилга баттай, харилцаа хандлагатай холбоотой гомдлыг Шүүхийн сахилгын хороонд гаргаж болно. Хэрэв танд ийм гомдол бий бол, Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргах бол:
- Цахимаар илгээх: https://contact.judiscom.mn/
- Бичгээр илгээх хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж 18, Шүүхийн сахилгын хороо
- Утсаар буюу аман байдлаар: 77113838 дугаарт залган мэдээлэл өгөх боломжтой.
Гомдолд:
- Холбогдох шүүгчийн нэр, шүүхийг тодорхой дурдах
- Өргөдөлд өөрийн нэр, оршин суугаа газар, цахим болон шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурах
- Мэдээлэлд холбогдох баримт байгаа бол хавсаргана.
Шүүхийн сахилгын хорооноос Сахилгын хорооны 9 гишүүнд (гишүүдийн мэдээллийг ЭНД-ээс харах боломжтой) гомдлыг цахимаар буюу шүүгчийн нэрийг мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилна. Өргөдөл, гомдлыг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Ингэхдээ сахилгын хэрэг үүсгэнэ, эсхүл сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамж гаргадаг байна.
Төгсгөлд нь сануулахад Монгол Улс хуультай орон. Хуулийг хүн бүр дагаж мөрдөх ёстой.