Монголын говь цөлд цөөн тоогоор амьдардаг, улаан номын нэн ховордсон амьтны жагсаалтад бүртгэгдсэн Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг олшруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлах тухай” 437 дугаар тогтоолыг баталсан.
Мөн Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхээр 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд "Мазаалай" Олон улсын мөсөн сийлбэрийн уралдааныг 2024 оноос эхлэн зохион байгуулж байна.
Хоёр дахь удаагийн уралдаан энэ оны нэгдүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрсөн.
Тус уралдаанд Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, БНПУ, Малайз, Мексик, Якут зэрэг улс орнуудын шилдэг 28 уран бүтээлчийн урласан нарийн хийцлэл бүхий шилдэг бүтээл, мөсөн сийлбэрийг “Монгол” нүүдэлчин өвлийн наадмын хүрээнд олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.
"Монгол" нүүдэлчин өвлийн наадам энэ сарын 16-22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.