Дээрх зурагт үзүүлсэн байшингийн цонх, тааз, шал, тамбурын хаалгаар дулаан алдагдал маш өндөр (дулааны камерын зурагт үзүүлэв). Гадна хана бараг дулаалгагүй тул дулаан алдагдал их байна. Байшингийн дотор агаарын температур 8.4С байгаа нь халаалтын зуухны дулааны бүтээл буюу хүчин чадал нь барилгын дулаан алдагдлаа нөхөж дийлэхгүй гэсэн үг юм.
Гадна хана, таазны уулзвар хэсгүүдээр зай завсар ихтэйгээс үүдэн гадна хүйтэн агаар дотогшоо сийгэн орж байна. Энэ нь дээврийн буюу таазны дулаалга хийгээгүй эсвэл хангалтгүйгээс шалтгаална.
Дулааны камерын зурагт өнгө нь бараан буюу нил ягаан өнгө рүү дөхөх тусам температурын графикт үзүүлснээр доошлох тутам дулаан алдагдал ихтэйг харуулж байна хэмээн УБЦТС-аас мэдээллээ.

Иймд байшингаа хэрхэн дулаан алдагдалгүй болгох талаар зөвлөгөө хүргэж байна.
Шал дулаалах. Хөндий шалтай нөхцөлд дам нуруу хооронд дулаалгыг дам нурууныхаа зузаантай ижил хэмжээгээр хийж өгдөг. Гэхдээ шалны хөндий агаар сэлгэлттэй байх тал дээр анхаараарай. Дулаалгын дээд талд ус нэвтрэхгүй материалаар бүрсний дараа шалны үндсэн материалаа суурилуулна. Харин хөрсөн дээрх шал бол тэгшилгээ хийж элсэн үе давхарга тавьсны дараа гялгар цаас дэвсээд дараа нь XPS хавтанг 5-10 см дэвсэж улмаар хөнгөн арматуртай бетон үеийг 5-10 см хийж өгнө. Хатсаны дараа шалын үндсэн үеэ хийж өгнө.
Цонхоо нэмж дулаалах. Цонхны жаазанд хэрэв боломжтой бол цонхны откос буюу ханын хэсэгт нь 2 талдаа цавуутай туузаар бөмбөлөгтэй дулаалгын (савлагаанд зөөлөвчний зориулалтаар ашигладаг) гялгар цаасыг бэхэлж өгдөг. Мөн хатуу буюу зузаан (>0.5мм) PE хуудсыг шиллэгээтэй хэсгүүдэд нь 2 талдаа цавуутай туузаар бэхэлж өгдөг. Энэ нь цонхны нээлхийг хааж нээхэд саад болдоггүй, дулаарахаар буцааж авах шаардлагагүй байдгаараа давуу талтай. Мөн цонхны жаазны дээр тунгалаг силикон цавуу ашиглан шил нааж нэмэлт дулаалга хийдэг.

Гадна ханаа дулаалах. 10-15 см дулаалгыг технологийн дагуу угсрах. Санал болгох технологи нь хөөсөнцөр (20кг/м3 -ээс дээш нягттай) ийг зориулалтын цавуулагтай зуурмаг, тэлэгчтэй хадаасаар ханын гадна талд бэхэлж тогтоох. Шилэн хөвөн, эрдэс хөвөн, чулуун хөвөнг тодорхой зайтайгаар хашлага (брусс болон С профиль металлаар) ханын гадна талд ханын дотор талаас нь уур тусгаарлалттайгаар хийж өгөх…
Тааз болон ханын уулзварт дулаалгын гоёлын хүрээ хийх. Булангийн температур нь дулаалга муу эсвэл хангалтгүй хийснээс үүдэн хүйтэн болдог тул түүнийг нэмэгдүүлэхийн тулд хөөсөнцрөөр хийсэн гоёлын буланг ашиглаарай. Гэхдээ яндан ил гал үүсэх хэсгээс хол байлгах тал дээр анхаараарай.
Битүүмжлэх. Сийгэлт нь хаалга, цонхны гадна ханатай уулзах хэсэг болон нээлхийнүүдийн зай завсраар их үүсдэг. Хана болон хаалга цонхны уулзвар хэсгүүдийн томоохон орон зайг дулаалгын хөөс буюу полиуретан PU хөөсөөр дүүргэж өгнө. Харин нээгддэг хэсгүүдэд цавуутай жийргүүдийг ашиглан битүүмжлэлийг хангана.