gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Нандинбаатар: ШУТИС-тай хамтран “Сансрын технологи” хэмээх шинэ анги нээж байна

А.Номин
Технологи
2025-02-09
157
Twitter logo

Хаврын морин уралдааныг сэргээхтэй холбоотойгоор олон нийт “өв уламжлалаа хадгалж байна” болон “хүүхдийн эрхийг хамгаалах хэрэгтэй” гэсэн хоёр талд хуваагдсан.

Тэгвэл өв соёлоо ч дээдэлж, хүүхдийн эрхийг ч хамгаалах шийдэл болох уралдааны морины унаач роботыг хийж эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал DX Mongolia байгууллага Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд сансрын технологи, роботын чиглэлээр “Сансрын технологи” хэмээх шинэ ангид элсэлт авах гэж буй. Энэ хүрээнд олон ажил хийж буйн нэг нь “унаач робот” аж. Энэ талаар DX Mongolia байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, судлаач Ц.Нандинбаатартай ярилцлаа.

-ШУТИС-д шинэ анги нээж, элсэлт авна гэж мэдээлсэн. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хамтын ажиллагаа хэзээнээс эхлэв?
-Бидний зүгээс робот, хиймэл дагуул, сансрын мэргэжилтнүүдийг бэлтгэе, дээд боловсролын шинэлэг хөтөлбөрийг хөгжүүлье гэсэн зорилгын хүрээнд ШУТИС-тай хамтран “Сансрын технологи” хэмээх шинэ анги нээж байгаа юм.

Товчхондоо КТМС-ийг илүү шинэлэг байдлаар орлож байна гэж ойлгож болно. Энэ хөтөлбөрөөр суралцаад төгссөн оюутнуудыг дээрх чиглэлээр юм хийхээс гадна зах зээлээ мэддэг, хийсэн зүйлээ нийлүүлж чадах санхүүгийн мэдлэгтэй болгоод гаргах нь бидний нэг зорилго.

Үүнийг олон жилийн өмнөөс зорьсон бөгөөд ШУТИС-тай хоёр жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн.

-Унаач роботын санааг анх хэрхэн олж байсан бэ?
-Анх 2015 онд “хоньчин робот” гэдэг санаа гаргаад барааны тэмдэгт авсан. Тухайн үед малчид хомс, цаг уурын эрс тэс нөхцөл зэрэг олон асуудал байсан. Тэгээд ч малчид малаа хариулахдаа мотоцикл ашигладаг болсон байсан учраас технологийн хүний нүдээр эдгээрийг шийдэх ямар шийдэл байж болох вэ гэж бодсон нь хоньчин робот юм.

Бидний зорилго өв уламжлалаа ч хадгалж, хүүхдийн эрхийг ч хамгааалах.

Хоньчин роботыг яаж хийх талаар их бодсон. Ямартай ч морин дээр тавиад, хонины морь байдлаар шийдье гэж төлөвлөхдөө “Унаач робот” бас байж болох юм байна гэдэг сэдэл төрсөн.

Гэхдээ тухайн үед хүмүүс өв уламжлалаа эвдэх гэлээ гээд үүнийг тийм ч таатай хүлээж аваагүй. Одоо бол цаг үе өөр байна. Гэхдээ бидний зорилго өв уламжлалаа ч хадгалж, өвлийн эрс тэс уур амьсгалд морь уралдах шаардлагатай бол хүүхдийн эрхийг ч хамгаалъя гэсэн юм. Эрлийз морины төрөл гэж байдаг шиг унаач роботтой төрөл байж яагаад болохгүй гэж.

-Унаач роботын хөгжүүлэлт одоогоор ямар түвшинд байгаа вэ. Энэ жилийн наадмаар уралдуулах зорилттой байгаа гэсэн?
-Одоогоор хоёр төрлийн робот хөгжүүлээд явж байна. Аль алиныг нь зайнаас удирдах боломжтой ч нэг нь зайнаас болон бие дааж явах гэсэн хоёр горимтой. Унаач хүүхдээс санаа аван жолоодох буюу цулбуурын хэсэг, ташууртай хэсэг болон морио хавчих хөл гэсэн гурван үндсэн функцийг шийдэж өгсөн.

Мөн зайнаас удирдах учир спикэр болон орон зайгаа харах камер зэргийг шийдсэн. Одоохондоо гол цөм хэсгүүдийг угсарч байгаа учраас яг бодит механик дүр зураг нь гараагүй байна. 5, 6 дугаар сард илүү бодитой болж ирнэ. Роботыг 5 кг байхаар төлөвлөсөн.

Энэ хөгжүүлэлтэд надаас гадна хоёр монгол хүн болон япончууд оролцож байгаа. Япон хөгжүүлэгчид өмнө нь Монголд ирж, морь унаж үзсэн туршлага дээрээ болон уралдааны бичлэг дээр суурилан судалгаа, хөгжүүлэлтийг хийж байна. Мөн мэдрэгчүүд байгаа учраас тэндээсээ мэдээлэл цуглуулаад сайжруулаад явах боломжтой гэж харж байна.

-Наадмаар танилцуулаад, унаач роботын эрэлт байна гэж үзвэл нэг робот үйлдвэрлэхэд хэр хугацаа орох, мөн ямар үнэтэй байхаар төлөвлөж байна?
-Одоохондоо бид ашиг харж бус ийм санаа байж болох юм гээд хөгжүүлээд явж байна. Наадмаар уралдуулаад үнэхээр эрэлт байвал зардлаа нөхөх тодорхой хэмжээний үнийг тогтоож өгнө.

Роботын эд анги нь хангалттай, олдоцтой байвал угсралтын ажил бол 7 хоногийн дотор хийгдэнэ.

-ШУТИС-д нээгдэх шинэ ангийн талаар мэдээлэл өгөөч. Жирийн хөтөлбөрүүдээс ямар ялгаатай вэ?
-Мэдээж манай улсын хуулиар энэ хөтөлбөрт дөрвөн жил суралцаж төгсөнө. Гэхдээ жирийн ангиудаас арай өөр байхаар төлөвлөж байгаа. Хөтөлбөрүүд шахуу явагдах учир эхний гурван жилд бүх хичээлээ үзээд сүүлийн нэг жилдээ судалгааны ажил, бүтээлээ хийх байдлаар явна.

Энэ бол Project-based learning буюу илүү төсөлд суурилсан хөтөлбөр.

Мэдээж багш нар шаардлагатай онолыг заана, материалаар хангана. Гэхдээ суралцагч бодит төсөл, туршилтууд дээр түлхүү ажиллаж суралцана гэсэн үг. Суралцаж байх хугацаандаа дадлагаа гаднын компанид хийх боломжоор мөн хангана.

Бид албан ёсоор элсэлтээ есдүгээр сараас авна гэж байгаа ч жилийн өмнөөс таван хүнд туршилтаар хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байсан. Оюутнууд судалгааны ажил, роботоо хийхдээ эхлээд өөрсдөө судалгаагаа хийнэ, танилцуулна. Түүн дээр нь бид ярилцаад, менторлоод явах юм. Ер нь багш гэхээс илүүтэй ментор байдлаар хөтөлбөр үргэлжилнэ. Бүтээлийн судалгааны ажлыг хянаад баталгаажвал төсвийг нь өгөөд бүтээлээ хийнэ гэсэн үг.

  • Оюутны хийсэн бүтээлээс.
  • Сурагчдын хийсэн бүтээлээс.
  • Оюутны хийсэн бүтээлээс.

    -“Сансрын технологи” гэхээр хичээл зах мэргэжилтнүүдийг хэрхэн сонгох вэ?
    -Мэдээж ШУТИС-ийн багш нар хичээл орно. Би өөрөө бас шаардлагатай хичээлээ ороод явна. Миний хувьд докторын зэргээ компьютерын ухаанаар хамгаалж, судалгааны ажлаа сансрын тооцоолон бодох чиглэлээр хийсэн.

    Мөн би өөрөө давхар Шведийн их сургуульд судлаачаар ажилладаг учраас тэндхийн профессорууд бас дэмжье гэж байгаа.

    DX Mongolia нь Японы хэд хэдэн их сургууль, судалгааны байгууллагатай хамтарч ажилладгийн нэг нь сансрын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг NeSTRA гээд компани. Эндээс бас шинээр нээгдэх ангид хичээл заах боломжтой, хамтарч ажиллая гэсэн санал тавьсан.

    -Энэ чиглэлээр суралцаад төгссөн оюутнууд Монголдоо ажиллах боломж нь хэр байх вэ?
    -Төгсөөд Монголдоо ажиллахад энэ чиглэлийн компаниуд цөөхөн байж магадгүй. Гэхдээ Ondo Space болон ICT группүүд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа учраас яваандаа эдгээр компанид хүний нөөц хэрэг болно гэж харж байна.

    Одоохондоо бидний зорилт Монголдоо сураад, гадагшаа гарч ажиллах боломжийг бий болгох. Япон улс 2030 он гэхэд сансрын салбарын хүний нөөцөө хоёр дахин нэмэх зорилт тавьсан. Гэхдээ бүгдийг нь дотоодоосоо хангах боломжгүй учраас гаднаас боловсон хүчнүүд татаж эхэлнэ.

    Удахгүй Япон улс сансрын мэргэжилтэн бэлтгэх стандартаа олон нийтэд зарлана. Үүнийг нь Монголд албан ёсоор нэвтрүүлэх ажлыг бас хийнэ. Ингэснээр оюутнууд тэр стандартыг хангаж төгсөх учраас Японд ажиллах боломж илүү нээлттэй болно гэсэн үг юм. Ер нь дэлхий даяар энэ чиглэл рүү орж, хүч хаях боллоо шүү дээ.

    ШУТИС-ийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэлбэл өөр сургуулиудад бас санал тавиад явах төлөвлөгөөтэй байна.

    -Ярилцсанд баярлалаа.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан