Дэлхийн дулаарлаас үүдэн цагаан баавгай хүнс, тэжээлийн дутагдалд ороод байгааг эрдэмтэд анхаарууллаа. Учир нь туйлын мөс хайлж байгаа нь цагаан баавгай идэш, тэжээлээ олоход хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна гэж үзжээ. Эрдэмтэд байршил заагч хяналтын камерын тусламжтайгаар баавгайнуудын хөдөлгөөнийг ажиглаж энэ дүгнэлтэд хүрсэн байна.
Улмаар цагаан баавгайнуудын биеийн жин өдөрт нэг хувиар багасаж байгааг тогтоосон байна. Жил ирэх тусам туйлын мөс хайлсаар мөсний түвшин улам доошилж байгааг АНУ-ын ус, цаг уурын хүрээлэн 12 дугаар сард танилцуулсан жилийн тайландаа дурджээ. Ийнхүү хүнс тэжээлээ олох чадвар нь буурч байгаа учраас тоо толгойн хэмжээ цаашид огцом цөөрөх эрсдэлтэй байгааг Калифорнийн их сургуулийн шинжээчдийн баг онцолж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд цагаан баавгайн тоо толгой 40 гаруй хувиар буураад байгаа юм.
Б.Ариунболд